BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

The Diplomat: Украины дайн ба Монголын сургамж

ВАШИНГТОН. /The Diplomat/. “Жижиг улс орнуудын хувьд оршин тогтнох нь өөрөө тодорхой баталгаа биш, харин үргэлж 


асуулт, бооцоо, эрсдэл байдаг” гэдгийг Чех гаралтай зохиолч Милан Кундера сануулсан байдаг. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харахад ийм эмзэг байдлыг Украины дайнаас илүү Монголд сануулсан зүйл алга. Орос, Хятадын дунд оршдог, ердөө 3.5 сая хүн амтай Монгол Улс нь Украинаас олон хатуу сургамжийг авч байна. Жижиг орнуудын ийм сургамж нь ойрын жилүүдэд дэлхийн үйл хэргийг тодорхойлно.
 
 
Монгол Улсын газар зүйн хэт хязгаарлагдмал байдал нь Улаанбаатарыг гадаад бодлогын хувьд ихэвчлэн хоёр хөршийнхөө байр суурийг харгалзан үзэхэд хүргэдэг гэж хэлж болно. Гэхдээ энэ хандлага нь Монголын гадаад бодлогыг боловсруулах ажлыг гарцаагүй хойш татдаг. Нийгмийн сүлжээ хөгжсөн энэ эрин үед цаг хугацаа алдах нь цаг үеэсээ хоцорно гэсэн үг юм. Монголын төр харилцаанд идэвхтэй байж, цаг үеэсээ түрүүлж алхах ёстой. Эс тэгвээс олон нийтийн санаа бодол Монгол Улсын гадаад бодлогод үнэн зөв тусгагдахгүй байх эрсдэлтэй.
 
Украины дайны тухайд гэвэл, Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх Монгол Улсын байр суурийг довтолгоо эхэлснээс долоо хоног орчмын дараа буюу гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтэд мэдэгдээгүй. Тухайн үед ч уг мэдээллийг англи хэлээр хөрвүүлэн гаргаагүй. Харин дэлхий дахины мэдээ мэдээллийг цаг тухайд нь авдаг, нийгмийн ухамсартай Монголын залуус ийм хожимдуулсан байдлыг хүлээж аваагүй. Монголын олон нийтийн сүлжээгээр Засгийн газар Украиныг дэмжих тухайд хойрго хандаж байгаа талаарх шүүмжлэлээр дүүрсэн.
 
Нөгөөтэйгүүр, Монгол Улс Украин руу хүмүүнлэгийн тусламж илгээж, Оросын цэргүүдийг гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд санал өгөхөөс түдгэлзсэн /эсрэг санал өгөхийн оронд/. Хэдийгээр эдгээр арга хэмжээ нь ямар ч тохиолдолд хангалтгүй ч ОХУ Монголын эрчим хүчний хангамжийг бараг бүрэн хянаж, дайнаа дэмжүүлэхийн тулд Монголд хайр найргүй шахалт үзүүлж байгааг харгалзан үзвэл чухал ач холбогдолтой юм.
 
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Монголын нэр хүндтэй дуу хоолой бараг байхгүй байгаа нь Монголын гадаад бодлогын тогтолцоон дахь харилцааны доголдлыг улам дордуулж байна. 2005 онд тухайн үеийн Ерөнхий сайдын “The Washington Post” сонинд нийтлүүлсэн нийтлэлийг эс тооцвол “The New York Times”, “Financial Times” зэрэг олон нийтийн томоохон хэвлэлүүдэд нэг ч монгол хүн нийтлэлээ гаргасан тохиолдол байхгүй байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй ноцтой цоорхой болж болно. Украинчууд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чадварлаг ашиглаж, хүнд хэцүү байдлынхаа талаар дэлхий нийтэд мэдээлж байна. Монголчуудын хувьд олон улсын үзэгчдэд өөрийн байр суурийг үр дүнтэй хүргэхийн ач холбогдлыг одооноос ойлгож эхэлж байна.
 
 
Цэрэг армийн хувьд хүчирхэг гүрнүүд болох Орос, Хятадтай харьцуулахад Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд татвар төлөгчдийн их мөнгийг цэрэг армидаа зарцуулах шаардлагагүй гэж үзсээр ирсэн. Харин Украины дайн Монголчуудад “ирээдүйг хэн ч таамаглах аргагүй, Монгол Улс ямар ч нөхцөл байдалд бэлэн байх хэрэгтэй” гэсэн сургамжийг өгч байна.
 
Долоодугаар сарын 10 буюу Төрийн далбааны өдөр Монголын Засгийн газар сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн том гэж хэлж болох цэргийн ёслолын жагсаал хийсэн. Монголын ард түмний урам зориг, бахдалаас харахад цэрэг армидаа хандуулах анхаарал ийнхүү нэмэгдсэнийг тийм ч их эсэргүүцэхгүй байгаа бололтой. Украины амжилтын хувьд ихэнх нь өндөр чадвартай, төвлөрсөн бус хүчтэй нь холбон тайлбарлаж болох юм гэж олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Монголын цэрэг армийн хувьд яг л 2014 оны Украины Зэвсэгт хүчин шиг дээрээс доош чиглэсэн хуучин Зөвлөлтийн соёлоор үйл ажиллагаагаа явуулсаар байна.
 
 
Харин сүүлийн найман жилийн хугацаанд Украин бага цолтой офицерууддаа эрх мэдэл өгч, жижиг нэгжүүддээ илүү бие даасан эрх олгосон. Хэрэв Монголын арми гадаад аюул занал, дотоодын тогтворгүй байдлыг няцаах тал дээр нухацтай хандвал зохион байгуулалтын соёлыг мөн адил шинэчлэх ёстой. Хязгаарлагдмал хэмжээ, нөөц бололцоогоо харгалзан үзвэл Монгол Улс бие даасан жижиг нэгжүүдэд найдахаас өөр сонголтгүй.
 
Түүхэн болон геостратегийн янз бүрийн шалтгааны улмаас олон монголчууд Орос бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгааг хангаж чадах цорын ганц улс гэж үздэг. Гэвч Оросын удирдлагууд Монголд Америкийн биологийн зэвсгийн зориулалттай лабораториуд байдаг гэх үндэслэлгүй мэдэгдлийг саяхан хийсэн нь, мөн Украинд Оросын цэрэг илэрхий дутагдалтай байгаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг баталгаажуулах ОХУ-ын эрмэлзлэл, чадварт монголчуудыг эргэлзэхэд хүргэж байна. Монгол Улс нь дэлхийн өөрчлөгдөж буй дэг журамд байр сууриа тодорхойлох явцын ид дунд байна. Энэхүү үйл явцад тэнцвэрийг хадгалах нарийн ажиллагаа шаардлагатай.
 
 
Нэг талаас, Евразийн төв дэх цорын ганц ардчилсан орны хувьд монголчууд украинчуудын нэгэн адил ардчилсан, хөгжин цэцэглэсэн нийгэмд амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй. Нөгөөтэйгүүр, монголчууд юу ч тохиолдсон улс орон нь дангаараа даван туулна гэдгийг мөн ойлгож авч байна. Барууны ямар ч орон Монголыг аюулгүй байдлын баталгаагаар хангаж чадахгүй. Мөн Орос, Хятад гэсэн хоёр хөршөөсөө холдон явах аргагүй учир Монгол Улс тэдэнтэй энхийг эрхэмлэн зэрэгцэн оршин тогтнох ёстой.
 
