BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

С.Энхболд: Салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тусгуулан ажиллаж байна

Эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх асуудал дээр Эрүүл сэндийн сайлд С.Энхболд хариулт өгчээ.


- 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхгүй юм уу?

-Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчиддаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсөвт ч тусгуулан ажиллаж байна.

-Цалинг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагаа Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл тавьсан. Тэдний шаардлагыг биелүүлнэ гэсэн үг үү?

-Цалинг нэмнэ. Гэхдээ хэдэн хувь нэмэх үү гэдгийг тооцоо судалгаа, төсвийн чадамж, улсын мөнгө санхүүгийн байдал зэргээс хамаараад байгаа юм. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой гэдэг судалгааг бид гаргаад байна. Ингэхэд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой. Энэхүү тооцооллоо хийгээд холбогдох газруудтай зөвшилцөөд төсвийн төсөлд тусгуулсан байгаа.

-Цалинг 20 хувь нэмэхэд эмч, сувилагч нарын цалинг хэр хэмжээнд дээшлэх юм вэ? Өнөөдөр тэд ер нь хэдийг авдаг юм.

-Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд 56 мянган хүн ажиллаж байна. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг. Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нарын хувьд 547,509 төгрөгийн цалин авч байна. 20 хувь нэмэгдүүлэхэд 657,010 төгрөгийн цалин авах нь. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа 919,940төг болохнээ. Эрчимт, мэс заслын эмч нар одоо 885,763 төг авч байгаа бол 20 хувь нэмбэл 1,062,915төг болно. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа дунджаар 1,658,147 төгрөг хамгийн багадаа цалин авах болно. Гэхдээ энэ бол бүх хүмүүсийн цалинг тэгшээр 20 хувь нэмэгдүүлэх хувилбар юм.

Гэвч цаашид бүх хүнд адил хэмжээгээр цалинг өсгөөд явах нь зөвүү гэдгийг бид ярилцаж байна. Миний хувьд сайд болсон цагаасаа хойш хэлж байгаа нэг зүйл бол салбарынхаа цалингийн доод босгыг тогтоож өгье. Тухайлбал шил угаагч гэхэд эмнэлгийн даргаас хамааран 5 өөр шатлалаар цалинжиж байгааг болиулья. Бүтээмжинд суурилсан цалинтай, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгоё.

Эмнэлгүүд чадвартай мэргэжилтэнгээ дээшээ хэдэн ч төгрөгийн цалин авч болдог алхамыг бий болгоё гэж зорьж буй.

-Цалингийн доод шатлалтыг тогтооно гэсэн чинь юу гэсэн үг вэ?
-Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжлийн бусад ажилчид маань ТҮЭМ-ээр шатлагдаж цалинждаг. ТҮЭМ-ийн шатлал нь үндсэн 9 шатлалтай. Шатлал бүртээ 5 дэд хэсгүүдээр ялгагддаг. Аль шатлалаар цалинжуулах нь эмнэлгийн удирдлагын асуудал байдаг.

Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна. Иймээс нэн тэргүүнд энэ олон шатлалыг арилгаж 9н л шатлалтай болгоё. Ингэж шатлалыг цөөрүүлэхийн зэрэгцээ шатлал бүрийн хамгийн өндөр хэсгүүдийг салбарынхаа хамгийн доод цалингийн жишиг болгон тогтоож өгье гэдэг тооцооллыг гаргасан юм.

Ингэвэл эмнэлэг ажилчиддаа сайн цалин өгөх боломж нь бүрдээд явна гэсэн үг. Энэ нь цаашдаа бидний эхлүүлээд байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон тогтолцоотой уялдсан, манай салбарт маш их хэрэгтэй зохицуулалт болно гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэ тохиолдолд бидэнд 173 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэг болно гэж тооцоолсон.

-Тэгэхээр 2022 оны төсөвт цалинг нэмэгдүүлэх нь УИХ-ын асуудал болж байх шиг байна. Харин хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэдэг тооцооллоо салбарын сайдын хувьд гаргачихжээ гэж харж болох уу?

-Яг тийм. Цалингийн доод шатлалыг тогтоох, босго цалинтай болгоход дахин хэлэхэд 173 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь цалинг 3-14 хувиар нэмэгдүүлэх тооцоолол юм. Хэдийгээр нөгөө хувилбараасаа бага нэмэгдэж байгаа сонсогдож магадгүй ч энэ нь босго цалин л юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд эмнэлгийн удирдлагууд цалинг өсгөх гэхээр хязгаарлаад байгаа эрх зүйн зохицуулалт засагдана гэсэн үг юм.

Тэгэхээр нөгөө л яриад байгаа хэн хөдөлмөрлөнө тэр илүү цалин авах эрх зүйн зохицуулалт нээгдэнэ. Харин бүгдийг ижилхэн 20 хувь нэмэгдүүлэхэд 145 тэрбум шаардлагатай. Гэхдээ аль ч тохиолдолд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн манай салбарын хувьд оношийн бүлгээр олгогдож байгаа өртгийн жинд цалингийн нэмэгдлийг тусгах гээд хэд хэдэн ажлуудыг хийгээд ажиллаж байна да. Тэгэхээр төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хууль батлагдвал бид дараа дараагийн ажлаа хийгээд явнаа л гэсэн үг.

С.Энхболд: Салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тусгуулан ажиллаж байна
Бусад мэдээ ▼

1
12-09
Д.Басан: Эрэгтэй 60, эмэгтэй 55-тайдаа нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

2
12-09
Койн/токеныг худалдан авахад учирч болох эрсдэл

3
12-09
Нийслэлийн зургаан сургууль "Шударга ёсны танхим"-тай болов

4
12-09
Шинэ жилээр нарийн ногоо тасрахгүй

5
12-09
Хуулийн төсөл: Хүний нууцыг задруулбал зургаан сараас таван жил хүртэл хорино

6
12-09
"Улаанбаатарын хүн ам бараг гурав дахин нэмэгдсэн боловч усан хангамж нэмэгдээгүй байгаа нь хямралд орох нөхцөлийг бүрдүүлж байна"

7
12-09
Ногоон карт системийн хүрээнд Монголын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчуулахад хамтран ажиллахаар тохиролцов

8
12-09
Хүний хувийн мэдээлэл, нууцыг задруулсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулна

9
12-09
Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

10
12-09
"Омикрон" хувилбарыг давахын тулд шинэ оны амралтыг 5-6 хоног сунгах шаардлагатай

11
12-09
ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна

12
12-09
Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд 300 мянган төгрөгийн давхар шийтгэл торгожээ

13
12-09
Их аварга Хакүхо 5 амжилтаар ГИННЕСИЙН НОМД бичигдлээ

14
12-09
Б.МӨНХЖИН: Эрээний хил маргааш нээгдэнэ

15
12-09
Хятад улс коронавирусийн эмчилгээний эмийг бүтээжээ

16
12-09
"Маргаашнаас ЭРЭЭНИЙ хилийг НЭЭХ ШИЙДВЭР гарлаа"

17
12-09
МАН-ын ХЕХ-ны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдлоо

18
12-09
Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ

19
12-09
Дараах 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

20
12-09
Б.Пүрэвдорж:Тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох хууль түүхий биш

21
12-09
ЭМЯ: Ковидын 338 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ

22
12-09
Украинд халдлага үйлдсэн тохиолдолд Оросын Холбооны Улс “бодит үнийг” төлнө гэж Лондон мэдэгдэв

23
12-09
Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

24
12-09
ЭДИЙН ЗАСАГ: Импорт өнгөрсөн сард 200 хувиар өсжээ

25
12-09
Э.Бат-Үүлийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

26
12-09
Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав

27
12-09
Нийслэлд өнөөдөр 9000 иргэнийг дархлаажуулна

28
12-09
Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

29
12-09
Дархан-Уул аймаг гэр оронгүй иргэдээ гурван сар дулаан байраар хангана

30
12-09
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

31
12-09
"Омикроны оргил үеийг хойшлуулахад шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах саналыг олон улсын эрдэмтэд гаргасан"

32
12-09
Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо

33
12-09
Газрын наймааны гол цэг Цагаан хад болж, 0,5 га 25-45 сая төгрөгөөр зарагдаж байна

34
12-09
Ирэх онд хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг батлан даана

35
12-09
Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа

36
12-09
Н.Түвшинбаярыг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ

37
12-09
Айгаад, эсвэл “ах дүү” болж, бэр аваад бүгдийгээ өгдөг Монголын “бодлого” зогсох нээ!

38
12-09
Судлаач Ганаа: Түүхэн их хурал уу, түүхэн эгзэг үү?

39
12-09
Р.Дагва: Авлигыг таслан зогсоож, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь хөгжих гарц юм

40
12-08
Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ

41
12-08
ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН /Монгол солонгосчуудын жишээн дээр/

42
12-08
Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна

43
12-08
Голомт банк, “М-Ойл” групп, “Гэрэгэ системс”-ийнхэн дижитал шилжилтэд хамтран ажиллана

44
12-08
Парк шинэчлэлтийг гацаасан Тендерийн хуулийг яах вэ...

45
12-08
Монгол Улсын иргэд хил зөрчиж ОХУ-д саатуулагджээ

46
12-08
Н.Багабанди, Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг нар МАН-ын бага хурлын гишүүн болжээ

47
12-08
Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

48
12-08
Дэлхий дээрх цор ганц "идэж болдог" арал

49
12-08
Бүсгүйчүүдийн краш, Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар хуримлажээ

50
12-08
Амьдралд амархан зүйл гэж байхгүй

51
12-08
Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

52
12-08
МАН-ын генсекээр Д.Амарбаясгаланг улираан томилов

53
12-08
Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө

54
12-08
Японы нэн гайхамшигт Химежи цайз

55
12-08
ХХЕГ: Самар түүхээр явсан иргэд ОХУ-ын хил давж, саатуулагдсан нь үнэн

56
12-08
Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгалан: Ах минь БНСУ-д эмчлүүлж байгаа

57
12-08
Б.Адъяахүү: Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа...

58
12-08
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

59
12-08
Д.Сүндийг нийтийн албанд томилогдох эрхийг ТАВАН ЖИЛ-ээр хасаж, ГУРВАН ЖИЛ-ийн хорих ял оноожээ

60
12-08
Инстаграм компани өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авав

61
12-08
Зөвшөөрөлгүй хонжворт сугалаа явуулж буй 26 этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

62
12-08
“Омикрон” хувилбар 50 орон, АНУ-ын 19 муж улсад илэрчээ

63
12-08
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

64
12-08
Хүн төрөлхтнийг хүлээж буй 2022 оны шинжлэх ухааны нээлтүүд

65
12-08
COVID-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ

66
12-08
Гэр оронгүй иргэдийг 3 сар дулаан байранд байлгана

67
12-08
Бразил улс вакцин хийлгээгүй жуулчдад хорио тогтоов

68
12-08
Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа - I

69
12-08
Хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзжээ

70
12-08
“E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв

71
12-08
АНУ-д цаг агаар дулаарч, байгалийн хийн үнэ 2019 оноос хойших доод цэгт хүрэв

72
12-08
Хятад чихэвчний хэрэглээг хязгаарлая

73
12-07
Зам тээврийн салбарыг дампуурал руу залсан Л.Халтар, С.Батболд

74
12-07
Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил хойшилжээ

75
12-07
БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200,000 ХҮРЛЭЭ

76
12-07
ШӨХТГ: Зарагдсан барааг буцаахгүй гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл

77
12-07
БНСУ-д "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

78
12-07
Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 199 мянга гаруй болжээ

79
12-07
Гадаад улс орнуудаас ирж буй иргэд асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөв өгөхийг анхаарууллаа

80
12-07
Чингэлэг тээврээр ачаа бараа хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусчээ

81
12-07
Гадаад өр эдийн засагт дарамт болох уу?

82
12-07
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

83
12-07
МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

84
12-07
Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ

85
12-07
Г.Занданшатар: Дарга нарын нам гэдэг үг сонсогдох боллоо, жирийн иргэдийн үгийг сонсдог байх хэрэгтэй

86
12-07
Д.Баярбаатар: МАН-д сайн зүйлүүд их, засч залруулах нэлээдгүй олон асуудал байгаа

87
12-07
Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд

88
12-07
Коронавируст халдварын 296 тохиолдол батлагдав

89
12-07
Бээжингийн олимпыг эсэргүүцэх шийдвэрт тайлбар хийжээ

90
12-07
АНУ Бээжингийн Олимпыг дипломат аргаар эсэргүүцнэ гэдгээ мэдэгдлээ

91
12-07
Харбин хот коронавирусийн халдвар авсан иргэдэд $1,500-тай тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлжээ

92
12-07
Нийслэлд өнөөдөр 10200 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

93
12-07
296 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ

94
12-07
ОУХМ С.Жамбалжамц “Tour of Thailand” уралдааны аварга болов

95
12-07
МАН-ынхан дүрэмдээ шинээр 72 заалт нэмнэ

96
12-07
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн станц баригдсанаар баруун таван аймгийг бүрэн хангана

97
12-07
Сингапур “Омикрон”-ыг илрүүлэх оношлуур бүтээжээ

98
12-07
Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ

99
12-07
Өмнөговь аймгийн иргэд Р.Сэддоржийг шүүхэд өгөхөөр болжээ

100
12-07
ОХУ-д омикрон хувилбарын хоёр тохиолдол илэрлээ