“SXCoal”-ийн мэдээлснээр Ганцмод боомтоор тавдугаар сарын 24-нд нүүрс тээврийн 432 автомашин нэвтэрсэн байна. Ингэснээр сүүлийн хоёр өдөр дараалан боомтоор нэвтэрсэн автомашины тоо 400 давсан тохиолдол боллоо. Үүнээс өмнө 2020 оны наймдугаар сарын 26-нд тус боомтоор нүүрс тээврийн 1492 автомашин нэвтэрч байжээ.
Үүнээс гадна лхагва гарагт хагас жил гаруй зогсоод байсан Шивээхүрэн-Сэхэ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нээгээд байна. Ийнхүү Тавантолгой-Цагаанхад чиглэлийн нүүрсний уртын тээвэр сэргэж байгаа юм.
БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн учраас татан авалт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа гэж Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар онцолж байна.
М.Аминаа
Bloomberg Tv