Жишээ татахад, Монгол Улсыг сүүлийн 20 жил дангаараа тэжээж, “саалийн үнээ” нэртэй болтлоо хэлэгддэг “Эрдэнэт” үйлдвэр одоо ч эрх баригчдыг, улстөрчдийг тэжээсээр байна. Ялангуяа өндөр цалинтай, үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох эрхгүй байдаг учраас улстөрчдийн хувьд юу дуртайгаа шахаж, нийлүүлж, хүссэн хүнээ томилуулдаг уламжлал одоо ч хадгалагдсаар байна.
Хэдэн мянган ширхэг үр ашиггүй, хэрэглэгдэхгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өнөөдөр ч үйлдвэрийн агуулахад хадгалагддаг гэх. Үйлдвэрт хамааралтай зүйл өндөр үнээр шахах нь дүүрч гэхэд хэдэн тэрбумын үнэтэй ном, дэвтрээс эхлээд теннисний бөмбөг, бүр бэлгэвч хүртэл агуулахад нь маш олон тоогоор байсан тухай яригддаг. Үүнээс гадна улстөрчид өөрийн хамаарал бүхий хүнээ Эрдэнэт үйлдвэрт ажиллуулах хүсэлт, шахалтаар дардаг бөгөөд жилд багадаа төрийн өндөр албан тушаалтны 100 гаруй ийм хүсэлт ирдэг байна.
Төрийн өмчит компаниудын нийтлэг төрх нэг иймэрхүү. Өнөөдөр манайд 100 гаруй төрийн өмчит компани байдгаас 20 хүрэхгүй нь ашигтай ажилладаг. Үүн дээр орон нутгийн өмчит 300 гаруй компани нэмэгдэнэ. Эдгээрээс мөн л цөөн хувь нь ашигтай ажилладаг. Үүнээс харахад төр дэргэдээ баахан компани байгуулж өнөөхийнхөө өмнөөс бүхий л алдагдал өрийг нь төлсөөр иржээ Харин үр шимийг нь улстөрчид хүртсээр ирсэн нь ганц бизнес хийж үзээгүй дарга нар хэдэн тэрбумын хадгаламж эзэмшиж, тансаг зэрэглэлийн байр, машин худалдаж авдгаас харж болно.
Хэрвээ төр төрийн өмчит компаниудаа хувьчилж хувьд өгвөл элдэв янзын шахай авлига албан тушаалын хэрэг эрс багасч, төрийн өмч болон татвар төлөгчдийн мөнгө алга болж дампуурахгүй. Ийм ажлыг шат дараалалтай даруйхан эхлэхгүй бол төр нуруун дээрх ачаандаа түүртэж унадаг дээрээ тулаад байна. Төрийн элдэв янзын үйлчилгээгч хувьд шилжлэх нь зүйтэй. Алдаа оноотой ч хувийн хэвшил ашигтай ажиллахын төлөө бүхий л хүчээ дайчилдаг. Дээр нь тэд хүнд хүрсэн, хялбар дөхөм үйлчилгээг үйлчүүлэгчдэдээ санал болгож, хэрэглэгчдийн цаг, мөнгийг хэмнэж, сэтгэл ханамжийн баталгаа өгч чаддаг.
Т.Цэцэг
https://www.sonin.mn/news/peconomy/131195