Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхаарууллаа.


Цагийн хуваарь:
Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас
- өглөө 05:00, 06:00,10:10
- өдөр 11:10, 15:40,16:40,
- орой 20:50, 21:50
Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу
- өглөө 07:10, 08:10 цаг
- өдөр 12:20, 13:20 цаг
- орой 17:50, 18:50 цаг
- шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.
Үйлчилгээний үнэ тариф:
- Том хүн 10.000 төгрөг
- Хүүхэд 5.000 төгрөг