BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 13-ны мягмар гарагаас хойш амжилттай болж байна.


 Цар тахлын халдвар тархсанаас хойш гурван жилийн хугацаанд анх удаагаа дэлхийн 140 гаруй улсын удирдагч нүүр тулан уулзсанаараа энэ удаагийн чуулган ихээхэн онцлогтой боллоо. Энэ жилийн 77 дугаар чуулганы дээд түвшний ерөнхий хэлэлцүүлэг нь энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд 27-нд дуусах юм. Ийн тус чуулганд оролцсон удирдагчид ямар асуудал хэлэлцэж, юу амласан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
 
ЧУУЛГАНЫ ҮНДСЭН СЭДЭВ НЬ ОРОС, УКРАИНД ҮҮССЭН ХУРЦАДМАЛ АСУУДАЛ
 
Их Британийн хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэх ёслол энэ сарын 19-ний даваа гарагт болсон нь 77 дугаар чуулганы хуваарь өөрчлөгдөхөд нөлөөлжээ. Учир нь НҮБ-д элссэн 193 орны ихэнх удирдагч нь хатан хаан II Элизабетийн төрийн оршуулгад оролцохоор Их Британийг зорьсны улмаас зарим илтгэлийн хуваарь өөрчлөгдсөн байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улс оронд нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар чуулганд оролцож байгаа удирдагчдын нэг болсон юм.
 
 
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн Оросын холбооны улс НҮБ-ын гишүүн Украин руу довтолсон нь энэ жилийн Ерөнхий Ассамблейн уур амьсгалд муугаар нөлөөлж магадгүй гэсэн таамаглалыг ажиглагчид гаргаад байна. Орос, Украинд үүссэн хурцадмал асуудал энэ чуулганаар хэлэлцэх үндсэн чухал сэдвүүдийн нэгт тооцогдож байгаа юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Хүндхэн цаг үед Ерөнхий Ассамблейн чуулган болж байна. Хүйтэн дайнаас хойших геополитикийн асуудлаас үүдэлтэй хамгийн ноцтой зөрчилтэй бид нүүр туллаа. Үүний эсрэг дэлхий нийтээр арга хэмжээ авч байгаа ч зогсоож чадахгүй байна” гэж ярьжээ.
 
Украины асуудлаарх Аюулгүй байдлын зөвлөлийн сайд нарын хурал пүрэв гарагт боллоо. Тус хуралд ОХУ-ын төрийн томоохон төлөөлөл болох Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон байна. Лавров маргааш буюу бямба гарагт үндсэн илтгэлээ хэлэлцүүлнэ. ОХУ-ын холбоотнууд Украины эзлэгдсэн бүс нутгийг өөртөө нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн. Үүнийг Байден, Макрон тэргүүтэй удирдагчид буруутгаж байна. НҮБ нь байнгын болон байнгын бус 15 гишүүнтэй. Гэвч хориг тавих эрх нь Орос тэргүүтэй байнгын таван гишүүн оронд байдаг.
 
“ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ”
 
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Бразилийн ерөнхийлөгчийн дараа лхагва гарагийн өглөө илтгэл тавьжээ. Энэ үеэр Оросыг илт буруутгасан, шүүмжилсэн өнгө аясаа шууд илэрхийлсэн байна. Мөн Хятад, Мьянмар, Талибанчуудыг хүний эрхийн эсрэг хүчирхийлэлд буруутгалаа. Тэрбээр “АНУ хүний эрх болон НҮБ-ын дүрэмд тусгасан үнэт зүйлсийг үргэлж дэмжиж, эх орондоо дэлхийн бусад оронд сурталчилна” гэж ярьжээ. Харин АНУ-ын Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах Мишель Сисон энэ удаагийн чуулган өмнөх уулзалтууд шиг ажил хэрэгч, албаны хэв маягтай болохгүй гэдгийг онцлов. Тэрбээр “Ямар нэг шалтгаангүйгээр Украинд үүссэн хурцадмал байдал нь дипломат харилцаа, НҮБ-ын дүрэм, улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэсэн хэлэлцэх хэд хэдэн ноцтой асуудлыг бий болгосон” гэв.
 
