BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Голын эрэг үү, хогийн цэг үү!

Зуны амралт эхэлсэн энэ үеэр Туул голын эрэг дагуу амарч зугаалах иргэдийн цуваа зөвхөн амралтын өдрөөр үргэлжилдэггүй. 


Голын эрэг дагуух бүс өдөр бүр амрагчдын хөлд дарагдах болжээ.

Ачиж, цэвэрлээд ч барамгүй их хогонд Туул голын эрэг дарлуулсан байх юм. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын эрэг хогийн цэг болчихсон юм болов уу гэлтэй. Манай сонины сурвалжлах багийг ийм л нөхцөл байдал угтлаа.


ХОГ АЧДАГ Ч БАЙНГЫН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙДЭГ ГАЗАР АЛГА

Нар хурцаар ээсэн өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дагуу газрыг бараадах иргэдийн дараалал их байсан юм. Олны нэрлэдгээр бол Гачуурт явах зам л даа. Машиныхаа тээшинд майхан, газан плитка, дэвсгэр болон хүнсний зүйлээ ачсан иргэд үтэр түргэн голын эрэгт юмаа төвхнүүлж, сэрүүцэхийн түүс болж байгаа харагдав. Гэхдээ энд байгалийн сайхныг харж нүдээ баясгахаас илүүтэй энд тэнд овоолж өмхийрүүлсэн хур хогийг харж сэтгэл эмзэглэхээр дүр зураглалтай байлаа. Овоолсон хогон дунд энэ хавийн айл өрхөөс гарсан ахуйн хог харагдсангүй. Учир нь пивоны хуванцар сав болон лааз, бэлэн гоймонгийн уут, ундааны сав, хүүхдийн живх, архины шил гэх мэт аяллаар явахдаа хэрэглээд хаясан зүйлийн хогоор Туулын ногоон зүлэг дүүрчээ. Мөн ахуйн газны хаягдал ихээр байсан нь халуун наранд удаан байснаар ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэсэн баталгааг өгч чадахгүй харагдав. Түүнчлэн амарч зугаалахдаа авч ирсэн ахуйн хогоо уутлаад буцах иргэд байгааг онцлох хэрэгтэй. Гэсэн ч хогоо авч явж дийлэхгүй нь олонх байгааг илтгэсэн овоолсон их хог өвсөн дунд хөглөрсөөр байлаа. Туул голын ай сав газрын захиргаанаас цэвэрлэгээ, тохижилтын ажилд анхаарал тавьдаг эсэхийг лавлабал “Манайх тогтмол биш ч гэсэн голын эрэг дагуу цэвэрлэгээ хийдэг. Байнгын хуваариар цэвэрлэх боломжгүй тул санаачилгаараа бохирдол ихтэй хэсэгт очиж сайн дурын оюутнуудтай хамтран цэвэрлэдэг. Хог ачих, тээвэрлэх асуудлыг дүүрэг болон Хот тохижилтын газар бүрэн хариуцдаг” гэв.

 

ХООЛ БОРЛУУЛАХ ГЭР 20, БИЕ ЗАСАХ ГАЗАР НЭГ

Голын эрэг дагуу аялагчдын майхнаас илүүтэй хуушуур, шорлог борлуулах гэрүүд олон байв. Барагцаалбал 20 гаруй гэр, асар, ТҮЦ зэрэгт хоол борлуулах ба амрахаар ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй байна. Гэвч энэ олон хоол борлуулах цэг байрлах бүсэд ганцхан модон жорлон байх аж. Гаднаас нь харвал хар ногоон өнгөөр будсан цэвэрхэн харагдах модон жорлонгийн хаалгыг нь сөхвөл тэвчихийн аргагүй өмхий үнэр ханхалж байлаа. Шалан дээр нь битүү өтгөн, шингэн хэрэглэсэн ариун цэврийн цаасны үлдэгдэл наалдсан ийм бохир жорлонд бие засахаас илүүтэй хээрийн “эко” ариун цэврийн өрөөг хэрэглэхийг илүүд үзэх нь амрагчдын буруу биш ажээ. Мөн модон жорлонгийн хажууханд хэдэн үнээ бэлчингээ хээв нэг өвс зулгааж байх зуур гадаа нь овоолсон хог салхинд хийсэж малын аманд орох шахам байв. Туул голын ай сав газрын захиргаанаас гаргасан уриалга, санамж самбарт бичсэнээр энд хог хаях, ил задгай гал түлэх, эд зүйлс болон машин угаахыг хориглодог байна. Гэвч амрагчид хориглосон заалтын цөмийг нь зөрчдөг аж. Тус бүсэд хоол борлуулдаг иргэдийн хэлж буйгаар сүүлийн долоо хоногт хог ачилтын машин огт ирээгүй гэнэ. Тийм учраас хэдэн өдөр овоорсон хог ингэтлээ хальж байгаа нь энэ аж. Заримдаа 14 хоногт нэг удаа хог ачилтын машин ирэх тохиолдол байдаг гэв.

