BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монголбанк инфляцийг барьж чадаагүй хэрнээ мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл бүрдсэн хэмээн 100 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг мөрөөдөв

-Монголбанк 50 000, 100 000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргаж,  "оймсны завсар хавчуулах" овор хэмжээг багасгана-


Баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанааар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 50, 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргах талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Монголбанкнаас Монгол Улсын хамгийн том дэвсгэрт 20 мянга. 20 мянган төгрөгөөс дээш дэвсгэрт байх боломжтой юу гэдэг судалгааг хийсэн. Манай улсад 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн нөлөө гарахгүй. Инфляц, ханш дээр дарамт байхгүй. Мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн судалгааны үр дүн гарсан" гэлээ.

Энэ бол миний мэдэхээр Б.Лхагвасүрэнгийн том дүнтэй мөнгөн дэвсгэрт гаргах талаар илэрхийлж буй хоёр дахь удаагийн байр суурь. Хэрэв энэ нь Монголбанкны судалгаа бол Б.Лхагвасүрэнгийн байр суурийг дэмжсэн үр дүн гарсан байж таарна.

Мөнгөн дэвсгэртийн ард “0” нэмэхээс өөр хийх ажил Монголбанкинд байхгүй юу

Өчигдрийн бүтэн л иргэд арилжааны зарим банктай холбоотой гомдлоо илэрхийллээ. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ бусдад зээлээр олгосон өндөр үнийн дүнтэй орон сууцыг давхар ипотекийн гэрээнд бүртгүүлж мөнгө завшиж байсан булхай нь дэлгэгдлээ.

Иргэн С.Урансувдмаа хэмээх бүсгүйн худалдсан үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг Голомт банк тухайн худалдан авагчид эргүүлээд шилжүүлчихжээ. Ингээд мөнгө ч үгүй, үл хөдлөх ч үгүй хоцорсон гунигтай жишээ байна. Үүний улмаас тухайн иргэн 9 жилийн турш хохирч дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж байгаагаа мэдээллээ. Банк ингэж ил цагаан дээрэм хийдэг болчихож.

Хэдхэн хоногийн өмнө мөн л ХААН банкны хэрэглэгчид 50 гаруй сая төгрөгөөр хохирсноо мэдэгдэж байв. Арилжааны хэдэн банк нь энэ мэт ард иргэдийнхээ тав арван төгрөгийг ил далд шоглож байхад харин энэ бүхнийг хянаж шалгаж зохицуулах үүрэгтэй Монголбанк мөнгөн тэмдэгтийн тооны ард “0” нэмж “ханш унагах” тухай санаархаж байна.

Монголыг Азийн Венесул, сэрүүн бүсийн Зимбабве болгох л дутаж гэнэ

Мөнгөн дэвсгэрийн ард “0” нэмэх тусам улс орны эдийн засаг сүйрдэгийг дэлхий нийтийн жишээнээс бид мэднэ. Африк тивийн Зимбабве, Өмнөд Америкийн Венесуэл улс гээд бэлээхэн жишээ бидэнд бий.
2017 онд Венесуэлийн инфляц 4,000 хувьд хүрч,нэг ам.доллар 84,000 боливартай тэнцэж байв.Тус улс мөнгөн тэмдэгтийнхээ тоог нэмж 500 000, 1 000 000 боливарын дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ.
Зимбабве улс 2006 оноос эхлэн үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ араас “0” хасах замаар бүхэлчлэх арга хэмжээ авч эхэлсэн ч оройтож, 2008 оны 11 дүгээр сард тус улсын инфляц түүхэн дээд хэмжээ болох 79,600,000,000 хувьд хүрч байв. Одоо энэ улс бүр үндэсний мөнгөн тэмдэгтгүй болсон.
Бидний хамгийн ойрын жишээний нэг нь Унгар улс. Тус улс дэлхийн хоёрдугаар дайны дараа 10 мянгатын пенгё (өмнөх мөнгөн тэмдэгтийн нэр)-г хэрэглээнд нэвтрүүлж удалгүй 10 сая пенгёгийн дэвсгэртийг, хожим нь 100 сая, дараа нь бүр 1 тэрбумын мөнгөн дэвсгэртийг гаргаж байжээ. Тэр үед тус улсын инфляци өдөрт 400 хувьд хүрч байсан гэдэг.
Улс орны мөнгөн дэвсгэрт олон “0”-тэй болоод ирэхээрээ л эдийн засаг нь уналтад ордог. Монголбанкны яриад болгоод байгаа шиг төгрөгийнхээ ард”0” нэмэх тусам эдийн засаг тэр хэрээр уруудаж инфляци нэмэгдэнэ. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Б.Лхагвасүрэнгийн баг мянга дахин судалж, эрсдэлгүй гэж түмэнтээ давтаад ч энэ жишгээс холуур тойрно гэж байхгүй.

