BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ

Жижиглэнгийн худалдаачид нийлүүлэлтийн сүлжээний хямралтай тулгарсан тул өргөн хэрэглээний барааны үнэ дэлхий даяар сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүрч өсөөд байна. 


Далайн судалгааны бие даасан тээврийн талаар судалгаа явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  “Drewry”-гийн тооцоолсноор  2021 болон 2022 онд зөвхөн далайн тээврийн салбарын ашиг татвараа хасаад  300 тэрбум ам.долларт хүрч магадгүй байгаа аж. 2021 онд тус салбар 150 тэрбум долларын ашиг олох төлөвтэй байгаа гэнэ. Зөвхөн далайн тээвэр жилдээ 150 тэрбум ам.долларын ашиг олно гэдэг бол түүхэнд бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт аж.

“The Journal of Commerce” сэтгүүлд бичсэнээр 2020 онд тус салбар 25.4 тэрбум ам.долларын орлого олжээ. “Drewry”-гийн үзэж буйгаар далайн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ирэх жил ч гэсэн тооцоолсноосоо их ашиг олж магадгүй гэнэ. "Container Insight Weekly" сэтгүүлд энэ салбарын талаарх судалгаандаа "III улиралд спот ханшийн өсөлт хүлээгдэж байснаас илүү хүчтэй болж, Маерск зэрэг чингэлэг тээвэрлэгч компаниуд боомтуудын эрэлт их байгааг ашиглаж, ачааны үнийг шинэ дээд цэгт хүргээд байна” гэжээ.

Түүнчлэн “Drewry”  IV улирлын ачаа тээврийн үнэ III улирлын  дэлхийн дундаж ханшаас 126 хувиар өснө гэж таамаглажээ. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас боомтууд болон терминалуудад саатал гарч боомтууд  бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэгийн зогсоол болж хувираад байгаа юм. Харин тээврийн компаниуд чингэлэгтээ хадгалж буй бараа, бүтээгдэхүүн бүрээсээ өдөр бүр төлбөр авсаар байгаа билээ. Үүний зэрэгцээ чингэлэгт тээврийн эрэлт нэмэгдэж байгаа нь тээвэрлэлтийн зардал өсөхөд нөлөөлсөн.

Дэлхийн хамгийн том чингэлэг тээвэрлэлтийн шугам болох “AP Moller-Maersk” 2021 онд 17 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байгаа нь оны эхэнд 4.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолж байснаас 278 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус компани тооцоолоогүй их хэмжээний ашиг олсонтой холбоотойгоор  өнгөрсөн  долоо хоногт 80 мянган  ажилтандаа 1000 ам.долларын урамшуулал олгохоо зарласан байна. “AP Moller-Maersk”-ийн гүйцэтгэх захирал Сорен Скоу "Блүүмберг"-т өгсөн ярилцлагадаа "Дэлхийн өнцөг булан бүр дэх үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахын тулд хичээж ажилласаар байна” гэжээ. Германы “Hapag-Lloyd AG” тээврийн компани   зургаан сарын хугацаанд сүүлийн 10 жилийн нийлбэр дүнгээсээ илүү орлого олсон байна.

Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааснаар ачаа тээвэр тасалдаж, боомтуудад ачаалал нэмэгдсэн. Цар тахалтай дасан зохицож, хэвийн амьдралын горимыг үргэлжлүүлэхээр Засгийн газрууд хичээн ажиллаж байгаа ч хоёр жил үргэлжилсэн энэ асуудал хэвийн байдалдаа орсонгүй.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын томоохон боомтуудтай хамтран ажиллаж, удаашралыг засахаар ажиллаж байгаа бөгөөд тус улсын  армийн инженерүүдийн корпус ирэх хоёр сарын дотор хуучирсан эргийн боомтуудад дөрвөн тэрбум ам.долларын өртөг бүхий барилгын ажлыг эхлүүлнэ гэж өнгөрсөн  сард мэдээлсэн.

БНХАУ  чингэлэгийн 96 , рефийн 100 хувийг үйлдвэрлэдэг. АНУ-ын далайн комиссариатын төлөөлөгч Карл Бентцелийн хэлснээр “Хятадын төлөвлөгөөнд 2020 онд чингэлэгийн үйлдвэрлэлийг дээд хэмжээнд хүргэхээр зорьсон учир контейнерын хомсдол буурах төлөвтэй байна. 2017-2020 онд буурсан байсан чингэлэгийн үнэ цар тахлын улмаас эргээд өссөн. Чингэлэгийн үнэ 2019 онд 1650-1750 ам.доллар байсан бол 3500 ам.доллар болоод байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ
Бусад мэдээ ▼

1
01-28
Нийтийн тээврийн автобусны "Хөдөлмөрийн аварга жолооч"-ийг тодруулав

2
01-28
Нэгдүгээр сургуулийн багш Б.Түвдэндорж Дэлхийн физикийн олимпиадаас алтан медаль хүртжээ

