BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?!

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс БНСУ дахь төв лабораторитой байгуулсан гэрээний 


хүрээнд жил бүр 100 гаруй тамирчны шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Гэсэн ч баяр наадмын төсөвт наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдыг допингийн шинжилгээнд хамруулах төсвийг суулгадаг нь анхаарал татсан юм. Тодруулбал, асуудлын ард допингийн шинжилгээнд суулгасан төсвийн мөнгө эзэнгүйдэж байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хүрээнд допингийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэчихээд төсвийг нь МҮОХ-ны удирдах албан тушаалтнууд хувьдаа завшиж байгаа дүр зураг анзаарагдаж байна. Энэ асуудлын хүрээнд мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.

Хуульч Ч.Бат-Эрдэнэ нарын хүмүүс МҮОХ-ны удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т хандаж шалгалт оруулжээ. Дээрх асуудлын хүрээнд түүнээс тодруулга авлаа.


-МҮОХ-ны харьяа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагыг та бүхэн шалгуулахаар АТГ-т хандаж байжээ. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм. Хуулийн байгууллагад хандах үндэслэл нь юу байв?

-Манайх Допингийн эсрэг агентлагийн гишүүн орон. Үүндээ тодорхой хэмжээний татвар төлдөг. Улмаар жилд 100 гаруй тамирчны шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэдэг юм. Гэтэл жил бүрийн баяр наадмын төсөвт тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулах зардлыг суулгадаг нь сонирхолтой. Энэ төсвөөр тамирчдыг шинжилгээнд хамруулж байна уу гэдэг асуудал. Хамгийн гол нь төсвийн мөнгийг зарцуулсан тайлангаа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс огт тавьдаггүй. Сонин байгаа биз. Энэ асуудлын хүрээнд АТГ-т хандсан юм. Ингэхэд ноцтой санхүүгийн зөрчлүүд илэрсэн. Хэргийг шалгаж байгаад ХУД-ийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Ингэж сунжирч яваад Допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх

захирал н.Баттулга гэж эмэгтэй ял авсан. Ер нь тэгээд мөнгө идэж байсан дарга нар нэг эмэгтэйгээр туг тахиад л өнгөрсөн асуудал юм даа. Тухайн эмэгтэйн ялыг хөнгөрүүлээд л хэрэг хаагдсан. Эхнээсээ үгсэн тохирсон юм уу даа гэж харсан. Цаанаа үнэгүй шинжлүүлж байж төсвөөс мөнгө аваад байж болохгүй биз дээ. Нэг эмэгтэй рүү чихээд л өөрсдөө уснаас хуурай гараад явчихсан.

-Спортын мэргэжлийн хүний тухайд тодруулж байгаа юм. Зарим бөхчүүдийн төлөөлөл допингийн шинжилгээг мөнгө угаах хэрэгсэл болсон гэх юм. Допинг илэрсэн бөхчүүдийг шантаажлаад л мөнгө нэх­дэг, шинжилгээний хариуг өөрчилдөг үйл явц хөшигний ард явж байна уу?

-Хардах эрхийн хүрээнд хэлэхэд ийм байх магадлал өндөр шүү дээ. Үндэсний бөхийн шинжилгээний хариу яагаад ингэж уддаг юм бэ. Үүний ард авлига явж байх магадлалтай гэв. Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын шинжилгээг гэрээний дагуу үнэгүй хийлгэдэг атлаа төсвөөс давхар мөнгө авдаг МҮОХ-ны удирдлагуудыг ХУД-ийн цагдаагийн байгууллагаас шалгаж 20 орчим сая төгрөгийн зөрчил илрүүлсэн байна.

Улмаар тухайн үеийн Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал н.Баттулга гэх эмэгтэйд хэргийг тохоод өнгөрсөн байгаа юм.

Л.Цогтбаяр: Допингийн шинжилгээний хариу 30 минутын дотор л гарах боломжтой. Ингэж удаж байгаагийн ард авлига бий Допингийн шинжилгээтэй холбоотой асуудал дагуулдаг өөр нэг зүйл нь шинжилгээний хариу асар удаж гардаг. Долдугаар сарын 12-ны өдөр хийгдсэн шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхой бус байна. Бид спортын анагаах ухааны мэргэжилтэн Л.Цогтбаяраас тодрууллаа..


-Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу ингэж уддаг шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Долдугаар сарын 12- ны өдөр авсан шинжилгээ есдүгээр сард ирдэг.Уул нь итгэмжлэгдсэн лабораториуд шинжилгээг 30 минутын дотор л гаргах боломжтой байдаг юм. Бусад тэмцээний шинжилгээний хариу ч ийм хугацаанд л гардаг. Харин наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээг долдугаар сарын 12-ны өдөр авлаа, 13-нд БНСУруу илгээлээ, шинжлээд буцаагаад явуулахад 4-5 хоногийн л ажил байгаа юм.

-Ингэж их цаг авдаг шалтгаан нь юу вэ?

- Манайх БНСУ-ын шинжилгээний лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд 100 орчим шинжилгээг үнэгүй хийлгэдэг. Шуудхан хэлэхэд, үүнтэй л холбоотой. Төлбөрөө төлсөн тэмцээний шинжилгээг тэр дор нь хийгээд л явуулна. Харин манайх мэтийн төлбөр мөнгөө өгдөггүй газруудын шинжилгээний дараалал хойшилно. Уул нь наадмын төсөвт шинжилгээний зардлыг суулгадаг. Өөр асуудлууд ч бий.

-Нөгөө талд шинжилгээний хариу удаж байгааг авлигатай холбож тайлбарлах бөхчүүд байдаг. Тодруулбал, допинг илэрсэн бөхчүүдээс мөнгө нэхэж шинжилгээний хариуг өөрчилдөг гэх мэтээр...

-Ийм асуудал байгаа. 2009- 2019 оны хооронд допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийг нягтлахад 38 нь зөрчил гаргасан гэж тогтоогдсон шүү дээ. Үүнийг өнөөдөр би ч хэлж байгаа юм биш. АТГ-аас шалгаад тогтоочихсон юм. Үүнтэй холбоотойгоор Ч.Насанбат нарын хоёр эмчид хэрэг үүсгэсэн ч прокурорын шатанд очоод замхарсан. Эндээс допингийн шинжилгээ гэдэг зүгээр мөнгө угаах хэрэгсэл болсон нь харагдаж байгаа биз.Нөгөө талд допингийн хэрэглээ ч үндэсний бөхөд хавтгайрчихсан. Хэн дуртайгаасаа шинжилгээ аваад л, шантаажилдаг тогтолцоо бий болчихсон.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд энэ өдрүүдэд цолны мялаалга наадмаа хийж байна. Нутгийн зөвлөлөөс нь байр, машин, бэлэн мөнгө өгөөд л... Үүнийг допингийн контролын удирдлагууд анхааралтай ажиглаж байгаа. Хэнд юу очихыг харж байгаад л допингийн шинжилгээний хариугаар нь шантаажлаад мөнгө нэхдэг.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд энэ өдрүүдэд цолны мялаалга наадмаа хийж байна. Нутгийн зөвлөлөөс нь байр, машин, бэлэн мөнгө өгөөд л... Үүнийг допингийн контролын удирдлагууд анхааралтай ажиглаж байгаа. Хэнд юу очихыг харж байгаад л допингийн шинжилгээний хариугаар нь шантаажлаад мөнгө нэхдэг.

О.Дашням

Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?!
Бусад мэдээ ▼

1
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

2
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

3
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

4
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

5
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

6
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

7
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

8
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

9
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

10
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

11
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

12
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

13
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

14
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

15
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

16
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

17
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

18
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

19
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

20
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

21
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

22
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

23
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

24
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

25
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна

26
09-23
Коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ

27
09-23
ДЭМБ-ын тэргүүн цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулжээ

28
09-23
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

29
09-23
“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого“ сэдэвт семинар боллоо

30
09-23
Якутын цэргийн бүртгэлийн газар цэргийн албанд дайчлагчид ямар цалин авах талаар мэдээллээ

31
09-23
Нас барсан иргэдийн нэрээр 100 саяын хахууль авсан 14 албан тушаалтан хэн бэ?

32
09-23
Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан Д.Болормаа нь тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай

33
09-23
Ахмад уурхайчид спортын аваргаа тодрууллаа

34
09-23
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

35
09-23
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө

36
09-23
ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын 11647 тохиолдол илэрнэ гэжээ

37
09-23
Жирэмсний ургийн гажиг тодорхойлох шинжилгээний төлбөрийн дийлэнх хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг

38
09-23
Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор 28 настай иргэн унаж, амиа алдсан

39
09-23
Х.Нямбаатар: Өчигдөр, өнөөдрийн дүнгээс харахад ОХУ-аас Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн

40
09-23
Хятад улс хэт халуунтай нүүр тулж байна: 1.4 тэрбум хүн ам уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулж байна вэ?

