Турк улсын Истанбул хотод #Ehlel #Amjilt хоёр компанийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад 150 орчим Турк компани хүрэлцэн ирж оролцсон бөгөөд бид бүхэн эхний ээлжид хоёр сая долларын хөрөнгө оруулалтыг Туркийн талаас авахаар гэрээг үзэглэж чадлаа.
Одоо Туркийн талаас хамтрах түнш байгууллага маань 2022 оны гурван сард Монголд ирж хоёр компанийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд ямар төсөл дээр хамтран ажиллах болсныг та бүхэн маань тун удахгүй мэдэх болно.
Турк улсад зохион байгуулсан уг арга хэмжээг бид бүхэн ямар нэгэн төрийн байгууллага, гуравдагч этгээдийн зуучлалгүйгээр зөвхөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зохион байгуулсан бөгөөд тооцоолж байснаас хавьгүй илүү олон байгууллага ирж оролцон олон байгууллагуудтай хамтран ажиллах сувгуудыг нээсэн юм.


Монгол технологийн компани Дэлхийн зах зээлд өрсөлдөх тэр боломжийг олж харсан гадаадын компаниудын уулзалтын дараалал маш их байсныг энд цохон тэмдэглэж байгаадаа таатай байна.
Мөн түүнчлэн бид бүхэн дараагийн нэгэн гайхалтай төслийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаа 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр АНЭУ-н Дубай хотод мөн хийхээр төлөвлөж байгаа билээ.
Мөнхүү уг арга хэмжээгээ эх орондоо ч хийхээр зорьж байгаа юм.
Гадаад улсаас хөрөнгө оруулалт босгох чадварыг эзэмшинэ гэдэг олон олон Монгол стартапууддаа мөс ханзалсан үйлдэл болох болов уу.
Хэдхэн жилийн дараа #Ehlel #Amjilt гэсэн өвөрмөц содон нэр бүхий уг хоёр компани Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болсон байх тэр сайхан мөчийг одооноос бүтээлцэж байна.
#Ehlel #Amjilt бол Монголын компаниудын Дэлхийн хэмжээнд амжилттай ажиллахын эхлэл нь байх болно.
Энэхүү гайхалтай үйл явдал маань цааш цаашдын олон олон Монгол компаниудад булган сүүлтэй байх болтугай.