 
НҮБ-ын гишүүн орнуудын ихэнх нь Украинд үүссэн хурцадмал байдалд ОХУ-г буруутгаж байгаа ил тод илэрхийлсэн. Тиймээс барууны орнуудын удирдагчид илтгэл тавихдаа Оросыг буруутгасан өнгө аясыг илэрхийлнэ гэж шинжээчид үзэж байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон чуулганы үеэр “Бид хоёрдугаар сарын 24-нөөс хойш империализм, колоничлолын эрин үе рүү буцаж буй явдлыг харлаа. Франц улс үүнээс татгалзаж, энх тайвны төлөө тууштай тэмцэнэ” гэв. Тухайлбал, Украин руу довтолсон нь уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхийд тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэх цагаас “хумсалж”, чухал асуудлуудыг хойш тавьж байна гэсэн шүүмжлэлийг бусад орны удирдагчид хэлж байна.
 
 
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Орос, Украины асуудалд чуулган ихэнх цагаа зарцуулж байна. Тус зөрчил дэлхийн хэмжээнд хүнсний үнэ нэмэгдэх, үр тариа тасалдахаас эхлээд эрчим хүчний хямрал гэсэн хүнд асуудлуудыг үүсгээд байна. Эдгээрээс эрчим хүчний хямралаас үүдээд зарим орон байгалийг бохирдуулах эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь үндсэн чухал асуудлаа хөндөн ярилцахад саад болохгүй” гэв.
 
“ЧИНЭЭЛЭГ ОРНУУД ХЯМРАЛД ӨРТСӨН УЛСУУДАД ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ”
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч:Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна. Хүнсний аюулгүй байдал бол  хоёр орны зөрчлийн дараах 77 дугаар чуулганы чухал сэдэв юм. Цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд орсон дэлхийн эдийн засаг, инфляцын өсөлт, нийлүүлэлт гацсан зэрэг асуудал нь хүнсний хомсдол үүсэх шалтгаан болоод байна.
 
Хүнсний аюулгүй байдлын дээд түвшний уулзалтыг АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Блинкен даргалах юм. Энэ талаар АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд “Хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг  шийдвэрлэх арга замыг дэлхийн удирдагчид хамтдаа эрэлхийлж чадна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хөгжиж байгаа орнууд болон хандивлагч орнууд хамтран энэ асуудлыг шийдэж чадна” гэсэн юм.
 
Эдийн засгийн хүнд хэцүү үед чинээлэг орнууд эрчим хүчний үнийн хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, байгалийн хий болон газрын тосны хямралд өртсөн улсуудад туслах хэрэгтэй гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганы индэр дэрээс  санууллаа.
 
 
Тэрбээр эрчим хүчний толгой компаниудад хандан “Дэлхий хямарч, өрхийн орлого буурч байхад олон зуун хэмжээний ам.долларын араас хөөцөлдөж байгаа нь харамсалтай. Чулуужсан нүүрсний компаниудаас бүх улс ашгийн татвар авахыг уриалж байна. Энэ татвараа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хохирсон оронд болон хүнс, эрчим хүчний үнээс үүдэн өлсөж, харанхуйд амьдарч байгаа иргэдэд зориулах хоёр арга байна” гэж мэдэгдэв.
 
 
Пакистан улсад гурван сар үргэлжилсэн их хэмжээний борооны улмаас 1500 гаруй хүн нас бараад байгаа бол Нигер улсад үерийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ. Үүнээс гадна Япон, Доминиканы бүгд найрамдах улс, Пуэрто-Рико улсуудад хар салхины улмаас энэ долоо хоногт үер буугаад байна. Мөн АНУ, Хятад, Европын орнуудад ган тохиосон. Энэ бүх байгалийн гамшгийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэмээн НҮБ-ын тэргүүн тайлбарласан юм.
 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд
Бусад мэдээ ▼

1
12-10
BOLOD ДОЛООГИЙН ТОЙМ: Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 6 ДАХЬ өдрөө үргэлжилж, хэргийн холбогдогчдыг шалгаж эхэллээ

2
12-10
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Тавантолгoй" ХК-д ажиллалаа

3
12-10
Гурилын үнэ нэмсэн компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

4
12-10
ТАНИЛЦ: Нүүрсний "хулгай"-н НУУЦААС ГАРГАСАН гэрээнүүд

5
12-10
Нүүрсний хулгайч нарыг “зарлах” ганцхан субьект Монголд бий, тэр нь шүүх

6
12-10
В.Путин "Цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэж болохгүй" гэх дүрмээ цуцалж магадгүй

7
12-10
Өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр

8
12-10
Н.Учрал: Цахим шийдэл нүүрсний хулгайг уг үндсээр нь устгана

9
12-09
С.Эрдэнийн хүү Э.Одбаярын фракц жагсаалыг өөр чиглэл рүү оруулах гэж байна хэмээн шүүмжлүүлэв

10
12-09
ЗГ: Б.Асралтыг чөлөөлж, Р.Отгонжаргалыг томилов

11
12-09
Казахстанд ТАНСАГ хороолол барьсан гэх Х.Нурлат гэж ХЭН БЭ

12
12-09
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Боомтын сайдын үүргийг хавсран гүйцэтгэнэ

13
12-09
ХХЕГ-ын албан тушаалтнууд хуурамч бичиг баримтаар хилийн лавлагаа гаргажээ

14
12-09
Нүүрсний хулгайн “толгойлогч“ гэх “АПУ“-ийн П.Батсайхан нар САНДАРЧ эхэлжээ

15
12-09
ХУЛГАЙ : “Тавантолгой транс“ ХХК-ийн захирал буюу “Ажнай“ Д.Бат-Эрдэнийн дүү бусадтай бүлэглэн хэдэн тэрбумаар нь нүүрс ЗАВШЖЭЭ

16
12-09
УИХ-ын дарга Г.Занданшатар авлигачдын хөрөнгийг хураадаг хуультай болно гэв

17
12-09
ТАСС: Нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд БНХАУ Монголд туслахад бэлэн

18
12-09
С.Мөнхчулуун: "Юнивишн" ХХК зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаар боллоо

19
12-09
Time сэтгүүл Blackpink хамтлагийг оны онцлох уран бүтээлчээр нэрлэлээ

20
12-09
Нүүрсний хулгайн гэх 40 их наяд төгрөгийн ЗАДАРГАА

21
12-09
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэр бүхий таван албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа

22
12-09
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ЭМЯ, ЭМДЕГ “мэдэхгүй”

23
12-09
Х.Нямбаатар: Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийсэн талбай дээр он оноор нь хэмжилт хийж эхэлсэн

24
12-09
Түр хороо: Төмөр замуудыг ямар өртгөөр байгуулж, нүүрсээ ямар үнээр гаргасан нь ил болно

25
12-09
Р.Эмүжин: Женкогийн нууцын зэрэглэлд оруулж байгаад улсаа цөлмөсөн гэрээнүүдийг дэлгэх ЗОРИГ БАЙНА УУ?

26
12-09
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын талаар дэлхийн хэвлэлүүд юу хэлэв

27
12-09
Б.Лхагважав: Нүүрсэнд 40 их наядын хулгай байх боломжгүй

28
12-09
Халуун аарцанд бүлээцэж, хатуу үгээр тэмцсэн жагсагчид

29
12-09
Л.Оюун-Эрдэнийг зайлуулчихаад оронд нь нүүрсний хулгайч нараа залах уу?!

