BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Номын сангууд төгсөгчдийнхөө судалгааг түрээслэх нь оюуны өмчийн зөрчил мөн үү?

Улсын томоохон их, дээд сургуулиуд төгсөгчдөөс мастер, докторын дипломын ажил, дисертацийн нэг хувийг дотооддоо авч 


үлддэг. Өөрөөр хэлбэл, төгсөгчид диплом гардаж авахдаа судалгааны ажлынхаа хуулбарыг сургуульдаа үлдээх гарын үсэг зурдаг бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Гэтэл төгсөгчдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, алтан цаг хугацаа хором мөчүүдээ зарцуулсан оюуны бүтээлийг хадгалах нэрийдлээр ашиг олж байгаа нь оюуны өмчийн зөрчил мөн үү гэдгийг хөндөх цаг иржээ. 
 
 
Их, дээд сургуулиуд судлаачийн оюуны бүтээлийг хадгалж, хамгаалж байгаа нь асуудалгүй. Мөн олон нийтэд уншуулж, хүртээж байгаа нь ч сайн хэрэг. Харин зохиогчийн тусгай зөвшөөрөл, гэрээ хийхгүйгээр зөвхөн өөрсдөө ашиг хүртэх нь хэр шударга вэ. Ийм кейсийг Монголдоо хамгийн томд тооцогдох МУИС-ийн “шилэн” номын сангаас харж болно. Тус номын санг зорьж очсон хүмүүст мастерын судалгааны ажлыг 3000, докторынхыг 5000 төгрөгийн үнэлгээтэйгээр уншуулдаг. Ийм байдлаар МУИС-ийн төв номын санг нэг хүн хэдэн ч удаа хамаагүй зорино, тэр бүртээ дээрх тарифын дагуу төлбөр төлнө.
 
Номын санчийн бидэнд өгсөн мэдээллээр төлбөрийг цаг тухай бүрт нь бэлнээр хураадаг гэнэ. Хичээл сургууль орж байгаа оюутан олон, ачаалал их үед төлбөрт уншлага дээр өдөрт 15-20 хүний хязгаар тавьдаг бол зуны амралтаар энэ тоо эрс нэмэгддэг юм байна. Эндээс харвал сургууль төгсөгчдийнхөө оюуны бүтээлээр багагүй ашиг олдог бололтой. Өдөрт докторын судалгааг 20 хүн үзэхэд л 100 мянган төгрөг. Харин мастерынхаар тооцвол 60 мянга болж байна. Өдөр хоног хэчнээн, хүн ам хэд билээ. Ийм маягаар үржиж өгөх нь. Гэвч төгсөгчдийнхөө оюуны бүтээлийг ингэж төлбөртэй ашиглахдаа тодорхой хувийг, ядаж нэг хувийг зохиогчид нь өгдөг болов уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ талаар Номын санч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн учраас бид МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэнтэй холбогдож тодруулсан юм.
 
 
Тэрбээр “Манай номын сан зөвхөн өөрийн сургуулийн оюутнуудад дипломын ажлаа үнэгүй үзүүлдэг. Бусад сургуулийнханд 3000-5000 төгрөгөөр уншуулдаг. Шинэ номын сантай болсноос хойш уншигчдын тоо эрс нэмэгдсэн учраас энэ журмыг гаргасан. Ачаалалтай холбоотойгоор ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн. МУИС  төгсөж байгаа оюутнуудтайгаа гэрээ байгуулдаг. Гэрээндээ таны оюуны өмч нь МУИС-ийн оюуны өмч бөгөөд цаашид ийм зүйлд ашиглагдана гэж зааж өгдөг. Бид олсон орлогоо хичээлийн нэгдүгээр байранд тушаадаг. Төсөв санхүүг нь мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. 
 
 
Харин зарим хуульчдын зүгээс бусдын оюуны өмчийг ашиглаж мөнгө олох нь зөрчилд тооцогдож магадгүй гэлээ. Энэ талаар хуульч А.Базар “Зохиогчтой гэрээ байгуулсан эсэх, бүтээлийг ямар тохиолдолд ашиглах зэргээс нь харвал олон талтай. Нарийн судлаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ оюуны өмчийн зөрчилд тооцогдох магадлалтай” гэсэн юм. Бид мөн Оюуны өмчийн газраас тодруулахад “Бүтээлийг нь ямар байдлаар ашиглах зэргээр албан ёсны гэрээ байгуулсан эсэхээс шалтгаална. Нарийн гэрээ байгуулаагүй хэрнээ бүтээлийн эзэнд урамшуулал өгөхгүйгээр ашиглана гэдэг оюуны өмчийн зөрчил болно” гэлээ. Оюуны өмчийн хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно гэж тусгажээ. Мөн Номын сангийн хуульд номын сан нь зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн сан хөмрөгт байгаа ном хэвлэлийг бүрэн болон хэсэгчлэн цахим хэлбэрт оруулж цахим уншлагын үйлчилгээг үзүүлнэ. Номын сан өөрийн үйл ажиллагааны орлоготой холбоотой хэвлэх цех, дэлгүүр ажиллуулж болох бөгөөд өөрийн үйл ажиллагааны орлогыг захиран зарцуулна гэжээ. Гэхдээ номын сан төлбөртэй үйлчилгээ үзүүлэх заалтыг харвал, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно. Нэгдүгээрт, нэмэлт үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд, хоёрдугаарт, гэрээний үндсэн дээр тодорхой нэг салбарын мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, гуравдугаарт, улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ. 
 
 
Бид дээрх кейстэй холбоотойгоор бусад номын сангуудаар орж лавласан юм. Улсын төв номын сангийн хувьд зөвхөн докторын дипломын ажлыг харж болно. Ингэхдээ номын сангийн карт нээлгүүлэн үнэ төлбөргүй үзүүлдэг байна. Нацагдоржийн номын сан нь мөн адил карт авч үнэгүй үйлчлүүлж болно гэв. Харин Хүмүүнлэгийн ухааны номын сан зуны улиралд амарч байсан бол  ХААИС нь төлбөргүй үзүүлдэг гэв. Энэ талаар МУБИС-иас тодруулахад “Манай сургуулийн мастер, докторын ангид сурч байгаа бол долоо хоногт хоёр удаа төлбөргүй сууж болно. Гадны хүмүүст үйлчилдэггүй” гэлээ. 
 
 
Номын сангууд мастер болон докторын дипломын ажил, дисертацийг төлбөртэй үзүүлж байгааг буруутгах гэсэнгүй. Оюуны бүтээлийг тодорхой хэмжээнд үнэлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ оюуны бүтээлээр зөвхөн сургууль ашиг олох биш зохиогчид нь тодорхой хувийн урамшуулал, санхүүгийн дэм үзүүлдэг байвал... Энэ өнцгөөс харвал төгсөгчдийн бэлэглэлийн гэж хэлж болохоор гэрээтэй учраас МУИС-ийн номын сан хууль зөрчөөгүй байж мэднэ. Угаас хууль журмаар далайлгаж шүүх ч гэсэнгүй. Гэхдээ дэлхий нийтээр хүний эрх, оюуны өмчийн асуудалд онцгой анхаарч буй энэ үед номын сангууд маань журмаа өөрчилж эрдэмтэн, судлаачидтай оюуны өмчийн гэрээ байгуулдаг болох жишгийг нэвтрүүлээсэй. Энэ бол зөвхөн хэдэн өдөр биш хэдэн жилээр сурч боловсрох, ашиглах асуудал шүү дээ.Оюутнууд өөрсдөө кредит төлж диплом бичдэг атал буцаагаад зарж, түрээслүүлнэ гэхээр бас л сонин. 
 
НОМЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх
 
25.1. Номын сан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно:
25.1.1. Нэмэлт үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд;
25.1.2. Гэрээний үндсэн дээр тодорхой нэг салбарын мэдээллийн үйлчилгээ үзүүлэх.
25.2. Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
 
 
 
С.Уянга, С.Сарантуяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Номын сангууд төгсөгчдийнхөө судалгааг түрээслэх нь оюуны өмчийн зөрчил мөн үү?
Бусад мэдээ ▼

1
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

2
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

3
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

4
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

5
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

6
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

7
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

8
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

9
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

10
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

11
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

12
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

13
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

14
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

15
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

16
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

17
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

18
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

19
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

20
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

21
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

22
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

23
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

24
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

25
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна

26
09-23
Коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ

27
09-23
ДЭМБ-ын тэргүүн цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулжээ

28
09-23
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

29
09-23
“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого“ сэдэвт семинар боллоо

30
09-23
Якутын цэргийн бүртгэлийн газар цэргийн албанд дайчлагчид ямар цалин авах талаар мэдээллээ

31
09-23
Нас барсан иргэдийн нэрээр 100 саяын хахууль авсан 14 албан тушаалтан хэн бэ?

32
09-23
Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан Д.Болормаа нь тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай

33
09-23
Ахмад уурхайчид спортын аваргаа тодрууллаа

34
09-23
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

35
09-23
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө

36
09-23
ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын 11647 тохиолдол илэрнэ гэжээ

37
09-23
Жирэмсний ургийн гажиг тодорхойлох шинжилгээний төлбөрийн дийлэнх хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг

38
09-23
Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор 28 настай иргэн унаж, амиа алдсан

39
09-23
Х.Нямбаатар: Өчигдөр, өнөөдрийн дүнгээс харахад ОХУ-аас Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн

40
09-23
Хятад улс хэт халуунтай нүүр тулж байна: 1.4 тэрбум хүн ам уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулж байна вэ?

41
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

42
09-23
Төрийн томчууд тендерээр хөлждөг

43
09-23
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Германы канцлертэй ярилцав

44
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

45
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

46
09-23
Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

47
09-22
Монголын анхны ХАДАНД АВИРАЛТЫН НААДАМ 2022 оны 09 дүгээр сарын 23,24,25-ний өдрүүдэд Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт болох гэж байна

48
09-22
"Эрсдэлгүй ирээдүйн баталгаа" уриатай Төрийн банкны ажилчид харилцагчдынхаа мөнгө рүү халдсаар байх уу

49
09-22
Цэргийн дайчилгаанаас зугтсан иргэдэд 15 жилийн хорих ял ногдуулна гэв

50
09-22
Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо

51
09-22
Британичууд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ танилцууллаа

52
09-22
УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж сүрдүүлсэн хэргээр дахин шалгагдаж эхэлжээ

53
09-22
Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

54
09-22
Чимээгүй алуурчин: Даралт ихсэх нь зөвхөн ахимаг насны "дарамт" биш

55
09-22
Хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

56
09-22
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Д.Болормаа, Д.Энхбаяр нарыг саатуулжээ

57
09-22
С.Шойгу хэсэгчилсэн дайчилгааны зорилго ба албанд татагдах гурван нөхцөлийг нэрлэв

58
09-22
Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилга нурж, хоёр ажилтан дарагджээ

59
09-22
Ч.Мөнхбаярыг 10 жилийн хорих ялаар шийтгэлээ

60
09-22
26 настай, эрэгтэйг бүлэглэн зодож, шатаасан этгээдүүдийг баривчилжээ

61
09-22
Монгол Улсын иргэдэд БНСУ-ын виз олгохдоо уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ

62
09-22
Д.Баясгалан: Доллар олох нь бизнесмэнүүд, Засгийн газрын ажил, Монголбанк хамаагүй дээ

63
09-22
Самарт явсан 14 иргэний нэг нь сураггүй алга болжээ

64
09-22
“Аэро Монголиа“ компанийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн тийз 3 САЯ төгрөгт хүрсэн үү?

65
09-22
Сансар судлалын холбооны дээд шагналыг "Тяньвэнь-1" хөлгийн багт олгожээ

66
09-22
ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монгол руу гарах урт цуваа үүсчээ

67
09-22
Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа

68
09-22
Буриадад Монгол руу явах тасалбарын эрэлт нэмэгдсэн гэж мэдээлжээ

69
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав

70
09-22
Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч

71
09-22
Туул голын дагуух газар олголтыг бүгдийг шалгах үүргийг Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд өгчээ

72
09-22
Нэр нь “ХҮНДЭДСЭН” Улаанбаатар

73
09-22
ЦЕГ: Бүлэглэн хүн шатаасан этгээдийн гурав нь өсвөр насныхан байжээ

74
09-22
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

75
09-22
Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ

76
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

77
09-21
Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа

78
09-21
Архангай аймгийн засаг даргын эсрэг иргэний зориг гарган тэмцэж байна

79
09-21
В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлав

80
09-21
Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

81
09-21
“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

82
09-21
Социалист сэтгэлгээг халъя (I хэсэг )

83
09-21
АНУ-д шатахууны үнэ буурчээ

84
09-21
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

85
09-21
Францын Ерөнхийлөгч НҮБ-ын АЗ-ийг шинэчлэхийг уриалжээ

86
09-21
Цахилгааны тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

87
09-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо

88
09-21
У.Хүрэлсүх: Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг

89
09-21
31 нэр төрлийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна

90
09-21
ХААН Банк, “АйСиТи” групп хамтран ЖДБ эрхлэгчдэд зориулсан цахим экосистемийг бүрдүүлнэ

91
09-21
РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард нам дамнасан улстөрчид байгаа юу

92
09-21
Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орох дөхөж байна

93
09-21
Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барилаа

94
09-21
Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?

95
09-21
Дэлхий дахинд хүнсний хямрал гүнзгийрч, өдөр бүр 19,000 гаруй хүн өлсгөлөнгөөр амиа алдаж байгааг анхаарууллаа

96
09-21
Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэх асуудлаар санал хураалт явуулах тов гарчээ

97
09-20
Дарханы замын хэргээр хоригдсон ЗТХЯ-ын Үнэлгээний хорооны гишүүн Л.Баянзулыг суллажээ

98
09-20
Бархасбадь гараг 59 жилийн дараа дэлхийд хамгийн бага зайд ойртоно

99
09-20
Биткоины ханш унажээ

100
09-20
Түргэн тусламжийн эмч нар нас барсан иргэдийн хаягийг буяны компанид өгч, 100 сая төгрөгийн хахууль авчээ