BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!

-Шударга ёсны төлөө гэдэг Л.Оюун-Эрдэнэ сайд хоёрын хоёр сан тоносон хүнээр юу зөвлүүлэх гэсэн юм бол? -


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд саяхан л ЖДҮХС-гаас авсан хөнгөлөлттэй зээлээ өөрийн ББСБ руугаа оруулан бусдад өндөр хүүтэй мөнгө зээлэн хөлжиж байсан нь тогтоогдсон. Түүнийг “шударга ёс”-чин У.Хүрэлсүх нь хариуцлага хүлээлгэж хөөх болов уу гэтэл харин ч Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид дэд захирлаар ажиллах болсон. Гэтэл өнөөдөр хамгийн их шударга ёсыг тунхаглагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болсон гэнэ.

 Яагаад энэ “ЖДҮ”-чиндээ хариуцлага тооцох байтугай өндөр албан тушаалд томилоод байдаг юм бэ. Завшсан хөрөнгийнх нь хэмжээ багадаад байдаг юм уу? Тэгвэл зөвхөн ЖДҮХС-д “гар дүрээгүй”-г сануулъя. Түүний самарсан дараагийн зээл нь Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан. Энэ санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан байдаг. Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна. Энэ сангаас бичил санхүүгийн хөгжлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад гурван тэрбум, банк бус санхүүгийн байгууллагууллагад нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр /сүүлд нэмэгдсэнээр/ олгодог байсан юм билээ. МАН-ын олон ч “ББСБ-тай, ломбардтай нууц ноёнтнууд энэ сангаар VIP үйлчлүүлсэн дээ. Л.Энхболд тэдний л нэг. Гэм нь шаардлага хангаагүй байсан ч утсаар ярьж дарамталж байгаад авчихдаг байсан ноён зан түүнд ч байв. Л.Энхболдын хувьд одоо ч түүний ХОМ-т бичээстэй “Ирээдүй Инвест” ББСБ тус сангаас удаа дараа зээл олгогдож, төлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчээр 400 сая төгрөгийн зээл авсан байдгаас Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан татан буугдсан 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 240 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр уг сан Сангийн яамны мэдэлд шилжсэн байдаг. Төлөгдөж байгаа гэж найдъя. Сонирхолтой нь “Ирээдүй инвест” ББСБ-д хувь нийлүүлэгчдийн бүртгэлд Л.Энхболдоос гадна “Тэмүүжин хүнс” ХХК гэж бүртгэсэн байдаг. Харин “Тэмүүжин хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Shih Pei Chih гэж бүртгэгджээ. Ийм овсгоотой, омогтой, үүгээрээ л “төр бизнес хийдэг” ухаанаас хожиж яваа нэгэн бол Л.Энхболд билээ. Мөн түүний төрсөн ах Л.Нэргүй эдүгээ Татварын ерөнхий газарт Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү хэмээн хэвлэлээр удаа дараа бичиж байв.

 Л.Энхболд ЖДҮХС-ээс гурван удаа нийт 3.2 тэрбум төгрөгийн зээл авч өрөө дарж, амин хувьдаа зориулан, бусдад ББСБ-аараа дамжуулан өндөр хүүтэй зээлүүлж, мөнгө хүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдчихоод байхдаа “Би Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг илчлээд баларч явна. Энэ төр шударга хүнд халтай юм байна. Эцэст нь өөрөө шоронд орох нь” гээд “гүрийж” үзсэн.

Магадгүй үүнийгээ хэлж тойрогтоо хөл тавьдаг, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэдэг бараг “гуйлгачин” маягийн албан тушаалаар халхавчилж хүний нүүр хардаг биз ээ. Түүнээс биш тэр “завшигч”-аар зөвлүүлэх ажил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баймааргүй л юм гээд гайхаж байтал өөр нэг сэжүүр гарч ирлээ. Гэтэл зүгээр ч нэг “орон тооны бус зөвлөх” нэр зүүгээгүй бололтой. Сонгогдож байсан нутагтаа очиж, нутгийн ард олны санаа бодлыг үймүүлж, хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр баталгаажсан, УИХ, Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу явагдаж буй бүтээн байгуулалтын ажил, шинэ сэргэлтийн бодлогод саад хийгээд яваа нь дэндүү хорлонтой.  Түүний гүжирдлэг, гүтгэлэг, популизмаас болж орон нутгийн Тавантолгой ХК өчнөөн тэрбумын алдагдал хүлээсэн байдаг. Уурхай зогссоноос болоод олон тэрбумын алдагдал хүлээхэд тухайн орон нутаг болон улсын төсөв л хорогдож хохирдогийг хууль тогтоох танхимд дөрвөн жил суухдаа тэр ойлгоогүй гэж үү?

Түүнийг “Нүүрсний хулгай, 3000 машин нүүрс ачаад Хятад, Монголын хилээр гараад явчихсан” гэж нэг хашгирахад л аймгийнх нь төсөвт ногдол ашиг хэлбэрээр орж байсан орон нутгийн Тавантолгойн уурхайн 70 тэрбум төгрөг хэдээр хоргодсон байх вэ, тэр нь түүний гүтгэлгийн хор нөлөөний хэмжээ байж таарна. Дээр нь түүний гүтгэлгийн мөрөөр АТГ, хууль хяналт, татвар, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийгээд “Энэ бол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг биш” гэдгийг нь тогтоочихсон. Гэтэл одоо “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй “Боомтуудын сэргэлт”-ийг сэм эсэргүүцсэн үйлдэл зохион байгуулах болсон талаар орон нутгаас мэдээлэл баримтууд илгээх боллоо.