100 000 мянгатын мөнгөн дэвсгэрт гарсны дараа 

Тэр цагт хүссэн хүсээгүй Монголд гиперинфляци маягийн юм үүснэ биз. Тэр үед 500, 1000 төгрөг усны бутархай мөнгө болж, талх, монголчуудын өдрийн хоол болсон хуушуур 10 000 төг болно.

Монголчууд нэрэлхүү хүмүүс. Цагаан сараар ахмад настантандаа наанадаж 50 000, цаанадаж 100 000-ын дэвсгэрт барьж золгох болно.

Нэгэнт бага дүнтэй мөнгөн дэвсгэрт гүйлгээнээс хасагдах болхоор бүх үнэ ханш бүхэлчлэгдэж, үнэ өснө. 

Том мөнгөн дэвсгэрт хэнд хэрэгтэй вэ

“Том” хүмүүс том мөнгөнд дуртай гэж үг бий. Монгол шиг авлига цэцэглэсэн улсад том дүнтэй мөнгөн дэвсгэрт зарим нэгэнд хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Оймсны завсар хавчуулахад овор хэмжээ багатай гээд давуу тал байж мэдэх юм.

Том дүнтэй мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулах талаархи Б.Лхагвасүрэнгийн байр суурьтай холбоотойгоор нэгэн иргэн “Авилгын мөнгөний овор хэмжээ л багасах байх даа. 20 000 дэвсгэрт задлаж чадахгүй худалдаачид байхад 100 000 бол бүр хэцүүдэх байх” гэж үзэл бодлоо илэрхийлжээ. Ер нь иргэдийн хувьд нийтлэг ийм л санаа илэрхийлсэн байна билээ.

Эндээс харахад том дүнтэй мѳнгѳн дэвсгэрт инфляцийг хөөрөгдөөд зогсохгүй далд эдийн засаг, мөнгө угаалт, авлигын гэмт хэргийг өөгшүүлэх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгааг анзаарч болно.

Том мөнгөн дэвсгэрт гаргах шаардлага бодитой юу

Ингэхэд том дүнтэй мөнгөн дэвсгэрт гаргах шаардлага бодитой юу. Дэлхий нийтийн жишгээс харахад харин “0” хасах чиглэл баримталж байхад бид сөрөх гээд байдаг нь юуных вэ. Урд хөрш 100 юаниас том мөнгөн дэвсгэрт үгүй.

АНУ 1000 ам долларынхаа нэг тэгийг хассан бол Европын холбоо хамгийн том дэвсгэрт болох 500 еврог нэмж нийлүүлэхээ больсон.

Бид цахим эринд амьдарч бэлэн мөнгө гар дээрээ тавих нь багассан. Хойшид ч бүр үгүй болж, бүх данс тооцоо, худалдан авалт 100 хувь цахимаар хийгдэх нь тодорхой. Ийм чиг хандлага бэлээхэн байхад л том дүнтэй мөнгө гаргах гээд  чичрээд байгааг нь ойлгоход бэрх.

Эх сурвалжуудын мэдээллээр мөнгөний нийлүүлэлтийн ердөө 4% нь бэлэн мөнгө хэлбэртэй байгаа юм байна. Энэ нь 37 их наяд төгрөгийн эдийн засагтай манай улсын хувьд ойролцоогоор 1 их наяд төгрөг юм. Ийм багахан хэмжээний багтаамжид зориулж том дүнтэй мөнгөн дэвсгэрт гаргах нь хэр оновчтой вэ гэдгийг бодолцмоор. Аль эсвэл 10 хувиас дээш гарчихаад байгаа инфляциа үүгээр саармагжуулж сарниулах гээд байна уу.

