BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МҮОНРТ ойн баяраа ₮229 саяар тэмдэглэж, Үндэсний зөвлөлийн гишүүний урамшуулал ₮500 мянга байсныг ₮1.2 сая болгон нэмжээ

Төсвийн байнгын хорооны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, 


үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв.

Төрийн аудитын байгууллагын зүгээс МҮОНРТ-ийн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул олон нийтийн төлөөллийн байгууллага болох УИХ-ын даргын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулж, шилжүүлэх саналыг уламжилж байна” хэмээн танилцуулгадаа дурдсан. Өөрөөр хэлбэл, МҮОНРТ-ийг УИХ-ын харьяа байгууллага болгох саналыг аудитын байгууллагаас гаргав. Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр “Аудитын байгууллагын саналаар МҮОНРТ-ийг олон нийтийн биш УИХ-ын харьяа байгууллага болгох юм байна. Төсвөөс өгдөг дэмжлэгийн Сангийн яам хариуцдаг нь үндэсний олон нийтийн байлгахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу.  

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз бол Засгийн газрынх биш. Олон нийтийн телевиз. Төсвөөс мөнгө өгөхөөр олон нийтийн телевиз гэдэг нэртэй нь харшлаад байгаа юм. Мөнгийг нь авчихсан болохоор захиалгынх нь юмыг явуулж л таарна. Засгийн газар юу хэлнэ түүнийг л хийнэ. Энэ зарчим буруу юм байна. Тиймээс аудит оруулах шийдвэр гаргасан” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Аудитын шалгалтаар 10 чиглэлийн 25 зөрчил илэрсэн байна. Ер нь аудит хийлгээд түүний дагуу арга хэмжээ авдаггүй бол улсаас өгдөг дэмжлэгийг багасгавал яасан юм. Орон тоогоо цөөлж, үр ашгаа сайжруулъя гэж бодохгүй байна уу. 760 хүн ажиллаж байгаа юм байна. Гэтэл манай зарим яам 70 хүнтэй ажиллаж байгаа. Үүнтэй харьцуулбал танайх 10 яамны бүтэцтэй адилхан хэмжээнд ажиллаж байна.

Айл өрх бүрээс авдаг 1,200 төгрөгийн хураамжийн орлого муу байна гэж та бүхэн хэлж байна. Гэтэл “Цагийн хүрд” зэрэг цөөхөн хэдхэн нэвтрүүлгээс бусад контентууд үзэгчдийн сонирхлыг татдаггүй болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Үүнийг сайжруулах тал дээр ямар ажил хийх вэ.

Мөн Монголын радиод 120 хүн ажилладаг гэж байна. Гэтэл сонсогчдын 40 орчим хувь нь Монголын радиог сард 1-2 удаа л сонсдог гэсэн судалгаа гарсан байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүх: МҮОНРТ нь төсвөөс дэмжлэг авах зохицуулалттай. Хураамжийн орлого буурсан нь цар тахалтай холбоотой. Айл өрхийн эрчим хүчний хураамжийг төрөөс хариуцсантай холбоотойгоор манай хураамж төвлөрөхөө больсон. Дээрээс нь айл өрхүүдээс авдаг хураамж маш бага. Үндэсний олон нийтийн телевиз нь олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл, контент бэлтгэхээс гадна онцгой нөхцөл байдалд төрийн мэдээлэл, бодлогыг дамжуулдаг гол суваг гэдэг утгаараа хураамж авдаг.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар: Радиог шинэчлэх тухай асуудал яригдаж байгаа. Шинээр баригдаж байгаа барилгуудад радиогийн шугамтай байх ёстой гэдэг шаардлага байдаг улсын комисс үүнийг тоодоггүй. Ингээд жил ирэх бүр дэд бүтэц нь байхгүй болсоор радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ ФМ радионуудад цохигдсон.

Манайд одоогийн байдлаар 720 хүн цалин авч ажиллаж байна. Телевизийн стандартаар гэж яривал энэ 720 хүн хаанаа ч хүрэлцэхгүй. Телевиз өөрөө нийлмэл урлаг учраас маш олон мэргэжлийн хүмүүс нийлж байж үүнийг бүтээдэг. Гэхдээ бид хүний нөөцөө багасгах цалин нэмэгдүүлэх гэдэг стратеги барьж ажиллаж байгаа.

Улсын төсвийн санхүүжилтийн байхгүй болгоно гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас зарчимд нийцэхгүй байх.



Аудитын дүгнэлт дэх МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдээс

Нэг. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөж буй эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна.

Тухайлбал, Үндэсний зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох журмыг боловсруулж батлалгүй, урамшуулал олгож байгаа нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.22 хэсэгт заасантай нийцээгүй байна.

Хоёр. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна.

Тухайлбал, улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт тодорхойгүй, үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлсэн гэж дүгнэжээ. Мөн зарим алба, хэлтэс орон тоог хэмнэж, зарим алба, хэлтэс илүү орон тоогоор ажиллаж байна. Жишээ нь, Монголын мэдээ суваг 2018 онд 28 орон тоо дутуу ажиллаж 239.3 сая төгрөг хэмнэсэн байхад, Үндэсний телевиз 49 орон тоо илүү ажиллаж 407.3 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн, 2019 онд Техникийн төв 12 орон тоо дутуу ажиллаж 134.0 сая төгрөг хэмнэсэн, Үндэсний телевиз 3 орон тоо илүү ажиллаж 73.7 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн урамшуулал олгох журмуудын зохицуулалттай холбоотой дараах асуудлууд байна. Үүнд:

  • Үндэсний зөвлөлийн 2020 оны 05 дугаар тогтоолоор үндэсний зөвлөлийн нэг гишүүнд сард олгох урамшууллын хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 1.200.0 мянган төгрөгөөр тогтоосноос шалтгаалан, үндэсний зөвлөлийн гишүүдэд олгох урамшууллын төсвийг 2020 онд 67.5 сая төгрөг хэтрүүлэн олгосон;
  • Захирлын зөвлөлийн 13-15 гишүүнд 2018-2020 онд уран бүтээлийн 172.6 сая, төсөл хөтөлбөрийн 62.0 сая, чанарын 167.5 сая нийт 402.2 сая төгрөгийн урамшууллыг давхардуулан олгосон;
  • Маркетингийн менежерүүдийн ажлын чанарыг үнэлэх, урамшуулал олгох журмаар 2018- 2020 онд маркетингийн 2-4 менежерт нийт 97.5 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

МҮОНРТ-ийн 2018-2020 онд олон нийтийн өмчөөс нийт 615.7 сая төгрөгийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. Тухайлбал:

  • Шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсан ажилтанд 44.2 сая төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгосон;
  • Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад 143.4 сая төгрөг;
  • Байгууллагын үйл ажиллагааны тайлан хэвлүүлэхэд 143.7 сая төгрөг;
  • МҮОНРТ-ийн болон бусад хэлтсийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 229.2 сая төгрөг;
  • Хуулийн зөвлөх үйлчилгээ авахад 55.2 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Мөн МҮОНРТ-д бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

  • Барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүй хоёр компанийг найман удаа сонгон шалгаруулж, 385.8 сая төгрөгийн засварын ажил гүйцэтгүүлсэн,
  • Олон улсын Робокон тэмцээнд оролцох зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах нээлттэй тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул үнэлгээний хороо бүх тендерээс татгалзах шийдвэр гаргасан байхад Үндэсний зөвлөлийн шийдвэрээр шаардлага хангаагүй тендер ирүүлсэн компанитай 383.0 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. 

Ikon.mn 

https://ikon.mn/n/2kdr?fbclid=IwAR0yCaauscJ2eCv_JNQJX578nN97ts2F__rbzljzkIWIVdbbsj1Pk2aw9ug

МҮОНРТ ойн баяраа ₮229 саяар тэмдэглэж, Үндэсний зөвлөлийн гишүүний урамшуулал ₮500 мянга байсныг ₮1.2 сая болгон нэмжээ
Бусад мэдээ ▼

1
06-28
Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авна

2
06-28
Төмөр замын тээврээр 10.6 сая тонн ачаа тээв

3
06-28
Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

4
06-28
Г.Занданшатар: Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадмаа зөрчилгүй зохион байгуулах боломж бүрдлээ

5
06-28
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

6
06-28
Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

7
06-28
Даяар олонд алдартай дашинчилэн нутгийг минь зориорой

8
06-28
Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох шийдвэр гаргалаа

9
06-28
Оросын пуужин худалдааны төв дээр унажээ

10
06-28
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

11
06-28
Neguun.mn сайтыг "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзжээ

12
06-28
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикстан улсад айлчилна

13
06-28
Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ

14
06-28
Технологи | Элдэв хор нөлөөгүй байгальд ээлтэй гал унтраагч

15
06-28
Махны хариуцлагыг Мэндсайхантай ярих ёстой

16
06-28
Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан дөрвөн сурагчдаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ

17
06-28
Ойрын өдрүүдэд хэт их халах тул наршилтаас сэргийлэх, хүүхдийг машинд үлдээхгүй байхыг анхаарууллаа

18
06-28
Шри Ланка түлшний нөөцөө шавхжээ

19
06-28
Хүний амь насыг хохироосоор буй барилгын салбарт 576 стандарт үйлчилдэг

20
06-28
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

21
06-28
“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

22
06-28
Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд

23
06-28
"Бадрах-Энержи" ХХК туршилт нэрийн дор хууль бус олборлолт хийснээс хойш ураны хор уршиг эхэлсэн

24
06-28
Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

25
06-28
"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

26
06-28
АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна

27
06-28
Төрийн өмч улстөрчдийн өмч болдог

28
06-28
Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав

29
06-28
“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

30
06-28
Монголын жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

31
06-27
Технологи | 3D interactive сурталчилгааны эрин үе

32
06-27
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

33
06-27
Амьдрал дээрх жинхэнэ баатрууд ❤️

34
06-27
Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав

35
06-27
Технологи | Лазер сийлбэр ба таслагч

36
06-27
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

37
06-27
Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?

38
06-27
“Instagram” хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийг насанд хүрсэн эсэхийг хянана

39
06-27
Иргэдийн дансанд НДШ-ийн буцаан олголт орж эхлэлээ

40
06-27
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ

41
06-27
Т.ДОРЖХАНД: Тойргийн гишүүд төсвөөс уяатай байдаг нь үгүй болно

42
06-27
ЗӨСҮТ: Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ

43
06-27
КОЙН: Хөөс хагарав

44
06-27
"G7"-ийн орнууд Оросоос алт импортлохыг хориглоно

45
06-27
У.Хүрэлсүх: Төрийн бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг

46
06-27
Кузов засвар тогтсон үнэ тарифгүй, стандарт мөрддөггүй

47
06-27
Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй-2

48
06-27
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозамыг ашиглалтад орууллаа

49
06-27
Дайны улмаас Украинд 152 соёлын дурсгалт газар сүйджээ

50
06-27
Монголын жүдочид нутгийн дэвжээн дээрээ 11 медаль авлаа

51
06-27
Дуучин Э.Дүүриймаагийн “ХАВАР ХАЙР ХОЁР” шинэ дуу мэндэллээ

52
06-27
Байшин барихаар суурь ухаж байсан 18, 24 настай хоёр залуу барилгын материалд даруулж нас баржээ

53
06-27
Наадмын сорилго барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв

54
06-27
Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, хоёр хүн амиа алдлаа

55
06-27
Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч анх удаа гадаадад айлчлах гэж байна

56
06-27
Огцрох болзлоо хангасан ч оршсоор буй сайд

57
06-27
НӨАТ-ын II улирлын баримтаа ирэх сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай

58
06-27
Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

59
06-27
"Онгойлгох" нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш

60
06-27
Израйлчууд барилгын ханыг нэвт харах технологи бүтээжээ

61
06-27
Иргэд эрхээ нэхсэн уул уурхайн чуулган

62
06-27
Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна

63
06-25
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Барилгын ХАБ хангалтгүйн улмаас хоёр хоногийн дотор 3 хүн амь насаа алдлаа

64
06-25
Амарсанаагийн гудамжны авто зогсоолын шинэчлэнэ

65
06-25
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна

66
06-25
Долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослоор амиа алдлаа

67
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

68
06-24
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан З.Санждоржтой ярилцлаа.

69
06-24
З.Санждорж: Д.Чойжамц бид хоёр, хоёулаа “Хамба номун хан” гарцаагүй мөн шүү дээ !!!

70
06-24
Я.Баяраа: “Гэгээн Муза”-гийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна

71
06-24
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

72
06-24
Чежүгийн аялал, жуулчлалын салбарынхан Монголд зочилж байна

73
06-24
​Долоон гаригийн давхцал өнөөдөр тохиолоо

74
06-24
ЭМЯ: 15-39 насны залуучууд дунд бэлгийн замын халдвар өндөр хувьтай байна

75
06-24
ЭМЯ: Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв

76
06-24
ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтыг үнэлнэ

77
06-24
Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна

78
06-24
"Apple" ирэх онд 15 инчийн дэлгэцтэй "Macbook air"-ийг танилцуулахаар төлөвлөж байна

79
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

80
06-24
Нүүрс тээврийн жолооч нар согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

81
06-24
Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, энэ сарын 27-28-нд туршилтын тээвэрлэлт эхлэхээр боллоо

82
06-24
Я.Эрдэнэбилэг: Н.Түвшинбаярыг уучлал гуйгаад ирэх байх гэж их хүлээсэн

83
06-24
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ

84
06-24
Украин, Молдова ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо

85
06-24
Осол гарсан барилгад өргөх, зөөх механизмд техникийн магадалгаа хийлгэх мэдэгдэх хуудсыг энэ сарын 7-нд өгсөн байсан

86
06-24
В.Зеленский: “Бид энэ мөчийг 120 хоног хүлээсэн, бас 30 жилийн турш хүлээсэн”

87
06-24
Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

88
06-24
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа

89
06-24
Чингис Хаан ОУНОБ-аар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

90
06-24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нартай уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн талаар ярилцав

91
06-24
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

92
06-24
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

93
06-24
Б.Дуулим: Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй

94
06-24
Хагас сарын дотор хоёр унаач хүүхэд сунгаа, үсэргээний үеэр амиа алджээ

95
06-24
Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно

96
06-24
Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ

97
06-23
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

98
06-23
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа

99
06-23
Ойрхи Дорнодод Цельсийн 50 хэм давж халж байна

100
06-23
Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