BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын 11647 тохиолдол илэрнэ гэжээ

Дэлхийн улс орнуудад болон Монгол Улсад хорт хавдрын өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж хавдрын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай, эмчилгээний хүлээгдэл тулгамдсан асуудлын нэг байсаар байна. 


ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад 11647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргажээ.

Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоог сүүлийн хоёр жилээр харахад, 2020 онд 6702, 2021 онд 5981 тус тус бүртгэгдсэн. Зонхилон тохиолдох эхний таван байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд:

  • Элэгний хорт хавдар 32.7%
  • Ходоодны хорт хавдар 16.1%
  • Уушги гуурсан хоолой хорт хавдар 7.5%
  • Улаан хоолой 5.7%
  • Умайн хүзүүний хорт хавдар 5.2%-ийг эзэлж байгаа ба нийт 67.2%-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.

Бүс нутгийн хувьд Сүхбаатар, Дорнод, Архангай, Увс, Хэнтий аймагт хорт хавдрын шалтгаант нас баралт улсын дундажаас өндөр байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг орон нутагт 55, нийслэлд 136 хавдрын ор ашиглагдаж байгаа бөгөөд хавдрын нарийн мэргэжлийн эмч орон нутагт 35 эмч, нийслэлд 48 эмч байна.

Дэлхий улс орны химийн эмчилгээнд 300 гаруй нэр төрлийн бай болон хосолсон эмчилгээг хэрэглэж байгаа ба манай улсад 60 гаруй төрлийн химийн эм, найман төрлийн бай эмчилгээг хийж байна. 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хорт хавдрын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болгож тушаалыг өөрчилсөнөөр хими эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулан, мэргэжлийн эмчтэй аль ч эмнэлэгт хийх боломжийг олгосноороо давуу талтай болгосон. 2021 онд эрүүл мэндийн даатгалын сангаас 79.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ. 2021 онд хавдрын хими эмчилгээг 7000 тохиолдолд, бай эмчилгээ 2459, 2022 оны 2-р улирлын байдлаар 2900 хими эмчилгээний тохиолдол, 1938 бай эмчилгээг хийсэн байна.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний төвлөрөлийг сааруулах үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд 2021-2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хортой хавдрын 955, хоргүй хавдрын 501, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 1027, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 752, хоргүй хавдрын 763 тохиолдолд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 320,795 хүн хамрагдсанаас 142,465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178,330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хүүхдэд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдарын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүдэд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

31-45 насныханы дунд ходоодны өмөн 38.5%, хөхний өмөн 19.2%, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 15,4%-ийг эзэлж байна.

46-60 насны ангилалд элэг ба элгэн дэх цөсний өмөн 27.9%, ходоодны өмөн 26.5%, хөхний өмөн 8.8%-ийг эзэлж байна.

Харин 61-ээс дээш насны ангилалд ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38.0%, ходоодны өмөн 31.5%, улаан хоолойн өмөн 9.8%-ийг эзэлж байна.

Дээрх тохиолдлыг тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гэвч хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний хүлээгдэл сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоногийн хүлээгдэлтэй байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын 11647 тохиолдол илэрнэ гэжээ
Бусад мэдээ ▼

1
12-01
Ирэх даваа гарагаас нэгдүгээр эгнээгээр ЗӨВХӨН “НИЙТИЙН ТЭЭВЭР“ зорчино

2
12-01
Япон Улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

3
12-01
ТОДРУУЛГА: Шатахууны сав дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдсан бол, хоёр ажилтан эсэн мэнд олдох боломж тун бага байна

4
12-01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

5
12-01
Дархан-Уул аймагт 2,000 тонны багтаамжтай шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна

6
12-01
Д.Амарбаясгалан: Нүүрсний хэрэг дээр хоёр улсын хуулийн байгууллага хамтран ажиллана

7
12-01
Байгаа орчныхоо агаарын бохирдлыг цаг тутам харж болно

8
12-01
Жо Байдены хүүгийн асуудал аавынх нь карьерыг хэрхэн сүйтгэж болох вэ?

9
12-01
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголчууд”-ыг Чингис бондоос ч илүү их хэмжээний өрөнд оруулсан уу?

10
12-01
“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”

11
12-01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ

12
12-01
Ирэх онд биднийг отож буй “хямрал”

13
12-01
​Сурвалжлага: Автобусаа нэмж чадахгүй юм бол буудлууд дээр дулаацах байр байршуулъя

14
12-01
С.Молор-Эрдэнэ: Өөрсдийгөө л ухаантай, мундаг гэдэг нь үндэстэн болгонд илэрдэг шинж

15
12-01
Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан

16
12-01
Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дөрвөн их наяд төгрөг босгож, метро ч барих боломжтой

17
12-01
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

18
11-30
Дээд лигийн хагас шигшээ тоглолт марааш эхэлнэ

19
11-30
"Яг одоо СХД, БЗД-т агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн нь төөрөгдүүлсэн мессеж гэв

20
11-30
Ноцтой осол гаргаж, хүүхдүүд дайрсан Ч.Маралмаад яллах дүгнэлт үйлдэнэ

21
11-30
БНСУ-д ажиллаж байсан хоёр Монгол иргэн барилгын нурангид дарагдаж, ХҮНД БЭРТЖЭЭ

22
11-30
Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ албан ёсоор цуцалжээ

23
11-30
БНХАУ-ын дарга асан Зян Зэминь таалал төгсжээ

24
11-30
Тавантолгой түлш ХХК үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлт гаргалаа

25
11-30
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

26
11-30
Төрийн бүх шатны байгууллагууд энэ жил шинэ жил тэмдэглэхгүй

27
11-30
“...С.Баярцогтын хэрэг батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтын дараа эцэслэе”

28
11-30
ВИДЕО: Байшингийн нуранганд дарагдаж, хоёр хоносон бяцхан хүүг аварчээ

29
11-30
Д.Сумьяабазар зөвхөн Б.Цэцэгийн төслийн цалин, урсгал зардалд зориулагдахаар 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ

30
11-30
ШҮҮХ: “Оюу толгой”-н татварын мэдээллийг иргэнд өгөх үүрэгтэй гэж үзлээ

31
11-30
Н.Энхбаяр: Үйлийнхээ үрийг би өөрөө үүрээд бурханы өмнө очно

32
11-30
“Тавантолгой түлш” ХХК өөрсдийн үйл ажиллагааг тагнуулын байгууллагаар шалгуулахаар болсноо мэдэгдлээ

33
11-30
Эрчим хүчний шилжилт хийхгүйгээр өнөөдрийн нөхцөл байдал арилах боломжгүй

34
11-30
Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ

35
11-30
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” нь хорт зуршлыг алгасахад иргэний зориг чухал гэсэн санааг агуулсан

36
11-30
Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаныхан ШИНЭ ЖИЛ хийхгүй

37
11-30
МУГТ М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлнө

38
11-30
Говь-Алтайгаас мах ачсан машины эхний цуваа Улаанбаатар хот руу хөдөлжээ

39
11-30
Сайд асан П.Сэргэлэн мисс охиноороо бахархав

40
11-30
С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаас чөлөөлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

41
11-30
“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл

42
11-30
"Катар 2022"-ын бэлтгэл ажилд оролцсон 400-500 цагаач ажилтан амь үрэгдсэн

43
11-30
Хүүхдийн паркийн урд гармыг маргаашаас хаана

44
11-30
Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ

45
11-30
Алибабагийн үүсгэн байгуулагч Токио хотод нуугдаж байгааг мэдээлжээ

46
11-30
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжинэ

47
11-30
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа

48
11-30
Цахим спортын COLIZEUM-ын Монгол дахь анхны салбар нээгдлээ

49
11-30
Өмнөд Солонгосын шигшээ баг хожигдсоны дараа “Ghana” шоколад солонгосчуудын анхаарлын төвд оров

50
11-30
"Хүннү 2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ

51
11-30
Японы буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулахаар тохирчээ