41
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

42
09-23
Төрийн томчууд тендерээр хөлждөг

43
09-23
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Германы канцлертэй ярилцав

44
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

45
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

46
09-23
Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

47
09-22
Монголын анхны ХАДАНД АВИРАЛТЫН НААДАМ 2022 оны 09 дүгээр сарын 23,24,25-ний өдрүүдэд Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт болох гэж байна

48
09-22
"Эрсдэлгүй ирээдүйн баталгаа" уриатай Төрийн банкны ажилчид харилцагчдынхаа мөнгө рүү халдсаар байх уу

49
09-22
Цэргийн дайчилгаанаас зугтсан иргэдэд 15 жилийн хорих ял ногдуулна гэв

50
09-22
Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо

51
09-22
Британичууд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ танилцууллаа

52
09-22
УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж сүрдүүлсэн хэргээр дахин шалгагдаж эхэлжээ

53
09-22
Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

54
09-22
Чимээгүй алуурчин: Даралт ихсэх нь зөвхөн ахимаг насны "дарамт" биш

55
09-22
Хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

56
09-22
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Д.Болормаа, Д.Энхбаяр нарыг саатуулжээ

57
09-22
С.Шойгу хэсэгчилсэн дайчилгааны зорилго ба албанд татагдах гурван нөхцөлийг нэрлэв

58
09-22
Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилга нурж, хоёр ажилтан дарагджээ

59
09-22
Ч.Мөнхбаярыг 10 жилийн хорих ялаар шийтгэлээ

60
09-22
26 настай, эрэгтэйг бүлэглэн зодож, шатаасан этгээдүүдийг баривчилжээ

61
09-22
Монгол Улсын иргэдэд БНСУ-ын виз олгохдоо уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ

62
09-22
Д.Баясгалан: Доллар олох нь бизнесмэнүүд, Засгийн газрын ажил, Монголбанк хамаагүй дээ

63
09-22
Самарт явсан 14 иргэний нэг нь сураггүй алга болжээ

64
09-22
“Аэро Монголиа“ компанийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн тийз 3 САЯ төгрөгт хүрсэн үү?

65
09-22
Сансар судлалын холбооны дээд шагналыг "Тяньвэнь-1" хөлгийн багт олгожээ

66
09-22
ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монгол руу гарах урт цуваа үүсчээ

67
09-22
Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа

68
09-22
Буриадад Монгол руу явах тасалбарын эрэлт нэмэгдсэн гэж мэдээлжээ

69
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав

70
09-22
Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч

71
09-22
Туул голын дагуух газар олголтыг бүгдийг шалгах үүргийг Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд өгчээ

72
09-22
Нэр нь “ХҮНДЭДСЭН” Улаанбаатар

73
09-22
ЦЕГ: Бүлэглэн хүн шатаасан этгээдийн гурав нь өсвөр насныхан байжээ

74
09-22
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

75
09-22
Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ

76
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

77
09-21
Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа

78
09-21
Архангай аймгийн засаг даргын эсрэг иргэний зориг гарган тэмцэж байна

79
09-21
В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлав

80
09-21
Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

81
09-21
“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

82
09-21
Социалист сэтгэлгээг халъя (I хэсэг )

83
09-21
АНУ-д шатахууны үнэ буурчээ

84
09-21
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

85
09-21
Францын Ерөнхийлөгч НҮБ-ын АЗ-ийг шинэчлэхийг уриалжээ

86
09-21
Цахилгааны тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

87
09-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо

88
09-21
У.Хүрэлсүх: Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг

89
09-21
31 нэр төрлийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна

90
09-21
ХААН Банк, “АйСиТи” групп хамтран ЖДБ эрхлэгчдэд зориулсан цахим экосистемийг бүрдүүлнэ

91
09-21
РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард нам дамнасан улстөрчид байгаа юу

92
09-21
Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орох дөхөж байна

93
09-21
Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барилаа

94
09-21
Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?

95
09-21
Дэлхий дахинд хүнсний хямрал гүнзгийрч, өдөр бүр 19,000 гаруй хүн өлсгөлөнгөөр амиа алдаж байгааг анхаарууллаа

96
09-21
Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэх асуудлаар санал хураалт явуулах тов гарчээ

97
09-20
Дарханы замын хэргээр хоригдсон ЗТХЯ-ын Үнэлгээний хорооны гишүүн Л.Баянзулыг суллажээ

98
09-20
Бархасбадь гараг 59 жилийн дараа дэлхийд хамгийн бага зайд ойртоно

99
09-20
Биткоины ханш унажээ

100
09-20
Түргэн тусламжийн эмч нар нас барсан иргэдийн хаягийг буяны компанид өгч, 100 сая төгрөгийн хахууль авчээ