3
01-28
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсвийн тодотголд тусгажээ

4
01-28
Зөрчлийн тухай хууль зөрчсөн 44 нэр дэвшигчид 630 төгрөгийн торгуул ногдуулжээ

5
01-28
Хөгжлийн банкны албан тушаалтнуудын хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

6
01-28
Хэрэглэгчийн шугам сүлжээг хөлдөхөөс сэргийлэх зөвлөмжүүд

7
01-28
ЧУУЛГА: "Ахмад настан 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэхээр тусгалаа"

8
01-28
Б.Чинбатад УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээлээ

9
01-28
"Гацсан чингэлгүүдийг энэ долоо хоногт татаж дуусгана"

10
01-28
Бээжин: Өвлийн олимпийн тосгонууд нээгдэж, тамирчид, гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч эхэлжээ

11
01-28
Манай улсад цахилгаан шатны талаар мөрддөг тодорхой стандарт байддагүй

12
01-28
“Хойд урсгал 2”-ыг ашиглалтад оруулахгүй гэж сүрдүүлсний төлөө Британичууд АНУ-ыг шүүмжилж байна

13
01-28
Өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд

14
01-28
Усан бар жилийн ЗҮГ МӨР гаргах ёс, СУУДЛЫН ЗАСАЛ

15
01-28
ЗГ: Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо

16
01-28
Бар жилийн өнгө зурхайд ингэж буужээ

17
01-28
Назарбаевыг насан туршийн албан тушаалаас нь буулгав

18
01-28
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Тавантолгой төмөр зам" ХХК-д ажиллалаа

19
01-28
Монгол Улсад сорилтын жил тохиож байна

20
01-28
БШУ-ны яам орон сууцтай ажилтнууддаа байрны дэмжлэг үзүүлснийг БАГШ НАР ЭСЭРГҮҮЦЭЖ эхэллээ

21
01-28
БСШУСБХ: Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг ажиллаж, 14 цуврал хэлэлцүүлэг зохион байгуулжээ

22
01-28
Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500,000 төгрөг болгоно

23
01-28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон медаль гардуулна

24
01-28
Авлигачдаа “хялбаршуулсан журам”-аар дархалсан Монголын авлигын индекс нэгээр урагшилсан нь их юм

25
01-28
Б.Буяндалай Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ

26
01-28
Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ

27
01-28
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын ТНБД-ын орлогч У.Шермантай утсаар ярив

28
01-28
Якоб Стаусхолм: Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсч байна

29
01-27
УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамж гаргалаа

30
01-27
Нийслэлд 7000 гаруй цахилгаан шатны 134 нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ

31
01-27
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

32
01-27
Өвлийн олимпод оролцох тамирчид хувцсаа гардан авлаа

33
01-27
Австралийн батлан хамгаалахын сайд Путинийг “хөгшин дарангуйлагч” гэж нэрлэв

34
01-27
АТГ-т Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах чиглэл өглөө

35
01-27
Ерөнхийлөгч маргааш төрийн дээд цол, одон медаль гардуулна

36
01-27
Хууль зөрчсөн, буруу хэрэглэсэн шүүхийн 578 шийдвэрийг зөвтгүүлжээ

37
01-27
2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

38
01-27
"Шулам" хэмээн 400 жилийн өмнө цаазлуулсан хүмүүст өршөөл үзүүлжээ

39
01-27
"Халдварын дэглэмийг сайтар сахиснаар боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ"

40
01-27
Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчид хөл хориог эсэргүүцэн үсээ хуслаа

41
01-27
С.Эрдэнэбат: Төрийн үйлчилгээний ажилчид 40 хоног хүлээж байж 400,000 төгрөгийн цалинг гар дээрээ авлаа

42
01-27
"27 мянган ТББ-аас санамсаргүйгээр 12-ыг нь сонгон шалгахад 11-ээс нь 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн"

43
01-27
ЦУОШГ: Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

44
01-27
Халдварын 100-гаас дээш тохиолдол илэрсэн аймгууд

45
01-27
2021 онд Хятадад экспортолсон Монголын нүүрсний хэмжээ 40 хувиар унаж, Оросынх 60 хувиар өсөв

46
01-27
2021 онд шинэ орон сууцны үнэ 12%, хуучных 35% өсжээ

47
01-27
Замын-Үүд боомтод гурван сар саатсан нүүрс, зэсийн баяжмал экспортод гарч эхэллээ

48
01-27
COVID-19-ийн улмаас 70,992 хүн гэртээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

49
01-27
Эрдэнэтчүүд минь Эрдэнэтийнхээ хүүгийн төлөө гараа сунгая

50
01-27
ЦАГ ҮЕ АТГ өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэг хийжээ

51
01-27
АНУ Европын аюулгүй байдлын чиглэлээр тавьсан саналд өгсөн хариултаа ОХУ-д хүлээлгэн өгчээ

52
01-27
Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн орон тоог 224-309 болгон нэмэгдүүллээ

53
01-27
Нийслэлд өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна

54
01-27
Давос-2022: Цар тахал ба бусад эрсдэл

55
01-26
Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг Засгийн газарт чиглэл болгов

56
01-26
Ши Жиньпин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзав

57
01-26
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

58
01-26
Улсын аварга малчин, хошой аварга малчин, улсын аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгарлаа

59
01-26
Хэрэгт холбогдсон ч мултарч чаддаг УБТЗ-н дархлагдсан дарга Ж.Батболдын толгойг хэдий болтол илэх вэ??? Х.Хэрлэн даргаа, Л.Оюун-Эрдэнэ сайдаа

60
01-26
Гэр хорооллыхон бүгдээрээ ажилгүй арчаагүй ядуу эмзэг бүлэг биш

61
01-26
Эдийн засаг уналтаас аажмаар гарч байна гэв

62
01-26
"Халдварын оргил үе таарах учраас хичээлийг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй"

63
01-26
Б.Бат-Эрдэнэ: Иргэд амины орон сууцаа сайжруулахад зориулсан, орлогоосоо төлөх боломжтой зээлийг бий болгох ёстой

64
01-26
Нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.7 хувь байна

65
01-26
Г.Ёндон: Гүний уурхай бүр мөсөн хүчин чадлаараа ажиллах үед Хүдрийн агуулга гурав дахин илүү гарна

66
01-26
ЗГ: Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцэнэ

67
01-26
“Экс”-үүд С.Эрдэнээс эмээдэг үү?!

68
01-26
Цагаан сар үзэсгэлэн худалдаа зах зээлийн хууль уу, хүсэл шуналын туйл уу

69
01-26
Э.Цэндбаатар дараагийн тулаанаа ОХУ-д хийнэ

70
01-26
НОК айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулахыг зөвлөжээ

71
01-26
Гэр хорооллын айл өрхийн дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо

72
01-26
Халдварын 3,080 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, хоёр иргэн нас барав

73
01-26
Н.Цэрэнбат: $2.4 тэрбумын өр тэглэгдсэнээр "Оюу толгой" төслөөс ашиг хүртэх ижил тэнцүү хувь эзэмшигч болж байна

74
01-26
С.Өсөхгэрэл: ОХУ-аас ирсэн 2.5 сая тун малын шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинд сорилт, шинжилгээ хийж байгаа

75
01-26
Навальныйг алан хядагч, хэт даврагчдын бүртгэлд оруулжээ

76
01-26
Омикрон хувилбарын үед хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ

77
01-26
484 албан тушаалтан хөрөнгө, орлогын их хэмжээний өөрчлөлтийн талаар мэдүүлжээ

78
01-26
Эвхэгддэг далавчтай машиныг худалдаанд гаргахад бэлэн болжээ

79
01-26
ОХУ Украин руу дайрвал АНУ Путины эсрэг хориг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэв

80
01-26
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ

81
01-26
Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцэнэ

82
01-26
Өчигдөр Төв Азийн гурван улсын олон сая иргэн эрчим хүчний хомсдолд оржээ

83
01-26
МХЕГ-ын даргаар томилогдсон Б.Баасандорж ажилдаа оров

84
01-26
Путин: ОХУ, БНХАУ спорт дахь бойкотыг эсэргүүцэж байна

85
01-26
БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр: Ёс зүйгүй үг ашигласандаа харамсаж, уучлалт гуйж байна

86
01-26
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

87
01-26
МСНЭ: Сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг заналхийлсэн үйлдэл гаргасныг эсэргүүцэж байна

88
01-26
Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэх талаар төр засагт шаардлага тавиад байна

89
01-26
"Цар тахалтай тэмцэх талаар Хятадаас суралцах ёстой" гэжээ

90
01-25
Энэ жил шинийн гурван тасарсан талаар тайлбарлажээ

91
01-25
П.Шүүдэрцэцэг АНУ-д 100 хувь тэтгэлэгтэй суралцахаар болжээ

92
01-25
Бар жилд төрсөн дэлхийн алдартнууд

93
01-25
Ерөнхийлөгч сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг сануулав

94
01-25
Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо

95
01-25
МИАТ компани гаднын 83 агаарын хөлөгт техник үйлчилгээг үзүүлжээ

96
01-25
Монгол Улс авлигын индексээр нэг байр урагшилжээ

97
01-25
Хийн хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулан протокол үйлдэнэ

98
01-25
Сингапурт 12-оос доош насны 140 мянга гаруй хүүхэд вакцины эхний тунд хамрагджээ

99
01-25
Антальяд сүүлийн 29 жилд анх удаа цас оржээ

100
01-25
Дорнод, Ховд, Улаангомд олон улсын 4С ангиллын нисэх буудал байгуулах ажлаа эхлүүлэхийг үүрэгдэв