BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл бүрэн эхээрээ

Б.Батцэцэг: Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэж, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа


сонин mn
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол-Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг ярилцлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед Иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн хувьд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, илүү ойр дотно хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд санал нэгдлээ. Монгол-Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлнэ. Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой урт хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна.
 
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснээ тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.
 
Хилийн боомтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэж, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа. Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүд харилцан тохирсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоо.
 
Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хувьд БНХАУ-д сурч буй монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцлоо. Иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулахаар ярилцлаа. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн тул цаашид ч энэ чиглэлд хамтрахдаа санал нэгдэв. Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаа. Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаар Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгуудыг нь сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Ван И сайдын манай улсад хийж байгаа айлчлалын үеэр Монгол-Хятадын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол-Хятадын хамтын ажиллагаа цаашид ч үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
 
Ван И: Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжихээ дахин нотолсонд талархал илэрхийлж байна
 
сонин mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И: Талын Монгол Улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөж байгааг харах мөн таатай байна. Би Монгол Улсын тал нутагт ирж эрч хүчийг мэдэрлээ. Монгол Улсын сайн хөршийн хувьд БНХАУ нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвжилд маш их баярлаж байна. Хатагтай Б.Батцэцэг сайдын хэлсэнчлэн хоёр улсын харилцааны талаарх асуудалд санал нэгтэй байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Дайн дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна. Талууд уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон.
 
Мөн хоёр улс бие биенээхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна.  
 
Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой.
 
Мөн байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээ талууд зөвшөөрлөө. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ард түмэнтэй холбоотой төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ мөн зөвшөөрлөө. БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, Хятадад суралцдаг Монголын оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжлээ. Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж байгаа Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ. Та бүхэнд баярлалаа.

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл бүрэн эхээрээ
Бусад мэдээ ▼

1
09-28
LIVE: “Ковидын үед гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болох талаар мэдээлэл хийв

2
09-28
МУГЖ Э.Бүрнээбаярын "Best of Burneebayar" уран бүтээлийн тоглолт ганцхан удаа тоглогдоно

3
09-28
МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсч АИ-92 бинзенийг худалдахгүй байна

4
09-28
УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ

5
09-28
Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэгдэх Д.Сарангэрэлийн орыг Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй гэгдэх Б.Баярсайхан авахаар яригдаж байна

6
09-28
Жем драфт шар айрагны баярыг зорих 6 шалтгаан

7
09-28
110 оюутан өнөөдөр Багануур ХК-нд танилцах дадлага хийж байна

8
09-28
Ихэрхүү Монгол хүн

9
09-28
Төмс, хүнсний ногооны хураалт 53-68 хувьтай байна

10
09-28
“УЛСАЙД”-ыг ТҮТГЭЛЗҮҮЛСЭН шиг, ард түмнээ “ӨЛӨН”-гөөр нь доромжилсон Б.Жавхланг ОГЦРУУЛЪЯ

11
09-28
“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

12
09-28
БЗД-ийн татварын байцаагч Д хуурамч НӨАТ шивж бусдыг залилдаг байжээ

13
09-28
Японд нурангин дор байгаа хүмүүсийг хайж олох зорилгоор робот жоом зохион бүтээжээ

14
09-28
Солонгос руу визгүй аялахаар бол 10 саяын барьцаа байршуулна

15
09-28
Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна

16
09-28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

17
09-28
АН-ынхан эвлэрэхээр “Шангри-Ла”-д болзжээ

18
09-28
Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг Пакистаны төлөөлөгч эсэргүүцжээ

19
09-28
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!

20
09-28
Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт

21
09-28
Казахстан улсын иргэн монголын зургаан иргэнд албаар ДОХ халдаажээ

22
09-28
Луйвар дагасан эдийн засгийн доройтол

23
09-27
Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг эсэргүүцэж, Ши Жинпиньд захидал бичсэн багийн дарга ямар ч хариуцлага хүлээгээгүй л байна

24
09-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

25
09-27
Румын охин Лүө Иманы Хятадын уламжлалт анагаах ухаан луугийн барилдлага

26
09-27
Жонни Депп Камила Васкесаар халхавч хийн, өмгөөлөгчтэйгөө БОЛЗОЖ байжээ

27
09-27
Солирын чиглэлийг өөрчлөх NASA-гийн туршилт амжилттай болжээ

28
09-27
Хайрын тангараг үйлсийн андгай

29
09-27
ТЦА: Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочид хариуцлага тооцно

