BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д анхны айлчлалаа хийх гэж байна

СӨҮЛ. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн тэргүүний хувиар анхны албан ёсны айлчлалаа хийхээр баасан гарагт БНСУ-д хүрэлцэн очно.


Тэрбээр бямба гарагт БНСУ-ын удирдагч Юн Сок Ёлтой анхны дээд хэмжээний уулзалтаа хийнэ. Гурван өдрийн айлчлалын гол сэдэв нь хоёр талын харилцаанаас гадна,  БНАСАУ-ын пуужин, цөмийн хөтөлбөр, эдийн засгийн аюулгүй байдал болон бүс нутгийн хамтын ажиллагаа болох төлөвтэй байна.
 
 
 
Америкийн удирдагчийн энэ удаагийн айлчлал Юн Сок Ёл тангараг өргөснөөс хойш ердөө 10 хоногийн дараа болж байгаа юм. БНСУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн хэлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нар өдөрт нэгээс доошгүй удаа уулзаж, баасан, ням гарагт "ердийн болон эдийн засгийн аюулгүй байдлын асуудалд зориулсан үйл ажиллагаанд" оролцохоор төлөвлөжээ.
 
 
 
Бямба гарагт болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил Умард Солонгос пуужин харвах эсвэл цөмийн туршилт хийх зэрэг “өдөөн хатгалга” явуулж болзошгүй тухай Вашингтон, Сөүлийн байнгын мэдэгдлийн цаана өрнөсөн юм. Энэ тохиолдолд талууд Ерөнхийлөгч нарт Зэвсэгт хүчний командлалын системд нэн даруй нэвтрэх боломжийг олгох "Б төлөвлөгөө"-г бэлтгэсэн байна.
 
 
 
"Самсунг" компанийн үйлдвэрээр хийх аялал
 
Айлчлалын төлөвлөгөөний дагуу Ж.Байден орон нутгийн цагаар баасан гаргийн үдээс хойш Сөүлээс 65 км-ийн зайд орших Осан хотын ойролцоох агаарын баазад ирнэ. Тэрбээр дэлхийн хамгийн томд тооцогддог, Пёнтэк хотод орших “Самсунг” компанийн хагас дамжуулагч, чипний үйлдвэрт зочилно. Түүнийг “Самсунг” компанийн тэргүүн Ли Жэ Ён төдийгүй БНСУ-ын Ерөнхийлөгч дагалдан явж магадгүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, аж үйлдвэрийн уг цогцолборт зочилж байгаа нь Вашингтон Сөүлтэй технологийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэл эрмэлзэл болон Хятадыг тойруулан хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн шинэ сүлжээ бий болгох зорилготой байгааг харуулах ёстой.
Үүнээс гадна, Ж.Байден Солонгосын хойгийн өмнөд хэсэгт АНУ-ын 28 000 цэргийг байрлуулсан Пёнтэк хотын ойролцоох Америкийн баазад очиж магадгүй гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Энэхүү бааз нь Америкийн Зэвсэгт хүчний гадаад дахь хамгийн том объект гэж сонин хэвлэлүүд онцолж байна.
 
 
 
АНУ, БНСУ-ын дээд хэмжээний уулзалт
 
Айлчлалын хоёр дахь өдрийн хуваарийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Солонгосын хойгийн дайнд (1950 -1953 он) оролцогчдыг оршуулсан Сөүл хот дахь дурсгалын цогцолборт очно. Орон нутгийн цагаар 13 цаг 30 минут орчимд Ж.Байден урьд нь Батлан хамгаалах яамны харьяанд байсан, Ёнсан дүүрэгт орших Ерөнхийлөгчийн засаг захиргааны байранд ирэх ёстой байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар эхлээд явцуу хүрээнд уулзах бөгөөд дараа нь өргөтгөсөн хэлбэрээр хэлэлцээ хийнэ. Хэлэлцээ нийтдээ нэг цаг 30 минут үргэлжлэх бөгөөд хэлэлцээний дараа талууд хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна. Хоёр орны удирдагчдын хэвлэлийн бага хурлыг 16:00 цаг гэхэд эхлүүлэхээр төлөвлөжээ.
 
 
 
"Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх нэн тэргүүний асуудал бол БНСУ, АНУ-ын тогтоон барих өргөтгөсөн арга хэрэгслийн хүчин чадлыг бэхжүүлэх тухай юм" гэж Өмнөд Солонгосын засаг захиргаа өмнө нь мэдэгджээ. "Тогтоон барих өргөтгөсөн арга хэрэгсэл" гэдэг нь АНУ-ын Зэвсэгт хүчин холбоотнуудынх нь эсрэг цөмийн аюулыг сөрөн зогсох чадварыг илэрхийлдэг.
 
 
 
Үүнээс гадна, АНУ, БНСУ хэдийнээ байгуулаад байгаа "цэрэг, эдийн засгийн холбоо"-ноос гадна, "технологийн эвсэл" байгуулахаа зарлаж магадгүй байна. Юн Сок Ёл мөн БНСУ-ыг Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн суурь гэрээнд (Indo-Pacific Economic Framework, IPEF) оролцуулах тухай мэдэгдэж магадгүй байна. 
Ням гарагт Ж.Байден АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Гадаад харилцааны хорооны дарга, дэд Ерөнхийлөгчийн хувиар хоёр удаа айлчилж байсан БНАСАУ, БНСУ-ын хил дээрх цэрэггүй бүсэд зочлохын оронд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой өөр нэг арга хэмжээнд оролцоно". Үдээс хойш Америкийн Ерөнхийлөгч АНУ, Энэтхэг, Япон, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний гишүүн орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Япон улсыг зорино.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д анхны айлчлалаа хийх гэж байна
Бусад мэдээ ▼

1
06-25
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Барилгын ХАБ хангалтгүйн улмаас хоёр хоногийн дотор 3 хүн амь насаа алдлаа

2
06-25
Амарсанаагийн гудамжны авто зогсоолын шинэчлэнэ

3
06-25
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна

4
06-25
Долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослоор амиа алдлаа

5
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

6
06-24
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан З.Санждоржтой ярилцлаа.

7
06-24
З.Санждорж: Д.Чойжамц бид хоёр, хоёулаа “Хамба номун хан” гарцаагүй мөн шүү дээ !!!

8
06-24
Я.Баяраа: “Гэгээн Муза”-гийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна

9
06-24
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

10
06-24
Чежүгийн аялал, жуулчлалын салбарынхан Монголд зочилж байна

11
06-24
​Долоон гаригийн давхцал өнөөдөр тохиолоо

12
06-24
ЭМЯ: 15-39 насны залуучууд дунд бэлгийн замын халдвар өндөр хувьтай байна

13
06-24
ЭМЯ: Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв

14
06-24
ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтыг үнэлнэ

15
06-24
Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна

16
06-24
"Apple" ирэх онд 15 инчийн дэлгэцтэй "Macbook air"-ийг танилцуулахаар төлөвлөж байна

17
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

18
06-24
Нүүрс тээврийн жолооч нар согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

19
06-24
Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, энэ сарын 27-28-нд туршилтын тээвэрлэлт эхлэхээр боллоо

20
06-24
Я.Эрдэнэбилэг: Н.Түвшинбаярыг уучлал гуйгаад ирэх байх гэж их хүлээсэн

21
06-24
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ

22
06-24
Украин, Молдова ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо

23
06-24
Осол гарсан барилгад өргөх, зөөх механизмд техникийн магадалгаа хийлгэх мэдэгдэх хуудсыг энэ сарын 7-нд өгсөн байсан

24
06-24
В.Зеленский: “Бид энэ мөчийг 120 хоног хүлээсэн, бас 30 жилийн турш хүлээсэн”

25
06-24
Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

26
06-24
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа

27
06-24
Чингис Хаан ОУНОБ-аар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

28
06-24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нартай уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн талаар ярилцав

29
06-24
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

30
06-24
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

31
06-24
Б.Дуулим: Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй

32
06-24
Хагас сарын дотор хоёр унаач хүүхэд сунгаа, үсэргээний үеэр амиа алджээ

33
06-24
Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно

34
06-24
Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ

35
06-23
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

36
06-23
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа

37
06-23
Ойрхи Дорнодод Цельсийн 50 хэм давж халж байна

38
06-23
Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

39
06-23
“Кран осолдсон компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж байсан”

40
06-23
Брэд Питт: Би кино салбараас удахгүй “зодог тайлна”

41
06-23
Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлж, авлига авсан гэв үү

42
06-23
ОХУ дэлхийд ганцаардаж байна

43
06-23
Өндөгний нийлүүлэлтийг хязгаарлажээ

44
06-23
ШӨХТГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна

45
06-23
Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1500 давжээ

46
06-23
Афганистанд газар хөдлөлт, үерийн улмаас 1500 гаруй хүн амиа алдав

47
06-23
ДАРХАН-УУЛ: Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдлоо

48
06-23
ЭЕШ | Шалгалт дууссанаас 5 минутын дараа ДҮНГЭЭ ХАРЖ болно

49
06-23
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрүүгийн хэрэг хэрхсэн бэ

50
06-23
ДАРХАН-УУЛ: Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдлоо

51
06-23
Ерөнхийлөгч мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

52
06-23
Оросын гадаад валютын өрийг рублиэр төлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ

53
06-23
Афганистаны газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав

54
06-23
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

55
06-23
Ши Жиньпин: Хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийг улс төрийн зэвсэг болгож байна

56
06-23
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд 16:00 цаг хүртэл ажиллана

57
06-23
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

58
06-23
Элон маскын трансжендер охин эцгээсээ ТАТГАЗЛАХ ХҮСЭЛТЭЭ өгчээ

59
06-23
ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэллээ

60
06-23
"Хүүхдүүдийг хооронд нь зодолдуулж байна" гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна

61
06-23
Г.МӨНХЦОЛМОН: Амиа алдсан албан хаагчийг цэргийн дүрмийн дагуу оршууллаа

62
06-23
Украйн дахь нөхцөл байдал ба олон улсын эрх зүй

63
06-23
ЗАВХАН: Г.Алтаншагай: Орон нутгийн замд хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна

64
06-23
Сошиалын сүүдрийг олж харсан эмзэглэл

65
06-23
Донорын тухай хуулийн онцлох таван өөрчлөлт

66
06-23
Хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах хиймэл дагуул хөөргөжээ

67
06-22
Хүннү хорооллын баруун талд барилгын кран унаж, хоёр хүн амиа алдлаа

68
06-22
“Хөтөл“-ийн Л.Наранбаатар ажилдаа ирэхгүй 7 ХОНОЖЭЭ

69
06-22
Ц.ГАНБОЛД: Амиа алдсан байлдагчийн ходоод 14 см задарсан байсан

70
06-22
Төргүй улсыг "бүтээсэн" Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой

71
06-22
“НОМИН ХОЛДИНГ” ХХК-ИЙН МЭРГЭЖИЛТЭН А.ХАНДСҮРЭН: Осол гарсан барилгыг манай гүйцэтгэгч компани барьж байсан нь үнэн

72
06-22
Барилгын салбарын үнийн өсөлтөд магадлал хийж 270 тэрбум төгрөгийн зөрүүг УИХ-д танилцуулахаар боллоо

73
06-22
БНСУ дотооддоо бүтээсэн "Нури" сансрын пуужинг хөөргөжээ

74
06-22
Залуучуудын сонгуульд саналаа өгдөггүй бодит шалтгаан

75
06-22
Герман улсын амласан зэвсэг Украинд иржээ

76
06-22
Хүчтэй салхины улмаас 32 тонны даацтай кран унажээ

77
06-22
ЗГ: Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна

78
06-22
Цагааннуурт автомашин осолдож нэг хүн амь насаа алджээ

79
06-22
Сүүлийн хоногт халдварын 61 тохиолдол бүртгэгдэв

80
06-22
Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлсан есөн этгээдийг баривчлжээ

81
06-22
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Ням гарагт болно

82
06-22
Ази тивийн АШТ-ээс Б.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

83
06-22
Л.Оюун-Эрдэнэ орж ирээд...

84
06-22
Маргасаар байтал наадам болох нь ээ

85
06-22
УИХ-ын Н.Учрал “НАЯН ЗУРГАА ДӨРВӨН ЗУУ” ТББ-аараа тойргийнхоо ахмадуудад бариа засал хийж, төлбөрийг нь төрөөс авдаг

86
06-22
Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй

87
06-22
"Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамга хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь бэлгэдэл бодсон хэрэг"

88
06-22
200 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ

89
06-22
Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

90
06-22
Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

91
06-22
Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар хүрчээ

92
06-22
Маргасаар байтал наадам болох нь ээ

93
06-22
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үеэр үзэг, ноорог цаас зэрэг бусад эд зүйлсийг авчрахгүй байхыг зөвлөлөө

94
06-22
Монгол Улс “ажиглалтын жагсаалт”-д дахин багтжээ

95
06-21
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх: Манай хамт олон нэг ч нүд хуурсан ажил хийгээгүй

96
06-21
Машин бүрийг халдваргүйтгэлд хамруулж үндэслэлгүй төлбөр авч байжээ

97
06-21
Технологи | Улаанбаатарын жолооч нарт жинхэнэ хэрэгтэй эд бна даа

98
06-21
Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

99
06-21
БНХАУ “Tesla”-ийн цахилгаан автомашинуудыг Бээжингийн Бэйдайхэ дүүргээр нэвтрүүлэхийг хориглоно

100
06-21
Мөнх-Эрдэнэ: Монголчууд амаараа иддэг лабораторитой ...