Хуралдаанаар элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг 2022 оны 4-р сард баталсан. Уг хуулийн хүрээнд дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.
Ингэснээр жижиглэн худалдаалж буй элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулжээ.