Гэвч уг тэтгэмжийн хугацаа 2022 оны тавдугаар сарын 29-ны өдөр дуусаж, талийгаач нь тэтгэмжээ сунгуулахаар Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очсон байна. Гэвч тухайн эмнэлгийн эмч "Та тэтгэмж авах ёсгүй. Энэ олон жил тэтгэмж авч, улсад олон сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс нөхөн төлүүлэх асуудал яригдана" гэх зүйлийг хэлжээ.
Энэ нь талийгаачийн сэтгэцэд нөлөөлж, улмаар амиа хорлоход хүргэлээ гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлэв. Тодотговол, "Ах маань группын мөнгөө авч чадахгүй боллоо. Эмч хасна гэсэн. Тэр ч байтугай өмнө нь авч байсан тэтгэмжийн мөнгийг нөхөн төлүүлнэ гэж хэлсэн. Би их хэмжээний өрөнд орчихлоо. Тэтгэмж авахгүй цааш яаж амьдрах вэ" гэхчлэнгийн зүйл ярьж, сүүлийн 2-3 хоногт хоол, цайгаа идэж уухгүй, дуугаа хурааж байгаад эцэст нь амиа хоролчихлоо. Бид маргааш талийгаачийг нутаглуулах гэж байгаа. Үүний дараа хуулийн байгууллагад хандах болно" гэлээ.