 

Х.Тулга

ЭХ СУРВАЛЖ: TOIM.MN 

http://www.toim.mn/article/2b21e1hc

Монголбанк инфляцийг барьж чадаагүй хэрнээ мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл бүрдсэн хэмээн 100 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг мөрөөдөв
Бусад мэдээ ▼

1
12-09
Д.Басан: Эрэгтэй 60, эмэгтэй 55-тайдаа нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

2
12-09
Койн/токеныг худалдан авахад учирч болох эрсдэл

3
12-09
Нийслэлийн зургаан сургууль "Шударга ёсны танхим"-тай болов

4
12-09
Шинэ жилээр нарийн ногоо тасрахгүй

5
12-09
Хуулийн төсөл: Хүний нууцыг задруулбал зургаан сараас таван жил хүртэл хорино

6
12-09
"Улаанбаатарын хүн ам бараг гурав дахин нэмэгдсэн боловч усан хангамж нэмэгдээгүй байгаа нь хямралд орох нөхцөлийг бүрдүүлж байна"

7
12-09
Ногоон карт системийн хүрээнд Монголын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчуулахад хамтран ажиллахаар тохиролцов

8
12-09
Хүний хувийн мэдээлэл, нууцыг задруулсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулна

9
12-09
Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

10
12-09
"Омикрон" хувилбарыг давахын тулд шинэ оны амралтыг 5-6 хоног сунгах шаардлагатай

11
12-09
ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна

12
12-09
Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд 300 мянган төгрөгийн давхар шийтгэл торгожээ

13
12-09
Их аварга Хакүхо 5 амжилтаар ГИННЕСИЙН НОМД бичигдлээ

14
12-09
Б.МӨНХЖИН: Эрээний хил маргааш нээгдэнэ

15
12-09
Хятад улс коронавирусийн эмчилгээний эмийг бүтээжээ

16
12-09
"Маргаашнаас ЭРЭЭНИЙ хилийг НЭЭХ ШИЙДВЭР гарлаа"

17
12-09
МАН-ын ХЕХ-ны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдлоо

18
12-09
Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ

19
12-09
Дараах 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

20
12-09
Б.Пүрэвдорж:Тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох хууль түүхий биш

21
12-09
ЭМЯ: Ковидын 338 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ

22
12-09
Украинд халдлага үйлдсэн тохиолдолд Оросын Холбооны Улс “бодит үнийг” төлнө гэж Лондон мэдэгдэв

23
12-09
Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

24
12-09
ЭДИЙН ЗАСАГ: Импорт өнгөрсөн сард 200 хувиар өсжээ

25
12-09
Э.Бат-Үүлийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

26
12-09
Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав

27
12-09
Нийслэлд өнөөдөр 9000 иргэнийг дархлаажуулна

28
12-09
Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

29
12-09
Дархан-Уул аймаг гэр оронгүй иргэдээ гурван сар дулаан байраар хангана

30
12-09
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

31
12-09
"Омикроны оргил үеийг хойшлуулахад шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах саналыг олон улсын эрдэмтэд гаргасан"

32
12-09
Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо

33
12-09
Газрын наймааны гол цэг Цагаан хад болж, 0,5 га 25-45 сая төгрөгөөр зарагдаж байна

34
12-09
Ирэх онд хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг батлан даана

35
12-09
Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа

36
12-09
Н.Түвшинбаярыг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ

37
12-09
Айгаад, эсвэл “ах дүү” болж, бэр аваад бүгдийгээ өгдөг Монголын “бодлого” зогсох нээ!

38
12-09
Судлаач Ганаа: Түүхэн их хурал уу, түүхэн эгзэг үү?

39
12-09
Р.Дагва: Авлигыг таслан зогсоож, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь хөгжих гарц юм

40
12-08
Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ

41
12-08
ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН /Монгол солонгосчуудын жишээн дээр/

42
12-08
Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна

43
12-08
Голомт банк, “М-Ойл” групп, “Гэрэгэ системс”-ийнхэн дижитал шилжилтэд хамтран ажиллана

44
12-08
Парк шинэчлэлтийг гацаасан Тендерийн хуулийг яах вэ...

