BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” 


үүрэг бүхий түр хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр (2022.06.30) 13 цаг 30 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа даргалж, түр хорооны даргыг томилох тухай асуудлыг танилцуулав. Тэрбээр, “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын даргад танилцуулж, Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг томилуулахаар санал хүргүүлсэн. Иймд Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын нэрийг дэвшүүлэх санал оруулж байна гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх, нэрээ дэвшүүлэх гишүүн байгаагүй тул “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Хуралдаан даргалагч Ш.Адьшаа Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав, “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгосугай” гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

 

Ингээд Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд гишүүдэд хандаж, Улсын Их Хурлаас гаргасан уг тогтоолын дагуу Хянан шалгах түр хороо нь нотлох баримт цуглуулах, хянан шалгах, шинжээч томилох, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй. Иймд Улсын Их Хурлын чуулган завсарлах гэж байгаа тул Түр хороог хуралдуулж, хянан шалгах шинжээчдийг томилох асуудлыг нэн яаралтай хэлэлцэх зайлшгүй шаардлага байна гэв.

Түр хороо байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа санал хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.4-д “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” гэж заасан. Түр хорооны бүрэлдэхүүнд харьяалагдсанаар шийдвэр гаргах үйл ажиллагаа, ялангуяа гааль, боомттой холбоотой асуудалд оролцохгүй гэдгийг мэдэгдье гэв.

 

Түр хорооны дарга Г.Ганболд нэмэлт тайлбар хийхдээ, Ш.Адьшаа гишүүн санал, дүгнэлт гаргах асуудалд оролцохгүй, энэ нь Түр хорооны бүрэлдэхүүнээс гарна гэсэг үг биш. Гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллана, Түр хорооны гишүүдийг сонгохдоо хил, гаальтай холбоотой асуудлаар ажиллаж байсан, туршлагатай төлөөллийг оруулсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо
Бусад мэдээ ▼

1
08-10
Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

2
08-10
Энхтайваны гүүрнээс Гандийн гудамж хүртэлх замыг хаана

3
08-10
Л.Энх-Амгалан: Жилд уул уурхайн 2000 лиценз олгосон тохиолдол бий

4
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

5
08-10
Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав

6
08-10
М.Уранцэцэгийн "UFC"-гийн эхний тулааны тов зарлагдлаа

7
08-10
Гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгджээ

8
08-10
Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол эцэслэн батлагдлаа

9
08-10
Шинэчлэн батлагдсан ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ 590 эмийн жагсаалт

10
08-10
Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

11
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

12
08-10
Чэжү рүү ВИЗГҮЙ зорчих эрхийг ХЯЗГААРЛАХ талаар хэлэлцэв

13
08-10
Зеленський: Крым Украиных, бид хэзээ ч өгөхгүй

14
08-10
Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

15
08-10
ДЭМБ: Халдварт өвчинд сармагчны буруу байхгүй

16
08-10
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорилоо

17
08-10
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

18
08-10
Дундаж давхаргынхан туйлдаж, авсан цалин нь амьжиргаандаа хүрэлцэхээ байв

19
08-10
Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

20
08-10
Тайванийн Зэвсэгт хүчин арлын өмнөд хэсэгт сургуулилалт хийж эхэлжээ

21
08-10
Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна

22
08-10
Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

23
08-10
"Энхтайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна"

24
08-10
“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

25
08-10
Б.Хаш-Эрдэнэ: Боомтуудаа нээж байгаа нь эдийн засгийг сэргээхэд ач холбогдолтой

26
08-10
Нийслэлд өдөртөө бага зэргийн бороотой

27
08-10
Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу

28
08-10
Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулна

29
08-09
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван Итэй уулзав

30
08-09
Ван И ярьж байна

31
08-09
Хятадад жолоочгүй такси албан ёсоор явж эхэллээ

32
08-09
Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг тогтолцоог албан ёсоор халлаа

33
08-09
Японд иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулна

34
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа

35
08-09
“Шарилжгүй Улаанбаатар” аян наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ

36
08-09
Удахгүй гарах IPhone 14-ийн талаарх баримтууд

37
08-09
Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ ЭХЭЛНЭ

38
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

39
08-09
Антонио Гутерреш: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой

