Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хүргүүлж, дээд шүүх өнөөдөр /2022.05.20/ хэлэлцэхээр төлөвлөсөн.
Гэвч хурлын товоос өмнөхөн Ардчилсан нам хүсэлтээ буцаан татаж, "Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзсэн тул материалаа татаж байна" гэж тайлбарласан. Харин УДШ “Хуулийн шаардлагад нийцсэн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор буцаах шийдвэр гаргасан байна.