52
11-30
Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1

53
11-30
Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя

54
11-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

55
11-29
"Гоёл 2023" наадмын топ моделиор Б.Баярцацрал шалгарлаа

56
11-29
БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй

57
11-29
"Аялал жуулчлалын тухай хуульд ховор амьтдыг дуудлагаар худалдахаар тусгасныг эсэргүүцэж байна"

58
11-29
Угсармал орон сууцны барилгуудыг бүрэн дулаалбал 45 мянган айлын дулааны эрчим хүчийг хэмнэх боломжтой гэв

59
11-29
Даацтай холбоотой даацтай шийдвэр

60
11-29
Сураггүй алга болсон малчины нүүр, хөлийн хуруу хөлдсөн байдалтай олджээ

61
11-29
Цайны үнэр ханхалсан мөнхийн нөхөрлөл

62
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

63
11-29
Катар-2022: Марокко хожсоноор Бельги улсад үймээн болов

64
11-29
Цагдаагийн ажилтан хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлджээ

65
11-29
Европ тивд хар тамхи нийлүүлдэг “супер картель”-ыг зургаан улс хамтран илрүүлжээ

66
11-29
Импортоор шахмал түлш авч борлуулсан тохиолдол байхгүй

67
11-29
Эрүүл бүс байгуулж, махны экспортыг тогтворжуулах зорилго бүхий тогтоол батлагдлаа

68
11-29
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана

69
11-29
Цаг агаарын сэрэмжлүүлэг

70
11-29
Хөлдүүс болсон автобус, хөлдсөн тархитай УЛСТӨРЧИД

71
11-29
МУГТ Ц.Цогтбаатар "Токио-2022" их дуулгад зодоглоно

72
11-29
Хохирогч охины гэмтлийн зэргийг эрс тэс үнэлсэн тул Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

73
11-29
Франц, Бразил, Португалын шигшээ багууд шилдэг 16-д шалгарах нь тодорхой болов

74
11-29
47 жилийн дараах ХАМГИЙН ХҮЙТЭН шөнө болж өнгөрлөө

75
11-29
Г.Занданшатар: "Архи уу" гэж шахаж байгаа хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ

76
11-29
Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ

77
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

78
11-29
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан хоёр монгол иргэний нэгийнх нь биеийн байдал хэвийн, нөгөө нь ухаан орохгүй байгаа

79
11-29
Төв аймгийн төлөөлөгчдийн 24.4 хувь нь эмэгтэй

80
11-29
АТГ эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

81
11-29
Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

82
11-29
Монгол хэл, соёлоо хамгаалан тэмцсэнийхээ төлөө Хятадын дайсан гэж цоллуулсан Адъяа багшийн түүх

83
11-29
Айлчлал: Монгол, Хятад улс хамтарсан мэдэгдэл гаргав

84
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

85
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

86
11-29
​Арванхоёрдугаар сард баруун аймагт хүйтэрч, бусад аймгаар цас их орно

87
11-29
Жүжигчин Хён Бин, И Дон Үг зэрэг алдартнууд МОНГОЛД ирнэ

88
11-29
Шинэхэн гавьяатуудын түүхэн амжилтаас

89
11-29
Дэлхий аюултай, ядуу ертөнц болон хувирч магадгүй

90
11-29
Д.Сумъяабазар: Билл Гэйтс, Уорран Баффет нар ирээд ч Улаанбаатарын түгжрэлийг бууруулж амжихгүй

91
11-28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсжээ

92
11-28
​Х.Нямбаатар: Макаогийн загвараар казино байгуулна

93
11-28
Та ч бас сэтгэцийн эмгэгтэй юм биш биз!!!

94
11-28
Сурагчид ЭЕШ-н өмнө бэлтгэл сорилго өгөх боломжтой боллоo

95
11-28
​Ж.Ганбаатар: Нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд Цагаан хадыг татан буулгана

96
11-28
"36 цагийн турш цас орно" гэх цуурхалыг Д.Сумьяабазарын хэвлэлийн багийнхан тараажээ

97
11-28
ХААН Банк залууст зориулсан К картыг зах зээлд нэвтрүүллээ

98
11-28
МАН-ын бүлэг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, хэлэлцэхийг дэмжлээ

99
11-28
Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

100
11-28
33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо