BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ван И гэж хэн бэ?

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна. Тайванийн нөхцөл байдал амаргүй байгаа ч ийнхүү тэрбээр гурав дахь удаагаа манай улсад хүрэлцэн ирлээ.  


Өмнө нь  2018, 2020 онд манай улсад айлчилж байсан юм. 
 
Ван-И энэ удаагийн айлчлалаараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох хөтөлбөртэй байна.
 
Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/  Багануурын цахилгаан станцтай холбоотой төслийг эцэслэн шийдвэрлэх тухай яригдаж байна.   Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн талаар онцлон хүргэж байна.
 
ТҮҮНИЙ  ЗАЛУУ НАС БА БОЛОВСРОЛ
 
Ван И 1953 оны аравдугаар сард Бээжин хотод төрсөн. 1970 онд ахлах сургуулиа төгсөөд тухайн жилдээ их сургуульд элсэж чадаагүй,   Хэйлунцяны үйлдвэрлэл, барилгын корпуст найман жил ажилласан байдаг.  Харин түүний дараагаас Бээжингийн хоёрдугаар дээд сургуулийн Ази, Африк хэлний факультетэд элсэн орсон. Ван И Япон хэлээр мэргэшсэн. Үүнээс гадна эдийн засгийн чиглэлээр суралцсан бөгөөд 1982 онд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан юм.   Тэрбээр 1998-2001 онд Гадаад хэргийн сайдын туслах, ГХЯ-ны Улс төр шинжилгээний газрын орон тооны бус даргаар ажиллаж байжээ. Харин  2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа улстөрч юм.   Мөн 2018 оноос БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. ХVII, ХIХ чуулганы ХКН-ын төв хорооны гишүүн аж.
 
ВАН И-ГИЙН КАРЬЕР
 
1982 онд Ван И Гадаад хэргийн яаманд ажилд орж, дипломат ажлын гараагаа эхэлжээ. Ван И эхлээд туслах, дараа нь атташегаар томилогдож, эцэст нь ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дарга болсон байна. Улмаар түүний карьер өсөж эхэлсэн.
 
Түүний ажлын намтрыг харвал,
 
1989-1994 онд Хятадаас Японд суугаа Элчин сайдын яамны зөвлөх
1994-1995 онд ГХЯ-ны Азийн орнуудын газрын орлогч дарга
1995-1998 онд ГХЯ-ны Азийн орнуудын газрын даргаар ажиллаж байв. 
 
Мөн 1997 онд Ван И Жоржтауны их сургуулийн Дипломат судлалын хүрээлэнд зочин эрдэмтэн болсон. Ингээд 1999 оны есдүгээр сард Ван И Хятадын Олон улсын харилцааны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна.  Үүний зэрэгцээ Ван И 2001 он хүртэл ГХЯ-ны сайдын туслах, ГХЯ-ны Улс төр шинжилгээний газрын даргын албыг давхар хашиж байжээ.  2001 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон. Ингэснээр Ван И БНХАУ-ын түүхэн дэх хамгийн залуу Гадаад хэргийн дэд сайд болов. Тэрбээр 2004 оны есдүгээр сараас 2007 оны есдүгээр сар хүртэл Хятадаас Японд суугаа Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд Япон хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээрээ алдартай. 2007-2008 онд Ван И-ийн намтарт шинэ үе эхэлсэн гэхэд болно.  Тэрбээр Гадаад хэргийн тэргүүн дэд сайдын албыг хашиж эхлэв.   Мөн 2008 оны зургадугаар сард ХКН-ын Төв Хорооны Тайванийн хэрэг эрхлэх газар, Хятадын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон бөгөөд 2013 он хүртэл энэ албан тушаалыг хашиж байжээ.
 
ХУВИЙН АМЬДРАЛ
 
Түүний эхнэр Цянь Вэй нь Жоу Энлайн нарийн бичгийн дарга Цянь Жядунгийн охин юм. Тэд нэг охинтой.
 
ВАН И-ГИЙН ОРОС, АНУ-ТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА БА МЭДЭГДЛҮҮД
 
Трампын засаг захиргааны үед доод цэгтээ хүрсэн АНУ-тай харилцаагаа сэргээхийг Хятад улс хүсэж байна гэж Ван И тэмдэглэв.  Хятад улс бүтээлч яриа хэлэлцээ хийхэд нээлттэй. Гэсэн хэдий ч 2021 оны хавар Анкориж хотод болсон уулзалтын үеэр АНУ, Хятад хоёр бие биенээ гэрээгээ зөрчсөн гэж шууд буруутгасан. Хэлэлцээний үеэр "СП"-ийн бичсэнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид протоколыг бүдүүлгээр зөрчиж, Бээжинг буруутган дайрчээ. Хятадын тал хариу үг хэлэхээс өмнө америкчууд сэтгүүлчдийг хурлын танхимаас гарахыг шаардсан байна. “АНУ-ын төлөөлөгчдийн нээлтийн үг төлөвлөсөн хугацаанаас хэтэрсэн. Америкийн тал дипломат протоколд нийцээгүй үндэслэлгүй буруутгасан тул Хятад улс хатуу хариу өгсөн” гэж Хятадын төлөөлөгчид мэдэгдсэн.
 
2019 онд Хятадын ГХЯ Орос, Хятадын харилцааг өндрөөр үнэлж, хоёр гүрний хамтын ажиллагааны жишиг гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэв. "Өнөөгийн ертөнцийг эргэн харахад Орос-Хятадын харилцааг хоёр гүрний хамгийн ойр дотно, төлөвшсөн, бат бөх, тогтвортой харилцаа гэж нэрлэх нь зүйн хэрэг" гэж Ван И Хятадын төв телевизийн мэдээнд дурдсан байна.
 
2020 онд Ван И тэмдэглэхдээ, Хятад, Оросын Холбооны Улс "Дэлхийн тогтворжуулагч"-ийн үүрэг гүйцэтгэсээр байна. Мөн тэрбээр хоёр талын хамтын ажиллагаа байнга шинэ үр дүнд хүрч байгааг хэллээ. "Орос Хятад хоёр улс цар тахал өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн хурц асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад хувь нэмрээ оруулж, дэлхийн тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа байнга шинэ үр дүнд хүрч байна” гэж Ван И Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлжээ.
 
Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа энэ тухай мэдэгдэж байсан.  2021 оны арванхоёрдугаар сард Ван И Тайванийг эх орондоо гарцаагүй буцаж ирэх аялагчтай зүйрлэсэн. Тэрбээр бусад улс орнуудыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг сэрэмжлүүлэв. “Тайвань бол бусдын хэрэглэдэг шатрын ширээ биш харин яваандаа гэртээ буцаж ирэх аялагч юм. Хятад улс нэгдмэл байх ёстой, гарцаагүй нэгдэх болно” гэж Ван И хэлэв.
 
2022 оны хоёрдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-тай эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа зарлав. "Хятадын тал Оросын талтай харилцан уялдаа холбоогоо улам бэхжүүлж, үйлдвэрлэлийн бүхий л хэлхээний дагуу эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхтэй ахиулахад бэлэн байна" гэж тэрбээр Оросын сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ мэдэгдэв. Түүнчлэн Ван И коронавирусын тахлын эсрэг хамтдаа тэмцэхийн чухлыг дурдаад, хоёр орон харилцан итгэлцлийг бэхжүүлж, уялдаа холбоотой арга хэмжээгээ чангатгаж, хилээр халдвар тархахаас сэргийлж, иргэдийн шилжилт хөдөлгөөн, худалдааны хэвийн байдлыг хангах хэрэгтэйг онцлож байлаа.
 
 
 
З.Батцэцэг, Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ван И гэж хэн бэ?
Бусад мэдээ ▼

1
09-28
LIVE: “Ковидын үед гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болох талаар мэдээлэл хийв

2
09-28
МУГЖ Э.Бүрнээбаярын "Best of Burneebayar" уран бүтээлийн тоглолт ганцхан удаа тоглогдоно

3
09-28
МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсч АИ-92 бинзенийг худалдахгүй байна

4
09-28
УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ

5
09-28
Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэгдэх Д.Сарангэрэлийн орыг Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй гэгдэх Б.Баярсайхан авахаар яригдаж байна

6
09-28
Жем драфт шар айрагны баярыг зорих 6 шалтгаан

7
09-28
110 оюутан өнөөдөр Багануур ХК-нд танилцах дадлага хийж байна

8
09-28
Ихэрхүү Монгол хүн

9
09-28
Төмс, хүнсний ногооны хураалт 53-68 хувьтай байна

10
09-28
“УЛСАЙД”-ыг ТҮТГЭЛЗҮҮЛСЭН шиг, ард түмнээ “ӨЛӨН”-гөөр нь доромжилсон Б.Жавхланг ОГЦРУУЛЪЯ

11
09-28
“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

12
09-28
БЗД-ийн татварын байцаагч Д хуурамч НӨАТ шивж бусдыг залилдаг байжээ

13
09-28
Японд нурангин дор байгаа хүмүүсийг хайж олох зорилгоор робот жоом зохион бүтээжээ

14
09-28
Солонгос руу визгүй аялахаар бол 10 саяын барьцаа байршуулна

15
09-28
Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна

16
09-28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

17
09-28
АН-ынхан эвлэрэхээр “Шангри-Ла”-д болзжээ

18
09-28
Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг Пакистаны төлөөлөгч эсэргүүцжээ

19
09-28
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!

