BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

У.Хүрэлсүх: Төрийн бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Шинжлэх ухаан, технологи, инновац” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:“Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, судлаачид аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхээр энд хуран чуулж байгаа эрдэмтэн мэргэд, судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын нэг чухал зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” явдал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргасан. Мөн улс орон даяар ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ эхлүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, ирэх 5 жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барьж, уг тогтоолын төсөл 6 дугаар сарын 17-нд УИХ-аар батлагдлаа.

Бидний бодлого, хийж хэрэгжүүлэх ажил тодорхой болсон учир бид цаг алдалгүй ажлаа эхлэх ёстой. Энэхүү хүнсний хувьсгалын үр дүнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад Монгол Улс хүнс экспортлогч орон болох эхлэл тавигдах учиртай. Энэ 5 жилийн төлөвлөгөөг хийж хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийх талаар УИХ-аас баталсан тогтоолын төсөлд туссаныг Та бүхэн мэдэж байгаа. Бид хүнсээ өөрсдөө бэлтгэдэг, үйлдвэрлэдэг орон болохоос гадна дэлхийн хүн төрөлхтний хүнсний хангамжид өөрийн хувь нэмрээ оруулах ёстой. Энэхүү томоохон зорилтыг хэрэгжүүлэх их үйлсэд эрдэмтэн мэргэд, судлаачид Та бүхний оролцоо хамгийн чухал юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргахад өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, манлайлал нэн чухал байна.

Эрдэмтэн судлаачид Та бүхний бүтээл, шинжлэх ухааны амжилт, ололт, үйлдвэрлэл практикт амжилттай нэвтэрч, шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлого оновчтой байх нь энэ салбарын хөгжлийн тулах цэг гэж Төрийн тэргүүн үзэж байна. Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөн түүхт 70 гаруй жилийн хугацаанд үр тарианы ургамлын 20 гаруй сорт, төмсний 15 сорт, хүнсний ногооны 60 гаруй сорт, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 50 гаруй сорт, тос тэжээл, бусад төрлийн ургамлын 40 гаруй сортуудыг шинээр бий болгон нутагшуулжээ.

 

Үүний үр дүнд улсын хэмжээнд улаан буудайн үйлдвэрлэлийн 40 хувь, төмсний 80 хувь, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 60-70 хувьд монгол эрдэмтэд, судлаачид Та бүхний бүтээсэн сортууд тариалагдаж, эх орны хүнсний хангамжид онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Мөн хөрсний элэгдэл, эвдрэлтэй тэмцэх, хөрсний үржил шимийг эрдэс болон биологийн гаралтай бордоо, ногоон бордуурын технологи ашиглах, төрөл бүрийн таримал ургамлыг тариалж ургуулах, таримал ургамлын нутагшсан сортын элит үрийн аж ахуйг хөтлөх зэрэг 100 гаруй агро-технологийг манай эрдэмтэд, судлаачид үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлээд байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйн таримал ургамал, бэлчээр, ойг төрөл бүрийн шавж, ургамлын өвчин, хог ургамал, мэрэгч амьтдаас хамгаалах, тэдгээртэй тэмцэх, байгальд ээлтэй дэвшилтэт шинэ техник, технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлж  байна. Үр дүнд нь таримал ургамлын ургацыг  20-50 хувиар нэмэгдүүлж, пестицид, бордооны үлдэгдэлгүй, эрүүл чанартай ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг иргэдийн хэрэглээнд хүргэх болно. Монгол эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд мал сүргийн үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, ашиг шим өндөртэй үүлдрүүдийг нутагшуулах, мал маллагааны дэвшилтэт технологи хөгжүүлэх, тэжээл, тэжээллэгийн үр дүнг сайжруулах талаар судалгаа, шинжилгээг тасралтгүй хийж ирсэн.

