Английн Төв банкны бодлогын хүүг 2009 оноос хойших дээд түвшинд хүргэж нэмэгдүүлэх шийдвэрийн улмаас фунт стерлингийн ханш сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч суларсан юм. Түүнчлэн Их Британийн Засгийн газрын бондын өгөөж огцом буураад байна.
Английн Төв банк шинэ төсөөлөлдөө 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.25 хувиар агшина гэж тооцоолжээ. Түүнчлэн үйлдвэрлэл энэ оны IV улиралд нэг хувиар буурна гэж тооцоолсон байна.
Э.Мишээлт
Bloomberg Tv