Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүд энэ өдөр шагнал гардан авах нь.
Тухайлбал, урлагт 30 орчим жилийн хөдөлмөрөө зориулж буй дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалгах мэдээлэл байна.