Энэ хүрээнд өнөөдөр боомтуудын үйл ажиллагааны талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтын үйл ажиллагаа нээгдээд 10 хоног болж байна. Одоогоор боомтын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байгаа гэдгийг хэлэв. Түүнчлэн энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэгт ачааг улсын хилээр нэвтрүүлсэн байна.

Тэгвэл Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Шадар сайд албан байгууллагууд руу хандаж хэд хэдэн чиглэл гаргасан. Тухайлбал Шадар сайд өргөн царгиар ачаа бараа татан авах хүсэлт тавьсан. Мөн нарийн царгиар хүнсний ногоо зэргийг татан авах боломжуудыг хоёр талдаа судлаад явж байна. Нэг зүйлийг онцлоход урд хил гурван сар хаагдлаа. Тэг цэгээс гурван км газар тээвэрлэлт хийхдээ үнэ шингээсэн зүйл байхгүй. Чингэлгийн тоог нэмэх саналыг тавьсан. Жолоочийг маш хатуу тусгаарлаж байгаа. Ингэж байж тээвэрлэлтээ зогсоохгүй үргэлжлүүлэх болно" гэлээ.
BOLOD.MN