Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг АНУ-ын "International American University- Admition Support"-д зуун хувийн тэтгэлэгтэйгээр мастерийн ангид суралцахаар болжээ.
Тэрбээр оны өмнөхөн болж өндөрлөсөн "Miss Asia USA 2021" тэмцээнд оролцож тэргүүн титмийн эзэн болсон бөгөөд тэмцээний шагналын ийн гардан авсан байна. Тэрбээр мөн нэг жилийн турш продакшнтай гэрээ байгуулан хүмүүнлэгийн ажлуудад хамрагдах аж. Ингээд зогсохгүй жүжиглэх урлагийн сургуульд тэтгэлэгтэй суралцах эрхтэй болжээ. Уг тэмцээнд оролцох нийт зардал 30-50 мянга орчим ам.доллар болдог байна.
Сургуульдаа суралцахын тулд амьдарч байсан хотоо сольж Los Angeles-д ирсэн тэрбээр амралтаараа эх орондоо ирэхийг тэсэн ядан хүлээж суугаа гэнэ лээ.