http://hardnews.mn/21525/

“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!
Бусад мэдээ ▼

1
09-26
Технологи | Гэр ахуйн шинэлэг технологиуд

2
09-26
С.Эрдэнэд ял оноовол АН-ын будлиан шийдэгдэх хувилбар үүсчээ

3
09-26
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан

4
09-26
В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

5
09-26
“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна

6
09-26
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ

7
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

8
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

9
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

10
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

11
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

12
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

13
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

14
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

15
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

16
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

17
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

18
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

19
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

20
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

21
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

22
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

23
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

24
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

25
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

26
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

27
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

28
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

29
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

30
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

31
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна

32
09-23
Коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ

33
09-23
ДЭМБ-ын тэргүүн цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулжээ

34
09-23
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

35
09-23
“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого“ сэдэвт семинар боллоо

36
09-23
Якутын цэргийн бүртгэлийн газар цэргийн албанд дайчлагчид ямар цалин авах талаар мэдээллээ

37
09-23
Нас барсан иргэдийн нэрээр 100 саяын хахууль авсан 14 албан тушаалтан хэн бэ?

38
09-23
Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан Д.Болормаа нь тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай

39
09-23
Ахмад уурхайчид спортын аваргаа тодрууллаа

40
09-23
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

41
09-23
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө

42
09-23
ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын 11647 тохиолдол илэрнэ гэжээ

43
09-23
Жирэмсний ургийн гажиг тодорхойлох шинжилгээний төлбөрийн дийлэнх хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг

44
09-23
Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор 28 настай иргэн унаж, амиа алдсан

45
09-23
Х.Нямбаатар: Өчигдөр, өнөөдрийн дүнгээс харахад ОХУ-аас Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн

46
09-23
Хятад улс хэт халуунтай нүүр тулж байна: 1.4 тэрбум хүн ам уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулж байна вэ?

47
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

48
09-23
Төрийн томчууд тендерээр хөлждөг

49
09-23
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Германы канцлертэй ярилцав

50
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

51
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

52
09-23
Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

53
09-22
Монголын анхны ХАДАНД АВИРАЛТЫН НААДАМ 2022 оны 09 дүгээр сарын 23,24,25-ний өдрүүдэд Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт болох гэж байна

54
09-22
"Эрсдэлгүй ирээдүйн баталгаа" уриатай Төрийн банкны ажилчид харилцагчдынхаа мөнгө рүү халдсаар байх уу

55
09-22
Цэргийн дайчилгаанаас зугтсан иргэдэд 15 жилийн хорих ял ногдуулна гэв

56
09-22
Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо

57
09-22
Британичууд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ танилцууллаа

58
09-22
УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж сүрдүүлсэн хэргээр дахин шалгагдаж эхэлжээ

59
09-22
Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

60
09-22
Чимээгүй алуурчин: Даралт ихсэх нь зөвхөн ахимаг насны "дарамт" биш

61
09-22
Хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

62
09-22
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Д.Болормаа, Д.Энхбаяр нарыг саатуулжээ

63
09-22
С.Шойгу хэсэгчилсэн дайчилгааны зорилго ба албанд татагдах гурван нөхцөлийг нэрлэв

64
09-22
Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилга нурж, хоёр ажилтан дарагджээ

65
09-22
Ч.Мөнхбаярыг 10 жилийн хорих ялаар шийтгэлээ

66
09-22
26 настай, эрэгтэйг бүлэглэн зодож, шатаасан этгээдүүдийг баривчилжээ

67
09-22
Монгол Улсын иргэдэд БНСУ-ын виз олгохдоо уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ

68
09-22
Д.Баясгалан: Доллар олох нь бизнесмэнүүд, Засгийн газрын ажил, Монголбанк хамаагүй дээ

69
09-22
Самарт явсан 14 иргэний нэг нь сураггүй алга болжээ

70
09-22
“Аэро Монголиа“ компанийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн тийз 3 САЯ төгрөгт хүрсэн үү?

71
09-22
Сансар судлалын холбооны дээд шагналыг "Тяньвэнь-1" хөлгийн багт олгожээ

72
09-22
ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монгол руу гарах урт цуваа үүсчээ

73
09-22
Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа

74
09-22
Буриадад Монгол руу явах тасалбарын эрэлт нэмэгдсэн гэж мэдээлжээ

75
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав

76
09-22
Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч

77
09-22
Туул голын дагуух газар олголтыг бүгдийг шалгах үүргийг Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд өгчээ

78
09-22
Нэр нь “ХҮНДЭДСЭН” Улаанбаатар

79
09-22
ЦЕГ: Бүлэглэн хүн шатаасан этгээдийн гурав нь өсвөр насныхан байжээ

80
09-22
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

81
09-22
Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ

82
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

83
09-21
Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа

84
09-21
Архангай аймгийн засаг даргын эсрэг иргэний зориг гарган тэмцэж байна

85
09-21
В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлав

86
09-21
Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

87
09-21
“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

88
09-21
Социалист сэтгэлгээг халъя (I хэсэг )

89
09-21
АНУ-д шатахууны үнэ буурчээ

90
09-21
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

91
09-21
Францын Ерөнхийлөгч НҮБ-ын АЗ-ийг шинэчлэхийг уриалжээ

92
09-21
Цахилгааны тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

93
09-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо

94
09-21
У.Хүрэлсүх: Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг

95
09-21
31 нэр төрлийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна

96
09-21
ХААН Банк, “АйСиТи” групп хамтран ЖДБ эрхлэгчдэд зориулсан цахим экосистемийг бүрдүүлнэ

97
09-21
РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард нам дамнасан улстөрчид байгаа юу

98
09-21
Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орох дөхөж байна

99
09-21
Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барилаа

100
09-21
Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?