20
09-28
Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт

21
09-28
Казахстан улсын иргэн монголын зургаан иргэнд албаар ДОХ халдаажээ

22
09-28
Луйвар дагасан эдийн засгийн доройтол

23
09-27
Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг эсэргүүцэж, Ши Жинпиньд захидал бичсэн багийн дарга ямар ч хариуцлага хүлээгээгүй л байна

24
09-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

25
09-27
Румын охин Лүө Иманы Хятадын уламжлалт анагаах ухаан луугийн барилдлага

26
09-27
Жонни Депп Камила Васкесаар халхавч хийн, өмгөөлөгчтэйгөө БОЛЗОЖ байжээ

27
09-27
Солирын чиглэлийг өөрчлөх NASA-гийн туршилт амжилттай болжээ

28
09-27
Хайрын тангараг үйлсийн андгай

29
09-27
ТЦА: Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочид хариуцлага тооцно

30
09-27
Хятад улс дахь долоо хоногийн онцлох мэдээ

31
09-27
800 оюутан нэг дор цугласан “RISE” хөтөлбөрийн нээлт боллоо

32
09-27
ХНХЯ-нд шалгалт оруулж нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж буй байдалд хяналт тавина

33
09-27
АН-ынхны бас нэг нууц уулзалт Амарбаясгалант хийдэд болжээ

34
09-27
Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг ОГЦРУУЛЛАА

35
09-27
Кубад ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ

36
09-27
Жилд 80 мянган нохой, муур устгахад 1.8 тэрбум төгрөг зарцуулж байна

37
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

38
09-27
Малайзынхны хувьд авлига ердийн үзэгдэл болсон уу?

39
09-27
Хөгжлийн банкийг гацааж байгаа Х.Баттулга ба түүний хамаарал бүхий этгээдүүд

40
09-27
НДЕГ:Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо зургаан хувиар нэмэгджээ

41
09-27
Ард түмнийгээ “Улны айл” хэмээн нэрлэсэн Д.Сарангэрэл огцрох нөхцөлөө бүрдүүлжээ

42
09-27
Технологи | Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

43
09-27
Хэт барууныхан Италийг удирдана

44
09-27
Японы Ерөнхий сайд агсны оршуулгын ёслол өнөөдөр болно

45
09-27
АТГ Х.Баттулгад бус С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой боллоо

46
09-27
Ж.Соронзонг чөлөөлсөн үндэслэл үнэн л юм бол Д.Сарангэрэлийг нэн даруй огцруулах ёстой!

47
09-27
Холбоо уулын энгэр дэх хоёр үеийн хичээл зүтгэл

48
09-27
Гурилан бүтээгдэхүүний үнэ “нэмэгдэх нь”, “нэмэгдлээ”...

49
09-27
Хөгжлийн банкнаас хөлжсөн Х.Баттулгын хамсаатнуудад хууль шударгаар үйлчилж чадах уу?

50
09-27
АЗХ-ы залуучууд С.Эрдэнэ, Х.Баттулга нарын аль алиных нь эсрэг тэмцэж байгаа аж

51
09-27
В.Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ

52
09-27
Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

53
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

54
09-26
АТГ эрүүгийн 2 хэргийн 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

55
09-26
MD авто сургуулийн төгсөгчид цаг үргэлж сэтгэл хангалуун байдаг

56
09-26
Сэрэмжлүүлэг: Нийтийн тээврийн автобус приус автомашиныг мөргөсөн осол гарлаа

57
09-26
Юньнань Кайшия торгон нэхмэлийн парк хөгжил сайтай байна

58
09-26
Эрүүл уурхайчин - Алтан намар өдөрлөг боллоо

59
09-26
Эрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ

60
09-26
Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн хэлтсийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

61
09-26
Ebarimt аппликэйшний СУГАЛАА цэс шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой болжээ

62
09-26
Цементийн үнийг Засгийн газар нь хүртэл буулгаж чадсангүй

63
09-26
ТЦА: Хүүхдүүд цахилгаан дугуй унаж яваад осолдох тохиолдол их гарч байна

64
09-26
Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалжээ

65
09-26
Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай

66
09-26
МоАХ-г барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан Жэнкод төр төмөр нүүрээ харуулах ЦАГ БОЛСОН

67
09-26
Женко Баттулга ба түүний хамаарал бүхий нөхдийн сүлжээний өр

68
09-26
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч Ерөнхийлөгч асан Х.Баттулга

69
09-26
Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв

70
09-26
Технологи | Гэр ахуйн шинэлэг технологиуд

71
09-26
С.Эрдэнэд ял оноовол АН-ын будлиан шийдэгдэх хувилбар үүсчээ

72
09-26
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан

73
09-26
В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

74
09-26
“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна

75
09-26
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ

76
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

77
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

78
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

79
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

80
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

81
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

82
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

83
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

84
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

85
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

86
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

87
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

88
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

89
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

90
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

91
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

92
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

93
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

94
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

95
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

96
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

97
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

98
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

99
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

100
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна