Аав ээж нь үр хүүхэдтэйгээ, эхнэр нөхрүүд, эгч дүүс, багш шавь, амраг хосууд гээд хоорондоо ярих,
холбогдох гэсэн хэрэглэгчийнхээ эрхийг жи-мобайл зөрчлөө. Бүтэн өдрийн турш гадагшаа дуудлага гарах боломжгүй болж олон хүний ажил албыг тасалдуулж, олон хүнд чирэгдэл болчихоод оператор, техникийн алба нь утасаа авахгүй, менежер нь би мэдэхгүй, маркетингийн алба нь сүлжээнд гэмтэл гарсан байна гэхээс өөр тоочны хариулт өгөөгүй нь маш бүдүүлэг үйлдэл байлаа.
2021 оны топ 100-н аж ахуйн нэгжид багтсан байгууллага байж ажилчид нь ажилаа хийдэггүй, хийж байгаа хэд нь хаана юу болж байгаагаа мэддэггүй ийм байж болох уу?
Жи-Мобайл группийн тухай иргэд олон гомдол хэлдэг. Жишээ ньтөлбөр төлөх өдөр болоход ямар ч сануулга, анхааруулга хэлдэггүй. Хэрэглэгчид нь бараг л үүнд нь дасчихсан. Гэсэн ч “Үндэсний оператор” гэсэн урианд нь хэрэглэгчид итгэж хүлээсээр л.
Bolod.mn