30
12-09
"Монголын сайдын 10 сая доллар" гээд "шүгэл"-дэж байх үед тоогоод шалгачихсан бол...

31
12-08
Д.Ганбат: Энэ жагсаалыг киногоор яривал дөнгөж трэйлер. Цагаан сарын дараа жагсагчид дахин гарч ирнэ

32
12-08
Т.Доржханд: Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй

33
12-08
Х.Нямбаатар: Тавантолгойн ордын нүүрсийг Замын-Үүд, Ханги-Мандал, Сүхбаатар боомтоор гаргадаг байсан гэх мэдээлэл авсан

34
12-08
Bloomberg: Монгол Улс 120 сая ам.долларын нүүрс хулгайд алдсан байх магадлалтай

35
12-08
162 тарваганы тулмыг малын гүзээнд хийж, нэвтрүүлэхийг завджээ

36
12-08
Х.Нямбаатар: Үндэслэлгүйгээр хүн буудаж хороодоггүйтэй адил заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулж нүүрсний хулгайчдыг ил болгоно

37
12-08
УИХ: Геодези, зураг зүйн тухай хуулийг хэлэлцэж байна

38
12-08
УЕПГ: Нүүрстэй холбоотой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг АХ-т өглөө

39
12-08
ЦУОШГ: Голын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрээгүй байна

40
12-08
Ц.Баярхүү Азийн аваргаас гурван алт, нэг мөнгөн мелаль хүртлээ

41
12-08
“Time” сэтгүүл В.Зеленскийг “Оны хүн”-ээр тодруулжээ

42
12-08
Дархан цаазат Богдхан ууланд “Цаа буга” отоглож байна

43
12-08
Б.Баттөмөр: Нүүрснээс гадна АЛТНЫ ХУЛГАЙ гарсан

44
12-08
Талхаа таллаж авдаг нь үнэн

45
12-08
"2,527 компанийн 17,200 орчим машин улсын хилээр хоосон нэвтэрсэн, 268,000 тонн нүүрс улсад мөнгө төлөлгүйгээр хил давсан нь шалгалтаар тогтоогдсон"

46
12-08
Өрсөлдөгчгүй тендерийн эзэд

47
12-08
Нүүрсний хулгайн хэрэгт “Гэгээнтэн“-ий хадмын “Хишиг арвин индустрал“ ХХК холбогдож, захирлыг нь БАРИВЧИЛЛАА

48
12-08
АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

49
12-08
"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-аас хойшлуулашгүйгээр баривчилжээ

50
12-08
ЕТГ-ын дарга асан Ө.Шижир хил давж зугтсан уу?

51
12-08
БНХАУ цар тахлын хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулж байна

52
12-08
ЭТТ: 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс гаргаж түүхэн дээд амжилт үзүүллээ

53
12-08
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский TIME-ын "Оны онцлох хүн"-ээр тодорлоо

54
12-08
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг цагдан хорьжээ

55
12-08
Баянхошуунд агаар маш их бохирдолтой байна

56
12-08
Г.Ганболд: Оффтейк гэрээг энэ сарын 21-нд ил болгоно

57
12-08
С.БЯМБАЦОГТ: Засгийн газраас АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг дэмжсэн

58
12-08
Сэргээгдэх эрчим хүч 2025 он гэхэд цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болно

59
12-08
Нүүрсний хэрэг: Ерөнхий прокурор, гаалийн дарга юу хэлэв

60
12-08
Визний хуурамч зуучлагчдаас болгоомжил

61
12-08
Блүмберг: Монгол 120 сая ам.долларын нүүрсээ хулгайд алдсан байж болзошгүй

62
12-08
ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуягийг саатуулжээ

63
12-08
Б.Батцэцэг: Би барилдах л гэж төрсөн

64
12-08
Нүүрсний хэргийн ерөнхий сонсголыг дөрвөн сэдвээр явуулна

65
12-08
Нүүрсний хэргээр найман хүнийг баривчиллаа

66
12-08
Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдыг “цагаатгаад” эхлэв үү

67
12-08
ЕТГ-ын дарга асан Ө.Шижир хил давж зугтсан уу

68
12-08
Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​

69
12-07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ, Засгийн Газрыг огцруулж, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхаарууллаа

70
12-07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг жагсагчидтай уулзаж байх үеэр иргэд чулуу шидэж эсэргүүцлээ илэрхийллээ

71
12-07
Х.Нямбаатар: БНХАУ-ын Гаалийн байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн

72
12-07
Ерөнхийлөгч нүүрсний асуудлаар АЛБАН ТУШААЛТНУУДЫГ дуудаж, уулзжээ

73
12-07
Амгалан ДЦС-ын гэмтлийг шөнө засаж дууссан. Зарим айлын халуун ус удахгүй хэвийн болно

74
12-07
Рональдог орлож талбайд гарсан Португалийн залуу од ДАШТ-ий анхны хэт трикийн эзэн боллоо

75
12-07
СУРАГЧИД ирэх долоо хоногт хичээллээд АМАРНА

76
12-07
Нүүрсчдийн бүлэглэлийн хамгийн том “ТОЛГОЙЛОГЧ” хэн бэ?

77
12-07
Н.Номтойбаяр: Тамын хар тогоо дүүрэх хулгайчдаас холдож, эрдмийн мөр хөөж явна

78
12-07
​ЦЕГ: Жагсаалтай холбогдуулан 19 хэргийг шалгаж байна

79
12-07
Л.Оюун-Эрдэнийн том эрх ашиг МАН уу, Монгол уу?!

80
12-07
Монголд монопол ноёрхлоо тогтоосон шатахуун импортлогчид эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ

81
12-07
ОБЕГ: Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлээр чимэглээрэй

82
12-07
Г.Занданшатар: Нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

83
12-07
П.Батчимэг: Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд үйлдэгдсэн хүн амины хэргийн эзнийг мэдээд байна

84
12-07
“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн 8 багийн нэрс тодорлоо

85
12-07
Дэлхийн 8 тэрбум дахь иргэн болж Австралид мэндэлсэн А.Мэргэн хүүгийн төрсний гэрчилгээг авчээ

86
12-07
​Тэд бидний тухай: Монголд болсон жагсаалыг дэлхий ингэж дүгнэв

87
12-07
Монгол жүжигчид Бат хааны тухай кинонд тоглож байна

88
12-07
Дорноговь аймагт 5.5, Хөвсгөл аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөв

89
12-07
Казино байгуулах долоо дахь санаачилга буюу Макао загвар Монголд

90
12-07
Гэм буруутай этгээд бусдад учруулсан сэтгэл санааны хохирлыг төлөх үүрэгтэй

91
12-07
ЗАСГИЙН ГАЗАР: "Нүүрсний хулгай"-тай холбоотой асуудлыг хэлэлцэж байна

92
12-07
Засгийн газар хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна

93
12-07
Дэлхийн 8 тэрбум дахь иргэн А.Мэргэнд Төрсний гэрчилгээг нь гардууллаа

94
12-07
Дэлхийн хамгийн том бэрхшээл ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ байх болно

95
12-07
Цогтбаяр: Л.Оюун-Эрдэнэ ямар ч албан тушаалд очихгүй гэж хэлээд одоо Засгийн Газрын тэргүүн болоод явж байна

96
12-07
Дэлхийн хүн ам найман тэрбум болсон өдөр Австралид мэндэлсэн монгол хүү төрсний гэрчилгээгээ авчээ

97
12-07
Хятадын Бээжин хот "Ковид-19"-ын эсрэг дэглэмээ сулруулжээ

98
12-07
Реппер Thunder: Ерөнхийлөгчтэй хамт зураг авхуулсан нь миний алдаа

99
12-07
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

100
12-07
У.Хүрэлсүх: Нүүрсний хэргийг ард түмэнд ил тод мэдээлэх ёстой