 
Украины дайнаас жижиг орнуудад өгч буй сургамж нь нөхцөл байдлаас нь хамааран өөр өөрөөр тусна. Гэхдээ нэгтгэж байгаа нэг сэдэв бол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал юм. Хязгаарлагдмал байдлаас бүтээлчээр тойрон гарах, өөрсдийгөө дэлхийн хамтын нийгэмлэгт зайлшгүй шаардлагатай болгох нь жижиг орнуудын хувьд туйлын чухал юм. Дайн монголчуудад цаашид тохиолдож болзошгүй бүх нөхцөл байдалд бэлдэхээс өөр аргагүй болсон гэдгийг санууллаа. Энэхүү нийтлэлийг Монголын Стратегийн судалгааны хүрээлэнгийн орон тооны бус судлаач Г.Түвшинзаяа бичжээ. Тэрбээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын туслахаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын армийн бүрэлдэхүүнд багтаж Афганистанд үүрэг гүйцэтгэжээ. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "МОнцамэ" агентлаг

The Diplomat: Украины дайн ба Монголын сургамж
Бусад мэдээ ▼

1
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

2
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

3
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

4
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

5
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

6
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

7
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

8
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

9
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна

10
09-23
Коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ

11
09-23
ДЭМБ-ын тэргүүн цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулжээ

12
09-23
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

13
09-23
“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого“ сэдэвт семинар боллоо

14
09-23
Якутын цэргийн бүртгэлийн газар цэргийн албанд дайчлагчид ямар цалин авах талаар мэдээллээ

15
09-23
Нас барсан иргэдийн нэрээр 100 саяын хахууль авсан 14 албан тушаалтан хэн бэ?

16
09-23
Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан Д.Болормаа нь тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай

17
09-23
Ахмад уурхайчид спортын аваргаа тодрууллаа

18
09-23
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

19
09-23
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө

20
09-23
ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын 11647 тохиолдол илэрнэ гэжээ

21
09-23
Жирэмсний ургийн гажиг тодорхойлох шинжилгээний төлбөрийн дийлэнх хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг

22
09-23
Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор 28 настай иргэн унаж, амиа алдсан

23
09-23
Х.Нямбаатар: Өчигдөр, өнөөдрийн дүнгээс харахад ОХУ-аас Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн

24
09-23
Хятад улс хэт халуунтай нүүр тулж байна: 1.4 тэрбум хүн ам уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулж байна вэ?

25
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

26
09-23
Төрийн томчууд тендерээр хөлждөг

27
09-23
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Германы канцлертэй ярилцав

28
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

29
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

30
09-23
Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

31
09-22
Монголын анхны ХАДАНД АВИРАЛТЫН НААДАМ 2022 оны 09 дүгээр сарын 23,24,25-ний өдрүүдэд Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт болох гэж байна

32
09-22
"Эрсдэлгүй ирээдүйн баталгаа" уриатай Төрийн банкны ажилчид харилцагчдынхаа мөнгө рүү халдсаар байх уу

33
09-22
Цэргийн дайчилгаанаас зугтсан иргэдэд 15 жилийн хорих ял ногдуулна гэв

34
09-22
Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо

35
09-22
Британичууд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ танилцууллаа

36
09-22
УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж сүрдүүлсэн хэргээр дахин шалгагдаж эхэлжээ

37
09-22
Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

38
09-22
Чимээгүй алуурчин: Даралт ихсэх нь зөвхөн ахимаг насны "дарамт" биш

39
09-22
Хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

40
09-22
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Д.Болормаа, Д.Энхбаяр нарыг саатуулжээ

41
09-22
С.Шойгу хэсэгчилсэн дайчилгааны зорилго ба албанд татагдах гурван нөхцөлийг нэрлэв

42
09-22
Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилга нурж, хоёр ажилтан дарагджээ

43
09-22
Ч.Мөнхбаярыг 10 жилийн хорих ялаар шийтгэлээ

44
09-22
26 настай, эрэгтэйг бүлэглэн зодож, шатаасан этгээдүүдийг баривчилжээ

45
09-22
Монгол Улсын иргэдэд БНСУ-ын виз олгохдоо уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ

46
09-22
Д.Баясгалан: Доллар олох нь бизнесмэнүүд, Засгийн газрын ажил, Монголбанк хамаагүй дээ

47
09-22
Самарт явсан 14 иргэний нэг нь сураггүй алга болжээ

48
09-22
“Аэро Монголиа“ компанийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн тийз 3 САЯ төгрөгт хүрсэн үү?

49
09-22
Сансар судлалын холбооны дээд шагналыг "Тяньвэнь-1" хөлгийн багт олгожээ

50
09-22
ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монгол руу гарах урт цуваа үүсчээ

51
09-22
Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа

52
09-22
Буриадад Монгол руу явах тасалбарын эрэлт нэмэгдсэн гэж мэдээлжээ

53
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав

54
09-22
Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч

55
09-22
Туул голын дагуух газар олголтыг бүгдийг шалгах үүргийг Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд өгчээ

56
09-22
Нэр нь “ХҮНДЭДСЭН” Улаанбаатар

57
09-22
ЦЕГ: Бүлэглэн хүн шатаасан этгээдийн гурав нь өсвөр насныхан байжээ

58
09-22
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

59
09-22
Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ

60
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

61
09-21
Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа

62
09-21
Архангай аймгийн засаг даргын эсрэг иргэний зориг гарган тэмцэж байна

63
09-21
В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлав

64
09-21
Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

65
09-21
“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

66
09-21
Социалист сэтгэлгээг халъя (I хэсэг )

67
09-21
АНУ-д шатахууны үнэ буурчээ

68
09-21
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

69
09-21
Францын Ерөнхийлөгч НҮБ-ын АЗ-ийг шинэчлэхийг уриалжээ

70
09-21
Цахилгааны тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

71
09-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо

72
09-21
У.Хүрэлсүх: Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг

73
09-21
31 нэр төрлийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна

74
09-21
ХААН Банк, “АйСиТи” групп хамтран ЖДБ эрхлэгчдэд зориулсан цахим экосистемийг бүрдүүлнэ

75
09-21
РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард нам дамнасан улстөрчид байгаа юу

76
09-21
Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орох дөхөж байна

77
09-21
Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барилаа

78
09-21
Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?

79
09-21
Дэлхий дахинд хүнсний хямрал гүнзгийрч, өдөр бүр 19,000 гаруй хүн өлсгөлөнгөөр амиа алдаж байгааг анхаарууллаа

80
09-21
Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэх асуудлаар санал хураалт явуулах тов гарчээ

81
09-20
Дарханы замын хэргээр хоригдсон ЗТХЯ-ын Үнэлгээний хорооны гишүүн Л.Баянзулыг суллажээ

82
09-20
Бархасбадь гараг 59 жилийн дараа дэлхийд хамгийн бага зайд ойртоно

83
09-20
Биткоины ханш унажээ

84
09-20
Түргэн тусламжийн эмч нар нас барсан иргэдийн хаягийг буяны компанид өгч, 100 сая төгрөгийн хахууль авчээ

85
09-20
Оросуудгүй ДАШТ-ээс онцлоход

86
09-20
Байгаль орчны газрын ажилтнуудтай хуйвалдсан байж болзошгүй самрын наймаачдыг илрүүлжээ

87
09-20
Ховд аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдлээ

88
09-20
Владимир Зеленский анх удаа сөрөг довтолгооны талаар ярилцлага өгөв

89
09-20
Оросуудгүй ДАШТ-ээс онцлоход

90
09-20
Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн форумыг ирэх онд зохион байгуулна

91
09-20
Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ

92
09-20
Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн амиа хорложээ

93
09-20
Үнэт зүйлээ гээсэн үндэстэн (угсаатан) өөрөө мөхдөг

94
09-20
Хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?”

95
09-20
Гүрж улс ЕХ-нд элсэхэд учирч буй саад тотгор хийгээд тус улсын дээд түвшний шүүгчийн нууцлаг эд хөрөнгө

96
09-20
Хатан хааныг үдэх төрийн оршуулгад 2000 гаруй хүн оролцлоо

97
09-20
ХААН Банкийг “Шилдэг хамтрагч банк”, “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар тус тус тодрууллаа

98
09-20
Түргэн тусламжийн албан тушаалтнууд нас барсан иргэний нэрээр 100 сая төгрөгийн авлига авчээ

99
09-20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээд Токиог зорино

100
09-20
Нанмадол хар салхины гамшгийн түвшин тав болж, есөн сая хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