хүрээлэн болгох саналыг энэ үеэр Хотын дарга гаргав. Мөн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. Хотын даргын дээрх санаачилгыг төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар болон “Чингис хаан” музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуун нар дэмжиж буйгаа илэрхийллээ.

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байсан юм. Энэхүү газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа тухай Баянзүрх дүүргийн Засаг дарга хэлж байлаа. Тэрбээр мөн тухайн газрын төлбөр тооцоонд маргаан байхгүй. Гэхдээ тус газар гэмт хэрэг, зөрчил гардаг, иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгатай холбоотой гомдол, санал их ирдэг гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газрын тохижилтын асуудалд иргэдээс санал авахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгов.


