Шатахууныг томоохон барилгын талбай, хөдөө аж ахуйнх болон ойн аж ахуйгаас хулгайлах нь эрс нэмэгдсэн байна. Мөн ачааны машин болон хөргөх төхөөрөмжийн шатахууны савнаас хулгайлсан тохиолдол ч илэрчээ.
Европын холбоонд шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь олон хүчин зүйлтэй. Тавдугаар сарын 16-нд Британийн авто эзэмшигчдийн эвсэл тус улсад дизелийн түлшний үнэ дээд зэргээр нэмэгдэн £180 фунт стрелинг, этилжүүлээгүй бензин £166,65 фунт болсон тухай мэдээлсэн.
ХБНГУ-ын статистикийн газрын мэдээнд шатахууны үнэ сүүлийн 50 жилийн дунджаас эрс нэмэгдсэн тухай өгүүлжээ. Дээд ангиллын бензины үнэ 41.9 хувиар, дизель түлш 62.6 хувиар тус тус өсжээ.