 

Үр дүнд нь мал сүргийн 5 төрлөөр үүлдэр угсааг олшруулж, ашиг шимийг нэмэгдүүлээд зогсохгүй зэрлэг бодон, нутгийн гахайн холимог сүрэг, монгол сарлаг, цаа буга болон зөгийн удмыг шинээр бий болгон илрүүлэн баталгаажуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Манай мал эмнэлгийн эрдэмтэн, судлаачдын судалгаа, туршилтын үр дүнд малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд импортыг орлох 60 гаруй нэр төрлийн оюуны өмчөөр баталгаажсан вакцин, эм бэлдмэл, оношлуурын технологи монголчууд бидэнд бэлэн байна. Энэ бол монгол эрдэмтэн, судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид, баялаг бүтээгчид Та бүхний хурц соргог хараа, хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хэдийгээр олон ололт, амжилт байгаа ч хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт тодорхой бодлого, дэмжлэгийг нэмэгдүүлж, шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчлахыг холбогдох яам, төрийн байгууллагууд анхааралдаа авч, шуурхай ажиллах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгдсэн бодлого, зохион байгуулалтаар удирдаж, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, шинжлэх ухаан, технологи, инновацын чадамжийг эрс сайжруулж, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэх явдал чухал байна.

 

Түүнчлэн их, дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн сургалтын хөтөлбөр, суралцах орчныг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн бодлоготой уялдуулан мэргэшсэн хүний нөөцийг яаралтай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

 

Төр засаг нь шаардлагатай судалгаагаа эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуддаа захиалдаг, санхүүжүүлдэг, судалгааны үр дүнд суурилж төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилан тодорхойлж, хэрэгжүүлэх ёстой. Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй.

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтыг ханган, хэрэгжүүлж, хүнсний хувьсгалыг амжилттай хийхэд дараах чиглэлээр эрдэмтэн мэргэд, судлаачид Та бүхэн идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна.

Үүнд:

-Улсын хэмжээнд лабораторийн шинжилгээний аргачлалыг шинэчлэх замаар хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлох, хилийн болон улсын итгэмжлэгдсэн лабораторийг чадавхжуулах, хүнсний сүлжээний үе шат бүрд стандартыг мөрдүүлэх;

-Ургамлын генетик нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгож нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;

-Тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, бүс нутагт тохирсон таримал, сорт сонгох зорилгоор анхан шатны үр үржүүлэг, сорт сорилтын төвийг байгуулах;

-Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх;

-Эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн 4 улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх;

-Малын үүлдэр угсааг чанаржуулах, эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах;

-Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц ажлыг шуурхай хэрэгжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, оношилгооны лабораторийг чадавхжуулах;

-Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн хүртэлх ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоог бий болгох, цахим бүртгэлийн нэгдсэн системд шилжүүлэх;

-Салбарын боловсон хүчний зэрэг дэв, цалин урамшуулал, нийгмийн хамгааллыг эргэн харж, сайжруулах;

-Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх зэрэг асуудлуудыг онцгой анхаарах шаардлагатай байна.

 

Үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүд нь шинжлэх ухаанд суурилсан, оролцогч талуудын нягт хамтын ажиллагаа, мэргэжлийн холбоодын оролцоо, дэмжлэгт тулгуурлах учиртай. Мөн төр засаг, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн холбоод, баялаг бүтээгчид, хэрэглэгчдийн хамтын ажиллагаа туйлаас чухал юм.

 

Бид хүнсний хангамжаа сайжруулахын тулд хөрсөө хамгаалах ёстой. Эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургана. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Тиймээс эх байгаль, эко систем, хөрс шороо, газар нутгаа хамгаалахын тулд тэрбум тэрбум мод тарьж ургуулах шаардлагатай байна. Хөрсөө хамгаална гэдэг хүнсээ, хүнээ, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг шүү. “Амьдралын эх ус, усны эх мод” гэж монголчууд бид ярьдаг. Би усаа хамгаалах, модоо тарих, хөрсөө хамгаалах, хүнсээ нэмэгдүүлэх ёстой. Монгол хүн эрүүл байвал үндэстэн хүчирхэг байна.

