BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дорнод, Ховд, Улаангомд олон улсын 4С ангиллын нисэх буудал байгуулах ажлаа эхлүүлэхийг үүрэгдэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний харьяа газрууд болон “МИАТ” ТӨХК-д ажиллаж, салбарын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Эхлээд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон удирдлагуудтай уулзаж, салбарын өнөөгийн болон цаашдын нөхцөл байдлын талаар ярилцлаа.


Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аас Иргэний нисэхийн салбартай холбоотой томоохон шийдвэр гарсан. Олон улсын агаарын тээврийн байгууллагаас гаргасан конвенцын дагуу Агаарын тээврийн хөлөг, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, мөн агаарын тээврийн сургалтын дадлагажуур, түүний сэлбэг хэрэгслүүдийг Монгол Улсад импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Энэхүү хууль хэрэгжсэнээр цаашид агаарын тээврийн салбарт ямар үр дүн гарах, ард иргэдэд ямар үр өгөөжтэй талаар салбарын сайд, удирдлагууд ярилцав. Татвараас чөлөөлөгдсөнөөр тодорхой хугацааны дараа тийзний үнэ тариф зохих хэмжээгээр буурах байдлаар ард түмэн үр шим хүртэх ёстойг Зам, тээврийн хөгжлийн сайд онцоллоо.


Салбарын сайд ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал:

  • Улаанбаатар хотын бүсийн нисэлгийн хөдөлгөөн удирдлагын барилгын үйл явцтай танилцаад, тус барилгын эхний хэсгийг 2022 оны гуравдугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулах
  • Засгийн Газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” –той уялдуулж хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ашиглах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим аймгийн нисэх буудлыг хөгжүүлэх
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг маршрутын дагуу 4С зэрэглэлийн олон улсын нисэх онгоцны буудлыг (Дорнод, Ховд, Улаангомын нисэх буудлуудыг) 4С ангилалд хамруулах, зарим аймагт бүтээн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэх
  • Орон нутгийн нислэгийг хэрхэн хөгжүүлэх, Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчидтэй хамтарч ажиллах бодлого боловсруулж, Зам тээврийн хөгжлийн яаманд танилцуулах зэрэг 13 чиглэл бүхий үүрэг даалгавар өглөө.

Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ашиглалтын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус нисэх буудал ерөнхий зориулалтын нислэг, олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт дадлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 авиа компанийн 936 нислэг үйлдсэнийг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал танилцууллаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ үеэр ““Буянт-Ухаа” нисэх буудал нөөц нисэх буудал гэдэг утгаараа байнгын бэлэн байдалд ажиллаж байх ётсой. Хуучин ажиллаж байсан горим алдагдахгүй байхад анхаарах хэрэгтэй” гээд аж ахуйн зарим шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг санууллаа.


Салбарын сайд ИНЕГ-ын удирдлагуудын хамт “МИАТ” ТӨХК болон тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. “МИАТ” ТӨХК өнөөдрийн байдлаар агаарын таван хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна.  Сүүлийн 2 жилд Ковид-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцом буурч, алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компанийн удирдлагууд хэллээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Аюулгүй байдлыг дэд зэргээр ханган ажиллах, нислэгийн менежментийг сайжруулах, аялалын дугаар хувааж ашиглах зохицуулалтыг түлхүү хийх бодлого барих, үйлчилгээний чанарыг сайжруулж, стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах, тасалбарын худалдааг цахимжуулах” зэрэг хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.


2022 он гарсаар хоёр дахь онгоцны засварын ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ юм. Цаашид Boeing-ийн агаарын хөлгүүдэд засвар хийх том зорилт тавин ажиллаж байгааг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын дарга Т.Аюуш хэллээ. “Энэ засварын газарт 40 гаруй шижигнэсэн залуус ажиллаж байна. Залуус маань олон улсын түвшинд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар нь ч олон улсад шаардлага хангаж байна” хэмээн салбарын сайд сайшаалаа. Мөн засвар үйлчилгээний ажилтнуудаа цаашид дахин сургах, ижил төрлийн засвар хийдэг томоохон авиа компаниудын засварын баазад дадлагажуулах зэргээр үйл ажиллагаагаа чанаржуулахыг зөвлөв хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ. 

Дорнод, Ховд, Улаангомд олон улсын 4С ангиллын нисэх буудал байгуулах ажлаа эхлүүлэхийг үүрэгдэв
Бусад мэдээ ▼

1
05-20
Зайсангийн газрыг "замбараагүй эдэлсэн" гэх Ц.Ганхүү нарт хариуцлага тооцох уу?

2
05-20
Эмгэнэл

3
05-20
Х.Баттулгын асуудлыг УДШ хэлэлцэхээс татгалзлаа

4
05-20
Баримт өөрчилж тендерт ялсан "Содмонгол групп"-ийн хуурамч бичиг

5
05-20
“Apple”-ийн AR/VR хосолсон чихэвчийн явцтай удирдлагууд нь танилцав

6
05-20
Монгол Улс БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэв

7
05-20
АНУ-ын Сенатын танхим Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг баталжээ

8
05-20
Жо Байден Швед, Финланд улсын NATO-д элсэх саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв

9
05-20
“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

10
05-20
Euractiv: Оросын эсрэг хориг арга хэмжээ авах Европын холбооны хязгаарыг зарлав

11
05-20
Хаан банкны харилцагчдын анхааралд

12
05-20
Талх үнэд орох цагаар...

13
05-20
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д анхны айлчлалаа хийх гэж байна

14
05-20
Биеийн тамирын хичээлд масктай орсон хоёр хүүхэд ухаан алдаж, нэгнийх нь тархинд цус харважээ

15
05-20
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

16
05-20
“Давхар дээл”-тэй сайдын тоог нэмбэл олигархиуд улам даварна

17
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

18
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

19
05-20
Зургаан настай бяцхан "Ихэр охид" анх удаагаа бие даан дэлгүүр хэслээ

20
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв

21
05-20
С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг

22
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

23
05-20
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-нд болно

24
05-20
Шри Ланка улс дампуурлаа зарлалаа

25
05-20
Английн төв банк: Эдийн засаг уналтад орж, инфляц 10 хувь давах эрсдэлтэй байна

26
05-20
Монголбанк барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, үнэлгээг тогтоох зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй

27
05-20
Видео тоглоом хүүхдийн мэдлэгийг тэлдэг

28
05-20
Асуудлыг тодруулъя: Нэг этгээдийн ашиг сонирхол нийт оршин суугчдын эрх ашгаас илүү юу?

29
05-20
Төрийн мөнгөөр угжуулсан бөхчүүдээс салж, төсвөө хэмнэе, Ерөнхий сайд аа

30
05-20
Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга төрлөө

31
05-20
Сахарын хэрэглээгээ саванд нь түгжье

32
05-20
Гишүүдийн хэлснээс онцлох хоёр өгүүлбэр...

33
05-19
Анхны Монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

34
05-19
НЭМГ-ын дарга Бямбадорж үндэслэлгүйгээр Дамбын Хишгээгийн төрсөн дүүг НШЭНТ-ийн даргаар томилсон уу

35
05-19
Тусгаар тогтнолын ордны арын талбайд 51 настай иргэн гадны нөлөөгүй нас барсан байсан

36
05-19
БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож ЭХЭЛНЭ

37
05-19
НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэхээр болжээ

38
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

39
05-19
"Нийтийн тээврийн зардал өссөн нь хяналт сул, автобусны маршрут оновчгүйгээс шалтгаалсан болохоос смарт карттай огт холбоогүй"

40
05-19
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

41
05-19
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв

42
05-19
С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар АН-ын гишүүдийн жагсаалыг үймүүлэхээр 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлсөн гэв

43
05-19
Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх онд болно

44
05-19
Сорхугтани бэхи номын золхиолч Б.Сарантуяа

45
05-19
Ховд аймгийн ХААГ-ын мэргэжилтэн Т.Дэмид болон “Эрдэнийн шим” ХХК-ийн ХООРОНД хийсэн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

46
05-19
Төв шуудангийн урд талын гэрэл дохиог өөрчилж, явган зорчигчийн хүлээлгийн хугацааг багасгана

47
05-19
“IPhone 14”-ийг олон нийтэд танилцуулах ТОВОО зарлажээ

48
05-19
Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон Ч.УНДРАЛ гэж хэн бэ

49
05-19
“KING TOWER“ хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэллээ

50
05-19
НӨАТ-ын сугалааг ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР болжээ

51
05-19
Швед, Финланд НАТО-д элсэх нь Европт тогтворгүй байдал үүсгэнэ...

52
05-19
Дөрвөн настай хүү зүү залгиж хагалгаанд оржээ

53
05-19
Цэргийн албаны дэглэлт буюу офицер, алба хаагчдын ярьсан бодит кейсүүд

54
05-19
Шатахууны магнат Ц.Анандбазарын хууль бус төлбөртэй зогсоол

55
05-19
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад ГАРГАЖЭЭ

56
05-19
Халхголд аадар бороо орж, хээрийн түймэр бүрэн унтарчээ

57
05-19
ЗАСГИЙН ГАЗАР: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

58
05-19
АН-ын даргын суудал зулын гол болохуйц үнэтэй гэж үү

59
05-19
Украины дайн ба дэлхий дахин

60
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

61
05-19
Ерөнхий шүүгч Д.Ганзориг жолоочоо зодсон гэх асуудлыг шалгаж байгаа гэв

62
05-18
Иргэд төрийн ордонтой танилцахдаа чөлөөт хувцастай орж болдог болох нь ээ

63
05-18
Улиастайн замд осол гарч, жолоочийн амь хохирчээ

64
05-18
“SocialPay”-д найзуудаа урья

65
05-18
Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

66
05-18
МХЕГ: Осолдсон краныг буулгана

67
05-18
Сургуулийн дэргэдээс тэсэрч дэлбэрэх аюултай "Магнай трейд" ХХК-ийн ШТС-ыг ХОЛДУУЛМААР байна‼️

68
05-18
Төмөр замын аюултай бүсийн тухай ойлголт

69
05-18
Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ

70
05-18
ЭМДЕГ-ын удирдлагууд "Байгалиа хайрлая" мод тарих өдөрлөгт нэгдлээ

71
05-18
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болов

72
05-18
Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн сангийн стандарт батлагдлаа

73
05-18
Д.Баярмагнай, Ц.Содномдорж нар МОНГОЛЫН ТАГНУУЛЫН НЭР барьж, тайлбар өгчээ

74
05-18
Улсын арслан Ц.Содномдорж, Прокурор асан Д.Баярмагнай нар читон хулгайлсан нь үнэн бол 1-3 жилийн хорих ял оноох ХУУЛИЙН ЗААЛТТАЙ

75
05-18
Оросууд Монгол руу зорчих нэг талын тасалбар их захиалж байгаагийн учир юу вэ

76
05-18
"Арманы амьдрал" ток шоу #дугаар 01 Сэдэв: "Эрэгтэй хүн хүүхэд өсгөх хэцүү юу?

77
05-18
Эрчүүд бид чинь ийм л ерөнхийд нь хайрладаг хүмүүс шүү дээ

78
05-18
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

79
05-18
LUMINO хамтлагийн дуучин Бажи хууль бусаар мөрийтэй тоглосон уу

80
05-18
Д.Сумъяабазар: Ухаалаг картыг хэрэглээнээс хална

81
05-18
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

82
05-18
Яармагт "Титан барилгын материал гэр ахуйн худалдааны нэгдсэн төв" шинээр нээгдлээ

83
05-18
Манай улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ

84
05-18
Засгийн газраас элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөллөө

85
05-18
Цар тахлын хязгаарлалтууд цуцлагдсанаар орон сууцны барилга угсралтын ажил эрчимжив

86
05-18
А.Ариунзаяа: Хүүхдээ ажилдаа дагуулаад яв

87
05-18
ЭМДЕГ-ын EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа ХЯЛБАРХАН ШАЛГАХ боломжтой

88
05-18
Орос, Украины найрамдлын хэлэлцээ түр зогсжээ

89
05-18
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг сарын хугацаанд татан авч, үйлчилгээнд явуулна

90
05-18
Гаднынханд нүүргүй МОНГОЛ

91
05-18
Орой болгон миний “эм“ болно шүү гээд бэлгийн дур хүслээ ЁС БУСААР ХАНГАДАГ байсан

92
05-18
С.Ганбаатар: Би улс орныг хөл дээр нь босгоод өгье, надад гуравхан сар ерөнхий сайд эсвэл ерөнхийлөгчийнхөө местийг өгчих

93
05-18
АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулна

94
05-18
Тээврийн хэрэгсэл авахдаа гол анхаарах зүйл бол арлын дугаар

95
05-18
Осолдсон краныг буулгалаа

96
05-18
Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

97
05-18
Төрийн албаны нэр бүхий 18 иргэн мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригджээ

98
05-18
Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн авто машиныг тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ

99
05-18
Дарханы замаар зорчсон нь

100
05-18
“Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана” гэсэн учир Х.Бээжинд цагдаагаас САНУУЛГА ӨГЧЭЭ