30
09-27
Хятад улс дахь долоо хоногийн онцлох мэдээ

31
09-27
800 оюутан нэг дор цугласан “RISE” хөтөлбөрийн нээлт боллоо

32
09-27
ХНХЯ-нд шалгалт оруулж нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж буй байдалд хяналт тавина

33
09-27
АН-ынхны бас нэг нууц уулзалт Амарбаясгалант хийдэд болжээ

34
09-27
Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг ОГЦРУУЛЛАА

35
09-27
Кубад ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ

36
09-27
Жилд 80 мянган нохой, муур устгахад 1.8 тэрбум төгрөг зарцуулж байна

37
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

38
09-27
Малайзынхны хувьд авлига ердийн үзэгдэл болсон уу?

39
09-27
Хөгжлийн банкийг гацааж байгаа Х.Баттулга ба түүний хамаарал бүхий этгээдүүд

40
09-27
НДЕГ:Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо зургаан хувиар нэмэгджээ

41
09-27
Ард түмнийгээ “Улны айл” хэмээн нэрлэсэн Д.Сарангэрэл огцрох нөхцөлөө бүрдүүлжээ

42
09-27
Технологи | Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

43
09-27
Хэт барууныхан Италийг удирдана

44
09-27
Японы Ерөнхий сайд агсны оршуулгын ёслол өнөөдөр болно

45
09-27
АТГ Х.Баттулгад бус С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой боллоо

46
09-27
Ж.Соронзонг чөлөөлсөн үндэслэл үнэн л юм бол Д.Сарангэрэлийг нэн даруй огцруулах ёстой!

47
09-27
Холбоо уулын энгэр дэх хоёр үеийн хичээл зүтгэл

48
09-27
Гурилан бүтээгдэхүүний үнэ “нэмэгдэх нь”, “нэмэгдлээ”...

49
09-27
Хөгжлийн банкнаас хөлжсөн Х.Баттулгын хамсаатнуудад хууль шударгаар үйлчилж чадах уу?

50
09-27
АЗХ-ы залуучууд С.Эрдэнэ, Х.Баттулга нарын аль алиных нь эсрэг тэмцэж байгаа аж

51
09-27
В.Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ

52
09-27
Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

53
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

54
09-26
АТГ эрүүгийн 2 хэргийн 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

55
09-26
MD авто сургуулийн төгсөгчид цаг үргэлж сэтгэл хангалуун байдаг

56
09-26
Сэрэмжлүүлэг: Нийтийн тээврийн автобус приус автомашиныг мөргөсөн осол гарлаа

57
09-26
Юньнань Кайшия торгон нэхмэлийн парк хөгжил сайтай байна

58
09-26
Эрүүл уурхайчин - Алтан намар өдөрлөг боллоо

59
09-26
Эрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ

60
09-26
Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн хэлтсийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

61
09-26
Ebarimt аппликэйшний СУГАЛАА цэс шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой болжээ

62
09-26
Цементийн үнийг Засгийн газар нь хүртэл буулгаж чадсангүй

63
09-26
ТЦА: Хүүхдүүд цахилгаан дугуй унаж яваад осолдох тохиолдол их гарч байна

64
09-26
Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалжээ

65
09-26
Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай

66
09-26
МоАХ-г барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан Жэнкод төр төмөр нүүрээ харуулах ЦАГ БОЛСОН

67
09-26
Женко Баттулга ба түүний хамаарал бүхий нөхдийн сүлжээний өр

68
09-26
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч Ерөнхийлөгч асан Х.Баттулга

69
09-26
Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв

70
09-26
Технологи | Гэр ахуйн шинэлэг технологиуд

71
09-26
С.Эрдэнэд ял оноовол АН-ын будлиан шийдэгдэх хувилбар үүсчээ

72
09-26
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан

73
09-26
В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

74
09-26
“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна

75
09-26
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ

76
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

77
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

78
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

79
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

80
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

81
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

82
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

83
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

84
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

85
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

86
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

87
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

88
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

89
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

90
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

91
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

92
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

93
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

94
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

95
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

96
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

97
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

98
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

99
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

100
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна