BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсвийн тодотголд тусгажээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг хуулийн төсөлд тусгасныг дурдлаа. Уг 637 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнийг энэ оны төсөвт тусгасан зарим зардлыг танаж гаргах аж.

Тэрбээр, “Цар тахал дэлхийн эдийн засагт сорилт болж үргэлжилсээр байна. Засгийн газраас иргэдийн амжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох, цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөг зарцуулсан. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь руу буусан эдийн засгаа 3.6 хувийн өсөлттэй болгож чадлаа. Мөн вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, нийт хүн амынхаа 66.7 хувийг бүрэн тунд хамруулж, нэмэлт тунд иргэдээ хамруулснаар хатуу хөлио тогтоолгүйгээр эдийн засгаа идэвхжүүлэх нөхцөл бүрдэж, урьдчилсан гүйцэтгэлээр 2021 нэгдсэн төсвийн нийт орлого 2.7 хувиар давж биеллээ” гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Улсын төсвийн төслийг дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэнэ. 

Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд танилцуулж, илтгэл тавина. Нэг дэх хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно. Гишүүд төсвийн төсөлтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлсний дараа төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ. Төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхэд санал хураалт явуулахгүй.

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргахдаа Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ.

Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулахдаа нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна. Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, шаардлагатай бол гишүүнээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийж, төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Хуралдаан даргалагч төсвийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ. Төсвийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хамтатган явуулж болно.

Төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг эцэслэн батлахдаа Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсвийн тодотголд тусгажээ
Бусад мэдээ ▼

1
05-20
Зайсангийн газрыг "замбараагүй эдэлсэн" гэх Ц.Ганхүү нарт хариуцлага тооцох уу?

2
05-20
Эмгэнэл

3
05-20
Х.Баттулгын асуудлыг УДШ хэлэлцэхээс татгалзлаа

4
05-20
Баримт өөрчилж тендерт ялсан "Содмонгол групп"-ийн хуурамч бичиг

5
05-20
“Apple”-ийн AR/VR хосолсон чихэвчийн явцтай удирдлагууд нь танилцав

6
05-20
Монгол Улс БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэв

7
05-20
АНУ-ын Сенатын танхим Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг баталжээ

8
05-20
Жо Байден Швед, Финланд улсын NATO-д элсэх саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв

9
05-20
“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

10
05-20
Euractiv: Оросын эсрэг хориг арга хэмжээ авах Европын холбооны хязгаарыг зарлав

11
05-20
Хаан банкны харилцагчдын анхааралд

12
05-20
Талх үнэд орох цагаар...

13
05-20
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д анхны айлчлалаа хийх гэж байна

14
05-20
Биеийн тамирын хичээлд масктай орсон хоёр хүүхэд ухаан алдаж, нэгнийх нь тархинд цус харважээ

15
05-20
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

16
05-20
“Давхар дээл”-тэй сайдын тоог нэмбэл олигархиуд улам даварна

17
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

18
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

19
05-20
Зургаан настай бяцхан "Ихэр охид" анх удаагаа бие даан дэлгүүр хэслээ

20
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв

21
05-20
С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг

22
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

23
05-20
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-нд болно

24
05-20
Шри Ланка улс дампуурлаа зарлалаа

25
05-20
Английн төв банк: Эдийн засаг уналтад орж, инфляц 10 хувь давах эрсдэлтэй байна

26
05-20
Монголбанк барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, үнэлгээг тогтоох зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй

27
05-20
Видео тоглоом хүүхдийн мэдлэгийг тэлдэг

28
05-20
Асуудлыг тодруулъя: Нэг этгээдийн ашиг сонирхол нийт оршин суугчдын эрх ашгаас илүү юу?

29
05-20
Төрийн мөнгөөр угжуулсан бөхчүүдээс салж, төсвөө хэмнэе, Ерөнхий сайд аа

30
05-20
Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга төрлөө

31
05-20
Сахарын хэрэглээгээ саванд нь түгжье

32
05-20
Гишүүдийн хэлснээс онцлох хоёр өгүүлбэр...

33
05-19
Анхны Монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

34
05-19
НЭМГ-ын дарга Бямбадорж үндэслэлгүйгээр Дамбын Хишгээгийн төрсөн дүүг НШЭНТ-ийн даргаар томилсон уу

35
05-19
Тусгаар тогтнолын ордны арын талбайд 51 настай иргэн гадны нөлөөгүй нас барсан байсан

36
05-19
БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож ЭХЭЛНЭ

37
05-19
НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэхээр болжээ

38
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

39
05-19
"Нийтийн тээврийн зардал өссөн нь хяналт сул, автобусны маршрут оновчгүйгээс шалтгаалсан болохоос смарт карттай огт холбоогүй"

40
05-19
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

41
05-19
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв

42
05-19
С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар АН-ын гишүүдийн жагсаалыг үймүүлэхээр 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлсөн гэв

43
05-19
Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх онд болно

44
05-19
Сорхугтани бэхи номын золхиолч Б.Сарантуяа

45
05-19
Ховд аймгийн ХААГ-ын мэргэжилтэн Т.Дэмид болон “Эрдэнийн шим” ХХК-ийн ХООРОНД хийсэн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

46
05-19
Төв шуудангийн урд талын гэрэл дохиог өөрчилж, явган зорчигчийн хүлээлгийн хугацааг багасгана

47
05-19
“IPhone 14”-ийг олон нийтэд танилцуулах ТОВОО зарлажээ

48
05-19
Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон Ч.УНДРАЛ гэж хэн бэ

49
05-19
“KING TOWER“ хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэллээ

50
05-19
НӨАТ-ын сугалааг ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР болжээ

51
05-19
Швед, Финланд НАТО-д элсэх нь Европт тогтворгүй байдал үүсгэнэ...

52
05-19
Дөрвөн настай хүү зүү залгиж хагалгаанд оржээ

53
05-19
Цэргийн албаны дэглэлт буюу офицер, алба хаагчдын ярьсан бодит кейсүүд

54
05-19
Шатахууны магнат Ц.Анандбазарын хууль бус төлбөртэй зогсоол

55
05-19
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад ГАРГАЖЭЭ

56
05-19
Халхголд аадар бороо орж, хээрийн түймэр бүрэн унтарчээ

57
05-19
ЗАСГИЙН ГАЗАР: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

58
05-19
АН-ын даргын суудал зулын гол болохуйц үнэтэй гэж үү

59
05-19
Украины дайн ба дэлхий дахин

60
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

61
05-19
Ерөнхий шүүгч Д.Ганзориг жолоочоо зодсон гэх асуудлыг шалгаж байгаа гэв

62
05-18
Иргэд төрийн ордонтой танилцахдаа чөлөөт хувцастай орж болдог болох нь ээ

63
05-18
Улиастайн замд осол гарч, жолоочийн амь хохирчээ

64
05-18
“SocialPay”-д найзуудаа урья

65
05-18
Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

66
05-18
МХЕГ: Осолдсон краныг буулгана

67
05-18
Сургуулийн дэргэдээс тэсэрч дэлбэрэх аюултай "Магнай трейд" ХХК-ийн ШТС-ыг ХОЛДУУЛМААР байна‼️

68
05-18
Төмөр замын аюултай бүсийн тухай ойлголт

69
05-18
Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ

70
05-18
ЭМДЕГ-ын удирдлагууд "Байгалиа хайрлая" мод тарих өдөрлөгт нэгдлээ

71
05-18
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болов

72
05-18
Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн сангийн стандарт батлагдлаа

73
05-18
Д.Баярмагнай, Ц.Содномдорж нар МОНГОЛЫН ТАГНУУЛЫН НЭР барьж, тайлбар өгчээ

74
05-18
Улсын арслан Ц.Содномдорж, Прокурор асан Д.Баярмагнай нар читон хулгайлсан нь үнэн бол 1-3 жилийн хорих ял оноох ХУУЛИЙН ЗААЛТТАЙ

75
05-18
Оросууд Монгол руу зорчих нэг талын тасалбар их захиалж байгаагийн учир юу вэ

76
05-18
"Арманы амьдрал" ток шоу #дугаар 01 Сэдэв: "Эрэгтэй хүн хүүхэд өсгөх хэцүү юу?

77
05-18
Эрчүүд бид чинь ийм л ерөнхийд нь хайрладаг хүмүүс шүү дээ

78
05-18
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

79
05-18
LUMINO хамтлагийн дуучин Бажи хууль бусаар мөрийтэй тоглосон уу

80
05-18
Д.Сумъяабазар: Ухаалаг картыг хэрэглээнээс хална

81
05-18
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

82
05-18
Яармагт "Титан барилгын материал гэр ахуйн худалдааны нэгдсэн төв" шинээр нээгдлээ

83
05-18
Манай улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ

84
05-18
Засгийн газраас элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөллөө

85
05-18
Цар тахлын хязгаарлалтууд цуцлагдсанаар орон сууцны барилга угсралтын ажил эрчимжив

86
05-18
А.Ариунзаяа: Хүүхдээ ажилдаа дагуулаад яв

87
05-18
ЭМДЕГ-ын EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа ХЯЛБАРХАН ШАЛГАХ боломжтой

88
05-18
Орос, Украины найрамдлын хэлэлцээ түр зогсжээ

89
05-18
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг сарын хугацаанд татан авч, үйлчилгээнд явуулна

90
05-18
Гаднынханд нүүргүй МОНГОЛ

91
05-18
Орой болгон миний “эм“ болно шүү гээд бэлгийн дур хүслээ ЁС БУСААР ХАНГАДАГ байсан

92
05-18
С.Ганбаатар: Би улс орныг хөл дээр нь босгоод өгье, надад гуравхан сар ерөнхий сайд эсвэл ерөнхийлөгчийнхөө местийг өгчих

93
05-18
АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулна

94
05-18
Тээврийн хэрэгсэл авахдаа гол анхаарах зүйл бол арлын дугаар

95
05-18
Осолдсон краныг буулгалаа

96
05-18
Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

97
05-18
Төрийн албаны нэр бүхий 18 иргэн мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригджээ

98
05-18
Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн авто машиныг тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ

99
05-18
Дарханы замаар зорчсон нь

100
05-18
“Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана” гэсэн учир Х.Бээжинд цагдаагаас САНУУЛГА ӨГЧЭЭ