Тэрбээр, Халдварын тархалт ихсэж байгаа энэ үед нэг болон хоёр давхар даавуун, мэс заслын амны хаалт, амны хаалтгүй гэсэн дөрвөн төрлийн тохиолдолд ханиалгаж туршилт хийж үзэхэд даавуун хоёр давхар, мэс заслын амны хаалттай хүнд шүлс гадагш үсрэхгүй байсан. Амны хаалтгүй бол шүлсийг эргэн тойронд маш их цацаж байв.

Иргэд гадуур явахдаа амны хаалт зүүж байгаа ч дотоод орчинд зүүхгүй, эсвэл буруу зүүж байгаа нь судалгаанаас харагдлаа. Халдвартай хүн амны хаалт зүүлгүй ярих, дуулах зэрэг тохиолдолд эргэн тойрны амны хаалт зүүгээгүй эрүүл хүн халдвар авах эрсдэл 90 хувь. Эрүүл хүн амны хаалт зүүсэн тохиолдолд халдвар авах магадлал 30 хувь. Халдвар авсан болон халдвар аваагүй хүн хоёулаа амны хаалт зүүсэн тохиолдолд эрүүл хүн халдвар авах магадлал 1.5 хувь болон буурч байна. Амны хаалт зүүж, хүн хоорондын зай баривал халдвар авах магадлал 0 хувь болж байна. Омикрон хувилбар тархсан энэ үед дотоод орчинд амны хаалт заавал зүүх шаардлагатай.