Асуудлыг тодруулъя: Нэг этгээдийн ашиг сонирхол нийт оршин суугчдын эрх ашгаас илүү юу? БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэр, 10-р хороололд байрлах 28-р байрыг 2007 онд "Хөтөл говь" ХХК-ийн захиалгаар "Цэн констракшн" ХХК барьж 2010 онд ашиглалтад өгчээ. Тухайн үед улсын комисст уг барилгыг аж ахуйн нэгжийн зориулалтаар хүлээлгэн өгсөн гэдэг. Харин одоо энд 14 айл оршин сууж байна. Албан ёсны СӨХ байхгүй, аливаа асуудал тулгарахад хэн хариуцах, хэнд хандах нь тодорхойгүй энэ байранд оршин суугчдыг бухимдуулсан олон асуудал өрнөсөөр иржээ. Бусдын эрхэнд хууль бусаар халдаж, дур зоргоор авирлан, цаашлаад иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх ашгийг хавчин боогдуулж байна гэх асуудлыг иргэн н.Дэлгэрмаагаас тодрууллаа.
|