40
08-09
УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ

41
08-09
Шинэ эрин үе ба NFT салбар

42
08-09
Гадуур ажил хийж байсан ялтнууд оргожээ

43
08-09
2022-2023 оны хичээлийн жилийн ЕБС-иудын хамран сургах тойрог

44
08-09
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

45
08-09
Өвөрхангай аймагт гадуур ажил хийж байсан хүмүүжигчид оргожээ

46
08-09
CU Mongolia “дээрэм” хийжээ

47
08-09
ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад импортолжээ

48
08-09
Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлнэ

49
08-09
“Baidu” БНХАУ-д автомат жолоодлоготой такси үйлчилгээний анхны зөвшөөрөл авлаа

50
08-09
Эрдэнэт үйлдвэр: Агаарын чанарын суурин станцыг Баян-Өндөр сумын Говил багт суурилуулжээ

51
08-09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

52
08-09
Сөүлд байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

53
08-09
Сөүлд сүүлийн 80 жилд байгаагүй хүчтэй аадар бороо оржээ

54
08-09
БНСУ-ын төвийн бүсийн усархаг борооны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

55
08-09
Антонио Гутерреш манай улсад анх удаагаа хүрэлцэн ирлээ

56
08-09
Таван хүүхэд тутамд нэг харагчтай байх стандарт тогтоолоо

57
08-09
БНХАУ-ын хоригууд эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж Тайвань мэдэгдлээ

58
08-09
ОХУ-ын иргэдэд хилээ хаахыг В.Зеленский Барууны орнуудад уриалжээ

59
08-09
Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

60
08-08
"Хүүгийн минь гурван жилийн турш уусан эмийг Солонгост 2000 онд хэрэглэхээ больсон юм билээ"

61
08-08
ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү

62
08-08
Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?

63
08-08
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

64
08-08
ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

65
08-08
Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэгджээ

66
08-08
Монголын ХАМГИЙН БАЯН САЙДТАЙ танилц

67
08-08
Хараа, Ерөө, Хэрлэн голын усны түвшин маргааш 5-15 см-ээр нэмэгдэнэ

68
08-08
БГД-ийн Газрын албаны удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

69
08-08
Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

70
08-08
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

71
08-08
Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ

72
08-08
Андуурагдсан гүйлгээ завшвал ГЭМТ ХЭРЭГТ тооцогдоно

73
08-08
Японы Ерөнхий сайд агсан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна

74
08-08
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл бүрэн эхээрээ

75
08-08
Уул уурхайгаас хамааралтай “Доголон” эдийн засаг

76
08-08
Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцно

77
08-08
КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 179 шинэ тохиолдол бүртгэгдлээ

78
08-08
“Тэрбум мод” хөтөлбөрийг Хятадын тал дэмжинэ гэв

79
08-08
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

80
08-08
ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

81
08-08
Guardian: Их Британийн зургаан сая өрх төлбөрөө төлөхөд хэцүү байна

82
08-08
Ван И: Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно

83
08-08
Тайванийн эрх баригчид: Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийж байна

84
08-08
Дэлхийг түгшээсэн БНХАУ, Тайваний нөхцөл ДАЙНЫ ТҮВШИНД ШИЛЖИХГҮЙ гэв

85
08-08
Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

86
08-08
Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна

87
08-08
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

88
08-08
Дипломат паспорт өвөртөлсөн даргын хүүхдүүд буюу Гадаад харилцааны яаманд хийгдсэн 15 ТОМИЛГОО

89
08-08
Оросын шүүх Америкийн сагсан бөмбөгийн одод есөн жилийн хорих ял оноолоо

90
08-08
Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв

91
08-08
Өнөөдөр аавуудын баярын өдөр

92
08-08
Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

93
08-08
Ц.Ууганбаярыг "...Оргон зайлж болзошгүй" гээд хилийн хориг тавьжээ

94
08-08
Хурандаа Ч.Ариунаа Япон Улсад докторын зэрэг хамгаалсан онцгой байдлын анхны алба хаагч боллоо

95
08-08
Ван И гэж хэн бэ?

96
08-08
Даншиг наадмын үеэр Сонгинохайрхан дүүргийн ТЦҮ-ний 57 ажилтан, УБЗАА-ны хэлтсийнхэн орчны цэвэр байдлыг ханган ажиллажээ

97
08-08
Баян-Өлгий Д.Баурыжаны мэдлийнх болчихож

98
08-08
Ван И гэж хэн бэ?

99
08-08
Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ

100
08-08
АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв