Есөн настай 9000 хүүхдийг хамруулсан уг судалгааг Nature сэтгүүлд нийтэлжээ. Эхлээд ургуулан бодох чадварын тест явуулсан бол эцэг эхээс нь хүүхэд хэдэн цагаар телевиз, видео тоглоомд дуртай эсэхийг асуужээ. Хоёр жилийн дараа дахин судалгаа явуулахдаа 5000 хүүхдийг хамруулсан юм. Бусдаасаа илүүтэй видео тоглоом тоглодог хүүхдүүдийн IQ нь тоглоомонд бага цаг зарцуулдаг хүүхдийнхээс дунджаар 2.5 оноогоор ахиу байжээ. Тэгвэл олон цагаар телевиз үзэж, интернет хэрэглэдэг хүүхдийн IQ-д ямар нэгэн өөрчлөлт ороогүй ажээ.
“Манай судалгаа нь дэлгэцийн өмнө өнгөрөөсөн цаг хүүхдийн ургуулан бодох чадварыг бууруулдгийг, харин видео тоглоом эсрэгээр чадварын нэмэгдүүлдэгийг харууллаа” хэмээн эрдэмтэд дүгнэжээ. Science Daily бичсэнээр, судлаачдад ашиг сонирхлын зөрчил байгаагүй, тэд видео тоглоомын үйлдвэрлэгч нартай холбоогүй гэнэ.