Өмнө ковидын халдвар аваад эдгэсэн хүн омикрон хувилбараар дахин өвдөх боломжтой. Харин вакцины 3 тун тариулаад 2 долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь хамгаалагдаж, эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй болохыг тэрээр мэдээлэв.
Гэхдээ халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч вирусний халдвартай хүний хувьд оношлогдсоноос хойш 5 хоногийн дотор халдварыг хамгийн их тараах боломжтой байдаг байна. Харин Шинж тэмдэг илэрсэн хүний хувьд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эхний 3 хоногт хамгийн их халдварлуулах магадлалтай. Эдгээр үед өөрийгөө гэрийн нөхцөлд тусгаарлан, амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар явахгүй байх, эрүүл ахуйн дэглэмээ чандлан сахихыг анхааруулж байна.
Мөн түүнчлэн хүйтний улиралд томуугийн 3-4 төрлийн вирус намраас хойш нэлээн урт хугацаанд иргэдэд дунд халдварлаж байна. Улирлын томуу, коронагаас гадна томуугийн AH3N2 вирус оны эцсээр их халдварлалаа. ХӨСҮТ-өөс хүүхдүүдийг томуугийн вакцин тарьсан тул харьцангуй гайгүй байгааг гавьяат эмч А.Амбасэлмаа дурдсан юм.
BOLOD.MN