Монголын талын 34 хувийн эзэмшигч "Эрдэнэс Оюутолгой" ХХК, тус зээлийг тэглэж байгаа "Туркойз Хилл Ресурс" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон болон миний бие албан ёсоор гарын үсэг зурж, батламжиллаа.
Энэ бол УИХ-аас баталсан 92 дугаар тогтоол болон 103 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжсэн томоохон ажил. Гэхдээ "Оюу толгой"-н гэрээг сайжруулах гэсэн Оюутолгойн ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг хэлье.
Энэхүү өр тэглэгдсэнээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн Монгол Улс цаашид "Оюу толгой" төслөөс ашиг хүртэх ижил тэнцүү хувь эзэмшигч болж эхэлж байна.
Мөн УИХ-аас "Эрдэнэс Оюутолгой" компанийг чадавхжуулах тус төслийн үйл ажиллагаанд хяналт тавихыг үүрэг болгосон. Үүний хүрээнд 2022 онд бид компанидаа гаднын уул уурхайн мэргэжлийн зөвлөхүүдийг авч, Монголын уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчнийг Монгол Улсын төрийн эзэмшлийн 34 хувийн үйл ажиллагааг хамгаалах, алдаа дутагдлыг нь илрүүлэхэд чадавхжуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа.
"Оюу толгой" компанитай "Эрдэнэс Оюутолгой" компани байгаль орчин, засаглал, нийгмийн чиглэлээр хамтарч үйл ажиллагаа явуулах гэрээнд санамж бичиг байгуулж өнгөрсөн онд хуралдсан ТУЗ-ийн хурлаас
Удахгүй далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон нэмэлт төлөвлөгөө, татварын маргааны асуудлаар хөрөнгө оруулагч талууд тодорхой шийдэлд хүрч, тухайн асуудлуудыг эцэслэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.