Дорнод аймгийн Халхгол сумын хилийн 1415 дугаар тэмдэгтийн орчим хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 18:32 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид очиход түймрийн голомтод дуу цахилгаантай аадар бороо орж бүрэн унтарчээ.