BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зардлыг төр хариуцдаг болъё

Зургадугаар сарын 1 дөхөхөөр л хүн бүр хүүхдийн эрх, хамгаалал ярьж эхэлдэг. Тэгээд баярын маргааш мартагдана. Дараа жил нь дахин сөхнө.


Монголчуудын хандлага, сэтгэхүй ийм л “хайрцаг” дунд эргэлдсээр байгаа юм. Тиймээс энэ жилийн эх, үрсийн баяраар төр, засаг бодит ажил хийж өнөөдөр, маргаашийн олон мянган хүүхдэд амьдрал бэлэглэхийг уриалж байна.
 
Монголын ирээдүй болсон багачууд эрүүл амьдрах эрхээ эдлэхийн тулд төв талбай дээр хандив гуйж түмэн олны өмнө хувийн хамаг мэдээллээ дэлгэж царайчлах биш төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлэх учиртай.
 
Үүний тулд Монголд эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин оношлогдсон иргэнийхээ зардлыг төр хариуцдаг болъё. Эхний ээлжинд 0-13 насны хүүхдийн гадаадад эмчлүүлэх зардлыг төр бүрэн дааж, насанд хүрсэн иргэдийн 80 хүртэлх хувийг хариуцдаг болох санал санаачилгад олон нийт нэгдэж байна.
 
2018 ОНД 111.6 САЯ ДОЛЛАРЫГ ГАДААДААС ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД ЗАРЦУУЛСАН
 
Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг. Тэгвэл эдгээр оношийг сонсож гадаад руу эмчлүүлэхээр явж буй олон иргэн, тэр дунд бага насны хүүхэд олон байна. Зардал мөнгөний гачигдлаар гадагшаа явж чадахгүй байгаа гэр бүл ч бий. Эрүүл мэндийн яамны албан ёсны судалгаагаар нэг хүн  гадаадад эмчлүүлэхэд 35.8 мянган ам.доллар, нэг иргэн 1095 хоногийг эмчилгээнд зарцуулсан гэжээ.
 
Харамсалтай нь ЭМЯ, салбарын бусад байгууллагад гадаадад эмчлүүлэгчдийн нэгдсэн тоо баримт алга. Одоогоос хэдэн жилийн өмнөх түүвэр судалгаа л бий.
 
Тэр судалгаанд оролцогч 406 иргэний хамгийн бага нь дөрвөн сартай, ахмад нь 85 настай. Дундаж нас 38 байна. Судалгаанд оролцсон 406  иргэн 2018-2020 оны хооронд гадаадад эмчлүүлэхдээ 11.7 сая ам.доллар зарцуулсан. Нэг хүнд ногдох зардал мэс заслын төлбөрт 35.8 мянган ам.доллар, эмчилгээ сувилгаанд 6.4 мянган ам.доллар, давтан эмчилгээ болон үзлэг оношилгоонд 2.7 мянган ам.доллар зарцуулжээ. Гэтэл өнөөдөр эмчилгээний зардал өссөн. Зардлын эх үүсвэрийг судалгаанд оролцогчдын ихэнх нь зээлээр болон өөрийн хөрөнгө, хандиваар санхүүжүүлсэн гэж мэдэгджээ.
 
2018 онд манай улсын иргэд гадаадад эмчлүүлэхдээ эмчилгээний зардалд 66.9 сая ам.доллар, бусад зардалд 34.1 сая ам.доллар, хамт явсан хүний зардалд 10.6 сая ам.доллар нийт 111.6 сая ам.долларыг гадаадаас эрүүл мэндийн үйлчилгээ авахад зарцуулсан.
 
Тэдний 53 хувь нь БНСУ, 36 хувь нь БНХАУ, зургаан хувь Тайланд, нэг хувь нь Энэтхэг, үлдсэн нь бусад улсад эмчлүүлжээ. Харин 2019 онд БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тус улс 2018 онд Монгол Улсын 14042 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн гэж мэдээлжээ. Гадаадад эмчлүүлэх үед гарсан зардлыг авч үзвэл АНУ-д эмчлүүлсэн иргэд эмчилгээнээс бусад зардалд хамгийн өндөр дүнг зарцуулсан буюу хүнсэнд 10 мянган ам.доллар, байранд 7000 ам.доллар, дотоодын тээвэрт 2000 ам.доллар төлжээ.
 
ОХУ-д эмчлүүлсэн иргэн байранд 314 ам.доллар, тээвэрт 479 ам.доллар, хоол хүнсэнд 77 ам.доллар, бусад зардалд 80 ам.доллар зарцуулжээ.
 
2018 онд манай улсын 20696 иргэн, 2019 онд 21636 иргэн гадаадад зорчин эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа 130 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Гэхдээ энэ зардал бол зөвхөн эмчилгээ, оношилгоо, сувилгаа гэсэн эрүүл мэндийн үйлчилгээ авахтай холбоотой зардал. Үүнээс өөр их зардал гардаг. Гэтэл төрөөс эмчилгээнд зарцуулсан мөнгөн дүнгийн таван хувийг олгох  журамтай ч бүрэн эмчлүүлээд ирсний дараа баримтаар олгодог нь учир дутагдалтай. Мөн олон хүн энэ дэмжлэгийг авч чадахгүй байгааг хөндөх, төрийн бодлогоор эргэж харах асуудал олон байна.
 
СҮҮЛИЙН ДОЛООН ЖИЛД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ 
 
2011 онд Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна. Тус тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын дэргэд “Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийн санхүүгийн асуудалд санал гаргах орон тооны бус зөвлөл” байгуулан ажилладаг.
 
Хүсэлт гаргасан иргэд орон тооны бус зөвлөлийн хурлаар орохдоо оношийг баталгаажуулсан төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт болон тогтоолд тусгасан материал бүрдүүлэх олон шат дамжлага давж байж зардлынхаа таван хувийг авна.
 
Баримт материал хангалтгүйгээс авч чадахгүй тохиолдол ч олон байгаа юм.  Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2013 онд хийсэн судалгааны дүгнэлтэд монгол иргэдийн гадаадад эмчлүүлсэн тухай бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Гадаадад эмчлүүлэгч иргэдийн зардлыг тооцох судалгаа хийхэд хүндрэл үүсгэж тооцооллын бодит байдалд сөргөөр нөлөөлж байна гэдгийг онцолсон байдаг. Гэвч өнгөрсөн долоон жилийн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх санал санаачилга дорвитой ажил хийсэнгүй.
 
2013 онд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон холбогдох бусад байгууллага ХХЕГ-тай хамтран хилээр нэвтэрч буй иргэдийн мэдүүлгийн маягтын аяллын зорилгын талаарх асуулгад “Эмчилгээ, үйлчилгээ” гэсэн сонголтыг нэмж тусгах.
 
Ингэснээр гадаад руу эмчилгээ, оношилгооны зорилгоор зорчигчдын тоог сар бүр тооцох боломжтой. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлж ирсэн иргэд Эрүүд мэндийн яамнаас буцалтгүй тусламж авахаар өргөдөл гаргадаг иргэдээс эмчилгээний төлбөрөөс бусад зардлын мэдээллийг агуулсан нэмэлт хуудсыг бөглүүлж, нэгтгэн улирал бүр Монголбанкинд хүргүүлэх шаардлагатай гэж үзсэн ч өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөнгүй.
 
Тиймээс аливаа өвчинг эрт оношлохоос гадна нэгэнт Монголд эмчлэгдэхгүй бол төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлье.
 
Даатгалын тогтолцоогоо улам сайжруулах, орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлж бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг Монголдоо оношилж эмчилдэг болтлоо төр бүрэн  хариуцдаг болчихвол хэдэн арван мега төсөл бүтээн байгуулалтаас илүү Монголын хөгжилд хувь нэмэртэй юм шүү.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЭРСДЭЛИЙН САНГААС ОЛГОЖ БОЛНО
 
-Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Жилд 100 гаруй хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүй өвчин тусаж гадаад орныг зорих шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн санд төрөөс олгож буй 30 тэрбум төгрөгөөс энэ иргэдэд олгох боломжтой. 
 
ХЭҮК-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ХУНАН: ТӨР БОДЛОГОО ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ НЬ БОЛСОН
 
-Монгол Улс алийн болгон  иргэд, сайн санаатай хүмүүсийн хандив тусламжаар эрүүл мэндээ хамгаалж, хүүхдийнхээ амь насыг аврах вэ. Энэ асуудалд төр бодлогоо эргэж харах цаг нь болсон. Өнөөгийн журмаар Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад эмчлүүлээд ирсэн зардлын таван хувийг төр олгохоор заасан. Гэвч таван хувь гэдэг хэтэрхий бага тоо. Үүнийг 100 хувь болгох шаардлагатай. Төр иргэнийхээ амьд явах баталгааг нь хангаж өгөх ёстой.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН: ХҮҮХДЭД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ БАЙХААР ДҮРЭМ ЖУРМЫГ НЬ ШИНЭЧИЛЖ БОЛНО
 
-12 жилийн өмнө Удвал охинд хандив цуглуулахаар "Үндэсний өгөх өдөр" хөдөлгөөнийг санаачилж байхад байдал ийм л байсан. Гэтэл өнөөдөр ямар ч өөрчлөлт алга. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө мөнгөнөөс амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй, аврал эрэн ард түмэндээ хандаж байгаа хүүхдүүдэд өгдөг болъё гэдэг хүмүүсийн санаачилга, саналыг зөв гэж харж байгаа. Цаашид энэ асуудлыг хэрхэх вэ, гарц гаргалгаа гаргах ёстой. Жилд зайлшгүй эмчилгээ шаардлагатай бага насны хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэг байдлаар дүрэм журмыг нь шинэчилж яагаад болохгүй гэж.
 
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зардлыг төр хариуцдаг болъё
Бусад мэдээ ▼

1
06-28
Г.Занданшатар: Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадмаа зөрчилгүй зохион байгуулах боломж бүрдлээ

2
06-28
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

3
06-28
Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

4
06-28
Даяар олонд алдартай дашинчилэн нутгийг минь зориорой

5
06-28
Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох шийдвэр гаргалаа

6
06-28
Оросын пуужин худалдааны төв дээр унажээ

7
06-28
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

8
06-28
Neguun.mn сайтыг "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзжээ

9
06-28
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикстан улсад айлчилна

10
06-28
Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ

11
06-28
Технологи | Элдэв хор нөлөөгүй байгальд ээлтэй гал унтраагч

12
06-28
Махны хариуцлагыг Мэндсайхантай ярих ёстой

13
06-28
Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан дөрвөн сурагчдаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ

14
06-28
Ойрын өдрүүдэд хэт их халах тул наршилтаас сэргийлэх, хүүхдийг машинд үлдээхгүй байхыг анхаарууллаа

15
06-28
Шри Ланка түлшний нөөцөө шавхжээ

16
06-28
Хүний амь насыг хохироосоор буй барилгын салбарт 576 стандарт үйлчилдэг

17
06-28
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

18
06-28
“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

19
06-28
Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд

20
06-28
"Бадрах-Энержи" ХХК туршилт нэрийн дор хууль бус олборлолт хийснээс хойш ураны хор уршиг эхэлсэн

21
06-28
Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

22
06-28
"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

23
06-28
АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна

24
06-28
Төрийн өмч улстөрчдийн өмч болдог

25
06-28
Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав

26
06-28
“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

27
06-28
Монголын жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

28
06-27
Технологи | 3D interactive сурталчилгааны эрин үе

29
06-27
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

30
06-27
Амьдрал дээрх жинхэнэ баатрууд ❤️

31
06-27
Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав

32
06-27
Технологи | Лазер сийлбэр ба таслагч

33
06-27
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

34
06-27
Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?

35
06-27
“Instagram” хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийг насанд хүрсэн эсэхийг хянана

36
06-27
Иргэдийн дансанд НДШ-ийн буцаан олголт орж эхлэлээ

37
06-27
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ

38
06-27
Т.ДОРЖХАНД: Тойргийн гишүүд төсвөөс уяатай байдаг нь үгүй болно

39
06-27
ЗӨСҮТ: Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ

40
06-27
КОЙН: Хөөс хагарав

41
06-27
"G7"-ийн орнууд Оросоос алт импортлохыг хориглоно

42
06-27
У.Хүрэлсүх: Төрийн бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг

43
06-27
Кузов засвар тогтсон үнэ тарифгүй, стандарт мөрддөггүй

44
06-27
Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй-2

45
06-27
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозамыг ашиглалтад орууллаа

46
06-27
Дайны улмаас Украинд 152 соёлын дурсгалт газар сүйджээ

47
06-27
Монголын жүдочид нутгийн дэвжээн дээрээ 11 медаль авлаа

48
06-27
Дуучин Э.Дүүриймаагийн “ХАВАР ХАЙР ХОЁР” шинэ дуу мэндэллээ

49
06-27
Байшин барихаар суурь ухаж байсан 18, 24 настай хоёр залуу барилгын материалд даруулж нас баржээ

50
06-27
Наадмын сорилго барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв

51
06-27
Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, хоёр хүн амиа алдлаа

52
06-27
Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч анх удаа гадаадад айлчлах гэж байна

53
06-27
Огцрох болзлоо хангасан ч оршсоор буй сайд

54
06-27
НӨАТ-ын II улирлын баримтаа ирэх сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай

55
06-27
Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

56
06-27
"Онгойлгох" нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш

57
06-27
Израйлчууд барилгын ханыг нэвт харах технологи бүтээжээ

58
06-27
Иргэд эрхээ нэхсэн уул уурхайн чуулган

59
06-27
Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна

60
06-25
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Барилгын ХАБ хангалтгүйн улмаас хоёр хоногийн дотор 3 хүн амь насаа алдлаа

61
06-25
Амарсанаагийн гудамжны авто зогсоолын шинэчлэнэ

62
06-25
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна

63
06-25
Долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослоор амиа алдлаа

64
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

65
06-24
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан З.Санждоржтой ярилцлаа.

66
06-24
З.Санждорж: Д.Чойжамц бид хоёр, хоёулаа “Хамба номун хан” гарцаагүй мөн шүү дээ !!!

67
06-24
Я.Баяраа: “Гэгээн Муза”-гийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна

68
06-24
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

69
06-24
Чежүгийн аялал, жуулчлалын салбарынхан Монголд зочилж байна

70
06-24
​Долоон гаригийн давхцал өнөөдөр тохиолоо

71
06-24
ЭМЯ: 15-39 насны залуучууд дунд бэлгийн замын халдвар өндөр хувьтай байна

72
06-24
ЭМЯ: Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв

73
06-24
ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтыг үнэлнэ

74
06-24
Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна

75
06-24
"Apple" ирэх онд 15 инчийн дэлгэцтэй "Macbook air"-ийг танилцуулахаар төлөвлөж байна

76
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

77
06-24
Нүүрс тээврийн жолооч нар согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

78
06-24
Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, энэ сарын 27-28-нд туршилтын тээвэрлэлт эхлэхээр боллоо

79
06-24
Я.Эрдэнэбилэг: Н.Түвшинбаярыг уучлал гуйгаад ирэх байх гэж их хүлээсэн

80
06-24
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ

81
06-24
Украин, Молдова ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо

82
06-24
Осол гарсан барилгад өргөх, зөөх механизмд техникийн магадалгаа хийлгэх мэдэгдэх хуудсыг энэ сарын 7-нд өгсөн байсан

83
06-24
В.Зеленский: “Бид энэ мөчийг 120 хоног хүлээсэн, бас 30 жилийн турш хүлээсэн”

84
06-24
Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

85
06-24
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа

86
06-24
Чингис Хаан ОУНОБ-аар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

87
06-24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нартай уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн талаар ярилцав

88
06-24
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

89
06-24
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

90
06-24
Б.Дуулим: Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй

91
06-24
Хагас сарын дотор хоёр унаач хүүхэд сунгаа, үсэргээний үеэр амиа алджээ

92
06-24
Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно

93
06-24
Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ

94
06-23
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

95
06-23
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа

96
06-23
Ойрхи Дорнодод Цельсийн 50 хэм давж халж байна

97
06-23
Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

98
06-23
“Кран осолдсон компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж байсан”

99
06-23
Брэд Питт: Би кино салбараас удахгүй “зодог тайлна”

100
06-23
Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлж, авлига авсан гэв үү