I улиралд барилга, угсралтын салбарын нийт гүйцэтгэсэн ажлын үнийн дүн буурсан ч хувийн байгууллагын гүйцэтгэсэн ажил нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: орон сууцны барилга угсралтын ажил эрчимжиж, нийт үнийн дүн сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрсэн байна.

Оны эхний улиралд 289.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн нь өмнөх оноос 40 орчим хувиар өсжээ.
Үнийн дүнгийн өсөлт нь орон сууцны барилгын өртөг өмнөх оноос 46.5 хувиар өссөнтэй холбоотой аж. Өртгийн өсөлт нь салбарын ажилчдын цалингийн зардал болон хилийн боомтын нөхцөл байдлаас шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлт, валютын хязгаарлалттай холбоотой байна.

Мөн ОХУ-аар дамжих бараа, материалын татан авалтад хүндрэл гарч байгааг салбарынхан онцолж байна.
“Барилга Эм Эн” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх
Барилгын голлох 14 бүтээгдэхүүний дундаж үнийг аваад үзэхэд өмнөх оноос 47 орчим хувиар нэмэгдсэнийг Нийслэлийн орон сууцны бодлогын газар онцоллоо. Тухайлбал: арматур нэг тонн нь 50.9 хувиар, вакум цонх 89.7 хувиар нэмэгдсэн байна.
Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд нийт 564.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийснээс 94.8 хувийг хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ. Энэ нь 2021 оны эхний улирлын хөл хориотой байсан үеэс 11.7 хувиар өссөн аж.
Харин төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын дүн 77.8 хувиар буурч, 17.4 тэрбум төгрөг болсон байна.
З.Энхболор
Bloomberg Tv