Lumino хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг нарын 18 хүнийг мөрийтэй тоглоом тоглож байхад нь цагдаагийн байгууллага ирүүлсэн гэх мэдээлэл тараад буй билээ.
Тодруулбал, өчигдөр буюу 2022.05.17-нд ЭЦА-ны мөрдөгчид эл үйлдлийг илрүүлэн, шалгаж байна. Өмнө мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан Ж.Цэрэндэжид нь дээрх 18 этгээдийг мөрийтэй тоглоом тоглох орон байраар ханган мөрийтэй тоглоом зохион байгуулж байжээ.
Харин тэднийг баривчилсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр бүхий 18 хүн мөрийтэй тоглож байгаад баригдсан нь үнэн. Тэдний дунд олны танил хэд хэдэн хүн байсан. Гэхдээ баривчлаагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэлээ.
Харин дуучин Бажи энэ талаараа тайлбар өгч, тэрбээр тус хэрэг гарсан газрын ойролцоо хүнтэй уулзаж байсан бөгөөд энэ хэрэгт хамааралгүй хэмээн ярьжээ.
Дуучин Бажи сагсан бөмбөгийн спортын тайлбарлагч Ялалттай дотно найзууд бөгөөд тэд хамтдаа Baji,Ylalt нэвтрүүлгээр олонд илүүтэй танигдаад байгаа юм.
Ялалт нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарын үеэр өөрийн найз Бажиг тун сайн аав гэдгийг ам бардам хэлж байсан билээ.