45
12-08
Монгол Улсын иргэд хил зөрчиж ОХУ-д саатуулагджээ

46
12-08
Н.Багабанди, Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг нар МАН-ын бага хурлын гишүүн болжээ

47
12-08
Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

48
12-08
Дэлхий дээрх цор ганц "идэж болдог" арал

49
12-08
Бүсгүйчүүдийн краш, Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар хуримлажээ

50
12-08
Амьдралд амархан зүйл гэж байхгүй

51
12-08
Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

52
12-08
МАН-ын генсекээр Д.Амарбаясгаланг улираан томилов

53
12-08
Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө

54
12-08
Японы нэн гайхамшигт Химежи цайз

55
12-08
ХХЕГ: Самар түүхээр явсан иргэд ОХУ-ын хил давж, саатуулагдсан нь үнэн

56
12-08
Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгалан: Ах минь БНСУ-д эмчлүүлж байгаа

57
12-08
Б.Адъяахүү: Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа...

58
12-08
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

59
12-08
Д.Сүндийг нийтийн албанд томилогдох эрхийг ТАВАН ЖИЛ-ээр хасаж, ГУРВАН ЖИЛ-ийн хорих ял оноожээ

60
12-08
Инстаграм компани өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авав

61
12-08
Зөвшөөрөлгүй хонжворт сугалаа явуулж буй 26 этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

62
12-08
“Омикрон” хувилбар 50 орон, АНУ-ын 19 муж улсад илэрчээ

63
12-08
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

64
12-08
Хүн төрөлхтнийг хүлээж буй 2022 оны шинжлэх ухааны нээлтүүд

65
12-08
COVID-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ

66
12-08
Гэр оронгүй иргэдийг 3 сар дулаан байранд байлгана

67
12-08
Бразил улс вакцин хийлгээгүй жуулчдад хорио тогтоов

68
12-08
Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа - I

69
12-08
Хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзжээ

70
12-08
“E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв

71
12-08
АНУ-д цаг агаар дулаарч, байгалийн хийн үнэ 2019 оноос хойших доод цэгт хүрэв

72
12-08
Хятад чихэвчний хэрэглээг хязгаарлая

73
12-07
Зам тээврийн салбарыг дампуурал руу залсан Л.Халтар, С.Батболд

74
12-07
Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил хойшилжээ

75
12-07
БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200,000 ХҮРЛЭЭ

76
12-07
ШӨХТГ: Зарагдсан барааг буцаахгүй гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл

77
12-07
БНСУ-д "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

78
12-07
Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 199 мянга гаруй болжээ

79
12-07
Гадаад улс орнуудаас ирж буй иргэд асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөв өгөхийг анхаарууллаа

80
12-07
Чингэлэг тээврээр ачаа бараа хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусчээ

81
12-07
Гадаад өр эдийн засагт дарамт болох уу?

82
12-07
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

83
12-07
МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

84
12-07
Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ

85
12-07
Г.Занданшатар: Дарга нарын нам гэдэг үг сонсогдох боллоо, жирийн иргэдийн үгийг сонсдог байх хэрэгтэй

86
12-07
Д.Баярбаатар: МАН-д сайн зүйлүүд их, засч залруулах нэлээдгүй олон асуудал байгаа

87
12-07
Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд

88
12-07
Коронавируст халдварын 296 тохиолдол батлагдав

89
12-07
Бээжингийн олимпыг эсэргүүцэх шийдвэрт тайлбар хийжээ

90
12-07
АНУ Бээжингийн Олимпыг дипломат аргаар эсэргүүцнэ гэдгээ мэдэгдлээ

91
12-07
Харбин хот коронавирусийн халдвар авсан иргэдэд $1,500-тай тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлжээ

92
12-07
Нийслэлд өнөөдөр 10200 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

93
12-07
296 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ

94
12-07
ОУХМ С.Жамбалжамц “Tour of Thailand” уралдааны аварга болов

95
12-07
МАН-ынхан дүрэмдээ шинээр 72 заалт нэмнэ

96
12-07
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн станц баригдсанаар баруун таван аймгийг бүрэн хангана

97
12-07
Сингапур “Омикрон”-ыг илрүүлэх оношлуур бүтээжээ

98
12-07
Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ

99
12-07
Өмнөговь аймгийн иргэд Р.Сэддоржийг шүүхэд өгөхөөр болжээ

100
12-07
ОХУ-д омикрон хувилбарын хоёр тохиолдол илэрлээ