 

Төрийн тэргүүний санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой. Эдгээр зорилтууд ханган хэрэгжиж байж Монгол Улс тогтвортой хөгжинө. Монгол хүний амьдралын чанар дээшилнэ. Үндэсний аюулгүй байдал хангагдана.

Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэд, судлаачид, мэргэжилтнүүд Та бүхэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, манлайлан ажиллана гэдэгт Төрийн тэргүүн итгэл дүүрэн байна.

Та бүхэн бол улс орныхоо оюу санааны охь манлай болсон хүмүүс. Та бүхэн бол Монголын ард түмнийг соён гэгээрүүлэгч нар. Та бүхний итгэл сэтгэл, хичээл зүтгэлээс Эх орон, ард түмний хувь заяа шууд хамааралтай гэдгийг хэлэхийг хүсэж байна. Үндэсний зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдвээр үндэсний чуулганыг тус тус зохион байгуулсан билээ.

 

Өнөөдрийн зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, боловсролын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож байна.

У.Хүрэлсүх: Төрийн бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг
Бусад мэдээ ▼

1
08-10
Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

2
08-10
Энхтайваны гүүрнээс Гандийн гудамж хүртэлх замыг хаана

3
08-10
Л.Энх-Амгалан: Жилд уул уурхайн 2000 лиценз олгосон тохиолдол бий

4
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

5
08-10
Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав

6
08-10
М.Уранцэцэгийн "UFC"-гийн эхний тулааны тов зарлагдлаа

7
08-10
Гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгджээ

8
08-10
Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол эцэслэн батлагдлаа

9
08-10
Шинэчлэн батлагдсан ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ 590 эмийн жагсаалт

10
08-10
Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

11
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

12
08-10
Чэжү рүү ВИЗГҮЙ зорчих эрхийг ХЯЗГААРЛАХ талаар хэлэлцэв

13
08-10
Зеленський: Крым Украиных, бид хэзээ ч өгөхгүй

14
08-10
Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

15
08-10
ДЭМБ: Халдварт өвчинд сармагчны буруу байхгүй

16
08-10
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорилоо

17
08-10
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

18
08-10
Дундаж давхаргынхан туйлдаж, авсан цалин нь амьжиргаандаа хүрэлцэхээ байв

19
08-10
Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

20
08-10
Тайванийн Зэвсэгт хүчин арлын өмнөд хэсэгт сургуулилалт хийж эхэлжээ

21
08-10
Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна

22
08-10
Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

23
08-10
"Энхтайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна"

24
08-10
“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

25
08-10
Б.Хаш-Эрдэнэ: Боомтуудаа нээж байгаа нь эдийн засгийг сэргээхэд ач холбогдолтой

26
08-10
Нийслэлд өдөртөө бага зэргийн бороотой

27
08-10
Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу

28
08-10
Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулна

29
08-09
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван Итэй уулзав

30
08-09
Ван И ярьж байна

31
08-09
Хятадад жолоочгүй такси албан ёсоор явж эхэллээ

32
08-09
Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг тогтолцоог албан ёсоор халлаа

33
08-09
Японд иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулна

34
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа

35
08-09
“Шарилжгүй Улаанбаатар” аян наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ

36
08-09
Удахгүй гарах IPhone 14-ийн талаарх баримтууд

37
08-09
Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ ЭХЭЛНЭ

38
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

39
08-09
Антонио Гутерреш: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой

40
08-09
УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ

41
08-09
Шинэ эрин үе ба NFT салбар

42
08-09
Гадуур ажил хийж байсан ялтнууд оргожээ

43
08-09
2022-2023 оны хичээлийн жилийн ЕБС-иудын хамран сургах тойрог

44
08-09
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

45
08-09
Өвөрхангай аймагт гадуур ажил хийж байсан хүмүүжигчид оргожээ

46
08-09
CU Mongolia “дээрэм” хийжээ

47
08-09
ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад импортолжээ

48
08-09
Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлнэ

49
08-09
“Baidu” БНХАУ-д автомат жолоодлоготой такси үйлчилгээний анхны зөвшөөрөл авлаа