 

АВРАХ БАГИЙНХАН 26 ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ

Хог ачих, цэвэрлэх асуудлаас гадна голын усанд осолдох, улмаар амь насаа алдах тохиолдол их бий. Биднийг Туул голын эрэг дагуу сурвалжилга бэлтгэж байх үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын эргүүлийн алба хаагчид таарлаа. Эргүүлийн ажилтан машиныхаа цонхоор биеэ ил гаргаж болчимгүй үйлдэл гаргасан хэдэн залууст дуут дохиогоор анхааруулга өгмөгц тэд тэр дорхноо тухайн үйлдэлдээ гэмшив бололтой машиндаа бүрэн бүтэн сууж харагдав. Аврагчдын хувьд өдөр бүр голын эрэг дагуу амрагчдад анхааруулга хүргэж, шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэхээр ажилладаг байна. Өнгөрсөн 14 хоногт үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Завьт эргүүлээр холбогдох байгууллагын 182 албан хаагч 30 машин, 20 завьтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хүрээнд гол ус даган амарч, зугаалж байгаа 5000 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, 26 хүний амь аварлаа” гэв. Мөн энэ он гарснаас хойш насанд хүрсэн таван иргэн, гурван хүүхэд, нийт найман хүн усанд эндэж, амиа алджээ. Туулын эрэг дагасан асуудал мундахгүй их байв. Энэ удаад бид зөвхөн хогийн асуудлыг сөхлөө. Голын эрэг бараадсан амрагчид нь ч тэр, бүс нутгийг хариуцсан  засаг захиргааны газар нь ч тэр хаа, хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй санагдлаа. Эрүүл, цэвэр цэмцгэр эко орчныг бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг энэ удаагийнхаа сурвалжилгаар хөндлөө.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Голын эрэг үү, хогийн цэг үү!
Бусад мэдээ ▼

1
08-10
Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

2
08-10
Энхтайваны гүүрнээс Гандийн гудамж хүртэлх замыг хаана

3
08-10
Л.Энх-Амгалан: Жилд уул уурхайн 2000 лиценз олгосон тохиолдол бий

4
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

5
08-10
Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав

6
08-10
М.Уранцэцэгийн "UFC"-гийн эхний тулааны тов зарлагдлаа

7
08-10
Гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгджээ

8
08-10
Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол эцэслэн батлагдлаа

9
08-10
Шинэчлэн батлагдсан ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ 590 эмийн жагсаалт

10
08-10
Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

11
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

12
08-10
Чэжү рүү ВИЗГҮЙ зорчих эрхийг ХЯЗГААРЛАХ талаар хэлэлцэв

13
08-10
Зеленський: Крым Украиных, бид хэзээ ч өгөхгүй

14
08-10
Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

15
08-10
ДЭМБ: Халдварт өвчинд сармагчны буруу байхгүй

16
08-10
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорилоо

17
08-10
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

18
08-10
Дундаж давхаргынхан туйлдаж, авсан цалин нь амьжиргаандаа хүрэлцэхээ байв

19
08-10
Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

20
08-10
Тайванийн Зэвсэгт хүчин арлын өмнөд хэсэгт сургуулилалт хийж эхэлжээ

21
08-10
Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна

22
08-10
Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

23
08-10
"Энхтайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна"

24
08-10
“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

25
08-10
Б.Хаш-Эрдэнэ: Боомтуудаа нээж байгаа нь эдийн засгийг сэргээхэд ач холбогдолтой

26
08-10
Нийслэлд өдөртөө бага зэргийн бороотой

27
08-10
Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу

28
08-10
Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулна

29
08-09
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван Итэй уулзав

30
08-09
Ван И ярьж байна

31
08-09
Хятадад жолоочгүй такси албан ёсоор явж эхэллээ

32
08-09
Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг тогтолцоог албан ёсоор халлаа

33
08-09
Японд иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулна

34
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа

35
08-09
“Шарилжгүй Улаанбаатар” аян наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ

36
08-09
Удахгүй гарах IPhone 14-ийн талаарх баримтууд

37
08-09
Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ ЭХЭЛНЭ

38
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

39
08-09
Антонио Гутерреш: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой

40
08-09
УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ

41
08-09
Шинэ эрин үе ба NFT салбар

42
08-09
Гадуур ажил хийж байсан ялтнууд оргожээ

43
08-09
2022-2023 оны хичээлийн жилийн ЕБС-иудын хамран сургах тойрог

44
08-09
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

45
08-09
Өвөрхангай аймагт гадуур ажил хийж байсан хүмүүжигчид оргожээ

46
08-09
CU Mongolia “дээрэм” хийжээ

47
08-09
ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад импортолжээ

48
08-09
Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлнэ

49
08-09
“Baidu” БНХАУ-д автомат жолоодлоготой такси үйлчилгээний анхны зөвшөөрөл авлаа

50
08-09
Эрдэнэт үйлдвэр: Агаарын чанарын суурин станцыг Баян-Өндөр сумын Говил багт суурилуулжээ

51
08-09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

52
08-09
Сөүлд байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

53
08-09
Сөүлд сүүлийн 80 жилд байгаагүй хүчтэй аадар бороо оржээ

54
08-09
БНСУ-ын төвийн бүсийн усархаг борооны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

55
08-09
Антонио Гутерреш манай улсад анх удаагаа хүрэлцэн ирлээ

56
08-09
Таван хүүхэд тутамд нэг харагчтай байх стандарт тогтоолоо

57
08-09
БНХАУ-ын хоригууд эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж Тайвань мэдэгдлээ

58
08-09
ОХУ-ын иргэдэд хилээ хаахыг В.Зеленский Барууны орнуудад уриалжээ

59
08-09
Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

60
08-08
"Хүүгийн минь гурван жилийн турш уусан эмийг Солонгост 2000 онд хэрэглэхээ больсон юм билээ"

61
08-08
ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү

62
08-08
Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?

63
08-08
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

64
08-08
ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

65
08-08
Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэгджээ

66
08-08
Монголын ХАМГИЙН БАЯН САЙДТАЙ танилц

67
08-08
Хараа, Ерөө, Хэрлэн голын усны түвшин маргааш 5-15 см-ээр нэмэгдэнэ

68
08-08
БГД-ийн Газрын албаны удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

69
08-08
Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

70
08-08
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

71
08-08
Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ

72
08-08
Андуурагдсан гүйлгээ завшвал ГЭМТ ХЭРЭГТ тооцогдоно

73
08-08
Японы Ерөнхий сайд агсан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна

74
08-08
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл бүрэн эхээрээ

75
08-08
Уул уурхайгаас хамааралтай “Доголон” эдийн засаг

76
08-08
Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцно

77
08-08
КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 179 шинэ тохиолдол бүртгэгдлээ

78
08-08
“Тэрбум мод” хөтөлбөрийг Хятадын тал дэмжинэ гэв

79
08-08
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

80
08-08
ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

81
08-08
Guardian: Их Британийн зургаан сая өрх төлбөрөө төлөхөд хэцүү байна

82
08-08
Ван И: Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно

83
08-08
Тайванийн эрх баригчид: Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийж байна

84
08-08
Дэлхийг түгшээсэн БНХАУ, Тайваний нөхцөл ДАЙНЫ ТҮВШИНД ШИЛЖИХГҮЙ гэв

85
08-08
Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

86
08-08
Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна

87
08-08
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

88
08-08
Дипломат паспорт өвөртөлсөн даргын хүүхдүүд буюу Гадаад харилцааны яаманд хийгдсэн 15 ТОМИЛГОО

89
08-08
Оросын шүүх Америкийн сагсан бөмбөгийн одод есөн жилийн хорих ял оноолоо

90
08-08
Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв

91
08-08
Өнөөдөр аавуудын баярын өдөр

92
08-08
Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

93
08-08
Ц.Ууганбаярыг "...Оргон зайлж болзошгүй" гээд хилийн хориг тавьжээ

94
08-08
Хурандаа Ч.Ариунаа Япон Улсад докторын зэрэг хамгаалсан онцгой байдлын анхны алба хаагч боллоо

95
08-08
Ван И гэж хэн бэ?

96
08-08
Даншиг наадмын үеэр Сонгинохайрхан дүүргийн ТЦҮ-ний 57 ажилтан, УБЗАА-ны хэлтсийнхэн орчны цэвэр байдлыг ханган ажиллажээ

97
08-08
Баян-Өлгий Д.Баурыжаны мэдлийнх болчихож

98
08-08
Ван И гэж хэн бэ?

99
08-08
Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ

100
08-08
АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв