олон улсын хамтын нийгэмлэгийг Афганистаны гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриаллаа.
Тэрбээр хэлэхдээ, НҮБ-ын Афганистан дахь салбар газар хөдлөлтийн улмаас үүссэн хүмүүнлэгийн хэрэгцээг үнэлж, анхан шатны туслам үзүүлэх ажилдаа ороод байна гэв. Лхагва гарагт Афганистаны зүүн хэсэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Пакистаны хилийн ойролцоох Хост хотоос баруун өмнөд зүгт 44 км-ийн зайд байсан ба голомтын гүн нь 51 км-т хүрчээ. Газар хөдлөлт, хөрсний гулгалтаас болж 1500 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.