БШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн тоонд багтсан. Өөрөөр хэлбэл 17.7 тэрбум төгрөгийн өртэй,
талаарх мэдээллийг Монголын Хөгжлийн банкнаас зарласан. Улмаар сайд асан өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, сэтгүүлчийг заналхийлж, сүрдүүлсэн.
Харин тэрбээр өнөөдөр цахим хуудсаараа дамжуулж уучлалт хүссэн байна. Тухайлбал, "Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу" гэж бичжээ.
BOLOD.MN