50
08-09
Эрдэнэт үйлдвэр: Агаарын чанарын суурин станцыг Баян-Өндөр сумын Говил багт суурилуулжээ

51
08-09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

52
08-09
Сөүлд байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

53
08-09
Сөүлд сүүлийн 80 жилд байгаагүй хүчтэй аадар бороо оржээ

54
08-09
БНСУ-ын төвийн бүсийн усархаг борооны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

55
08-09
Антонио Гутерреш манай улсад анх удаагаа хүрэлцэн ирлээ

56
08-09
Таван хүүхэд тутамд нэг харагчтай байх стандарт тогтоолоо

57
08-09
БНХАУ-ын хоригууд эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж Тайвань мэдэгдлээ

58
08-09
ОХУ-ын иргэдэд хилээ хаахыг В.Зеленский Барууны орнуудад уриалжээ

59
08-09
Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

60
08-08
"Хүүгийн минь гурван жилийн турш уусан эмийг Солонгост 2000 онд хэрэглэхээ больсон юм билээ"

61
08-08
ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү

62
08-08
Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?

63
08-08
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

64
08-08
ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

65
08-08
Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэгджээ

66
08-08
Монголын ХАМГИЙН БАЯН САЙДТАЙ танилц

67
08-08
Хараа, Ерөө, Хэрлэн голын усны түвшин маргааш 5-15 см-ээр нэмэгдэнэ

68
08-08
БГД-ийн Газрын албаны удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

69
08-08
Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

70
08-08
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

71
08-08
Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ

72
08-08
Андуурагдсан гүйлгээ завшвал ГЭМТ ХЭРЭГТ тооцогдоно

73
08-08
Японы Ерөнхий сайд агсан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна

74
08-08
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл бүрэн эхээрээ

75
08-08
Уул уурхайгаас хамааралтай “Доголон” эдийн засаг

76
08-08
Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцно

77
08-08
КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 179 шинэ тохиолдол бүртгэгдлээ

78
08-08
“Тэрбум мод” хөтөлбөрийг Хятадын тал дэмжинэ гэв

79
08-08
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

80
08-08
ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

81
08-08
Guardian: Их Британийн зургаан сая өрх төлбөрөө төлөхөд хэцүү байна

82
08-08
Ван И: Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно

83
08-08
Тайванийн эрх баригчид: Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийж байна

84
08-08
Дэлхийг түгшээсэн БНХАУ, Тайваний нөхцөл ДАЙНЫ ТҮВШИНД ШИЛЖИХГҮЙ гэв

85
08-08
Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

86
08-08
Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна

87
08-08
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

88
08-08
Дипломат паспорт өвөртөлсөн даргын хүүхдүүд буюу Гадаад харилцааны яаманд хийгдсэн 15 ТОМИЛГОО

89
08-08
Оросын шүүх Америкийн сагсан бөмбөгийн одод есөн жилийн хорих ял оноолоо

90
08-08
Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв

91
08-08
Өнөөдөр аавуудын баярын өдөр

92
08-08
Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

93
08-08
Ц.Ууганбаярыг "...Оргон зайлж болзошгүй" гээд хилийн хориг тавьжээ

94
08-08
Хурандаа Ч.Ариунаа Япон Улсад докторын зэрэг хамгаалсан онцгой байдлын анхны алба хаагч боллоо

95
08-08
Ван И гэж хэн бэ?

96
08-08
Даншиг наадмын үеэр Сонгинохайрхан дүүргийн ТЦҮ-ний 57 ажилтан, УБЗАА-ны хэлтсийнхэн орчны цэвэр байдлыг ханган ажиллажээ

97
08-08
Баян-Өлгий Д.Баурыжаны мэдлийнх болчихож

98
08-08
Ван И гэж хэн бэ?

99
08-08
Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ

100
08-08
АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв