 |
|
 |
|
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан |
|
|
 |
|
 |
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан
2022-09-26Оросын түүхч Е.Трифоновын хориод жилийн өмнө бичсэн энэ баримтат түүхэн өгүүллийг өнөөдөр уншихад нэн сонин. 
130 сая хүн амтай хүчирхэг ЗХУ ердөө 2 сая 700 мянган хүнтэй дорой Финланд руу 1939 онд түрэмгийлэн дайтаад шившигтэйгээр ялагдаж байсан. Тэр тухай түүхийг энд архивын олон баримт түшиглэн өгүүлжээ. Өдгөө дэлхийн хоёр дахь хүчирхэг арми гэгддэг Орос өөрөөс нь салсан, харьцуулахад дорой Украинд түрэмгийлээд шившигээ хутгаж байгаа нь эмгэнэлтэй. Украин дахь Оросын түрэмгийлэл тэртээ 80 гаруй жилийн өмнөх хөөрхийлөлтэй шившигийнх нь хуулбар шиг?
Орчуулсан Баабар
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан
Майнилагийн өдөөн хатгалаас, дайн хүртэл
1939 оны арваннэгэн сарын 27-нд Зөвлөлт Финландын хил дээрх Оросын Майнила хэмээх тосгон руу финүүд гэнэт буудан 4 хилийн цэрэг алж, 9 хүн шархтууллаа гэсэн мэдээ Зөвлөлтийн бүхий л мэдээллийн хэрэгслэлээр цацагдлаа. Финүүд сандран газар дээр нь шалгаад “Буудлага Зөвлөлтийн талаас галлаж, магадгүй цэргийн хээрийн сургууль хийхдээ эндүүрсэн байх” гэж мэдэгдэв. Энэ хариултад Кремль учиргүй хорсон уурлаж, хэд хоногийн дараа Финланд руу дотоллоо. Ингэж 130 сая хүн амтай Зөвлөлт улс, ердөө 2 сая 700 мянган хүнтэй бяцхан Финланд улстай байлдсанаар Зөвлөлт-Финландын өвлийн дайн эхэлсэн юм. Хожим Майнила тосгон руу зөвлөлтүүд өдөөн хатгах зорилгоор өөрснөө галласан нь тогтоогдсон. Хрущёв үүнийг баталж финүүдээс уучлалт хүссэн байдаг.
Үнэндээ ЗХУ энэ дайнд эртнээс бэлджээ. Алс Дорнод ба Монголын нутагт байрласан нисэх хүчний хэсгийнхэн аль найман сарын 26-нд буюу Майнилагийн хэрэг явдал гарахаас гурван сарын өмнө Финландын фронт руу илгээх хүсэлт гаргаж эхэлсэн байдаг.
Есөн сарын дундуур Зөвлөлтийн иргэний харъяалалтай фин, карелуудаас бүрдсэн тусгай салаануудыг байгуулж эхэлжээ. Арваннэгэн сарын 19-нд БХЯ-ны ардын комиссар К.Ворошилов Ленинградын цэргийн тойрогт буудлагын 106-р дивизийг Харьковын цэргийн тойргийн 147-р дивизийн командлагч асан, фин гаралтай А.Анттилын удирдлага дор байгуулав. Дивизийн бүрэлдэхүүнд фин, карелууд багтжээ. Дайн дэгдмэгц энэ дивиз болоод түүнтэй ижил төстэй хэсгүүдийг армийн корпус (20 гаруй мянган хүнтэй) болгож, “Финландын ардын арми” гэж нэрлэв.
ЗХУ цэрэг дайны кампанит ажил өрнүүлснээр Финландыг Зөвлөлийн засагт улс болгох зорилготой байсан юм. Арваннэгэн сарын 30-нд Улаан арми дайн зарлажээ. Маргааш нь Улаан армийнхны эзэлж авсан хилийн Тэриоки боомтод Финландын коммунист Отто Күүсинэнээр удирдуулсан тоглоомын Тэриокийн Засгийн газрыг байгуулав. Арванхоёр сарын 2-нд энэхүү тоглоомын Засгийн газартай Зөвлөлт засгаас харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлтийн радио телевизээр Финландын ажилчин, тариачин, цэргүүд хөрөнгөтөн-фашист дэглэмийн эсрэг бослого гаргаж, Улаан арми хамжин туслахаар шийдлээ хэмээн ухуулжээ. Зөвлөлтийн хүчний байгууллагынхан Финландын дайснуудыг “цагаан фин” гэж нэрэлснээр “улаан фин” бас байгааг тодотгож байлаа.
Өчүүхэн шавьж Финланд
Финландын арми дайнд зэр зэвсэг муутай оржээ. Татаад татаад нийт 250 000 цэрэг офицер, 537 хүнд зэвсэг, миномёт, 30 танк, 130 онгоцтой арми бүрдүүлэв. Гэтэл Финландын дайнд дайчилсан Ленинградын цэргийн тойрог дангаараа 425 мянган цэрэг офицер, 2 876 хүнд зэвсэг, миномёт, 2289 танк, 2446 онгоцтой буюу Финландаас даруй 1,6 дахин их цэрэг, 5,4 дахин их хүнд зэвсэг, 9,1 дахин их онгоц, 88 дахин их танктай. Ийм учраас оросууд дайны өмнө Финландыг “өчүүхэн шавьж” гэж нэрлэсэнд гайхалтгүй.
Финландын явган цэрэг Цагааны хааны үед хэрэглэж байсан мосинка винтовтой, өөрсдийнх нь загварын хэдхэн мянган Суоми пулемёттой. Буу хүрэлцэхгүй учир дайны үед тэд сургалтад хэрэглэдэг алин галвын үеийн бирдаан буу складнаас авчран цэргүүдэд тарааж байв. Их буу нь мөн 1902 оны Оросын хуучин зэвсэг. Сумны тухайд гэвэл хоёр сар хагас, тэсрэх бөмбөгний ганц сар, онгоцны түлшний мөн сарын нөөцтэй. Финландад сумны нэг, дарины нэг, их бууны нэг зэвсгийн гуравхан жижиг үйлдвэртэй. Тиймдээ ч Сталин ба түүний тойрон хүрээлэгчид энэ дайнд тун хялбархан ялалт байгуулна гэдэгтээ эргэлзсэнгүй. Хрущёв дурдатгалдаа Кремльд болсон зөвлөлгөөн дээр Сталин “Дуугаа өндөрсгөхөд л финүүд бууж өгнө дөө. Эсэргүүцвэл нэг буудчихна, тэгээд л гараа өргөцгөөнө” гэж хэлж байсан тухай өгүүлжээ.
Гэтэл цөөн цэрэгтэй, зэвсэг муутай финүүд ширүүн эсэргүүцэв. Тэд олзлолтонд бууж өгсөнгүй, хилийн бүсийн иргэдээ нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлэв. Улаан арми финүүдийн эсэргүүцлийг дарж чадсангүй. Карелийн хүзүүвч рүү давшсан ч бут цохиуллаа. Улаан армийн 9-р арми 1939 оны арванхоёр сарын 7-ноос 1940 оны нэг сарын 8 хүртэл үргэлжилсэн Суомуссалмигийн тулалдаанд хүнд цохилт авч, нэг сарын турш бэхлэлтээ сайжруулан, хоёр сарын 1-нд эргээд давшсан ч ахиад цохигдов.
Эцэст нь хоёр сарын 11-нд Улаан арми 848 000 цэрэг офицертэйгээр (финүүдээс даруй 4 дахин их хүчээр) Выборг руу чиглэн ерөнхий давшилт хийхэд финүүд ухарч, улаантнууд хоёр сарын 28-наас эхлэн Выборг руу довтоллоо. Тэгмэгц финүүд энхийн гэрээ байгуулах санал тавив. Гурван сарын 7-нд Финландын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирснээр, мөн сарын 12-нд энхийн гэрээ байгуулжээ. Дайн өндөрлөсөн ч үр дүн нь ямар байв гэвэл, ихээ адармаатай. Финландыг холбоондоо нэгтгэх Зөвлөлтийн төлөвлөгөө нурж, Тэриокийн засгийн газар мартагдан, Финийн ардын армийг тараалаа. Улаан арми Выборгийг эзэлж чадсангүй. Энхийн гэрээ байгуулсны дараа, бүр гурван сарын 13-нд л Финландын тавьж өгсөн Выборгийг эзэлжээ.
Эрэлхэг финүүд
Финийн арми аанай л амь бөх. Нийтдээ 22 839 хүн буюу бие бүрэлдэхүүнийхээ 9%-ийг алдсан бөгөөд нөөцөнд 130 мянган хүнтэй байлаа. Үүн дээр швед, дани, норвег, эстон, америк, унгар, итали сайн дурынхан нэмэгдэнэ. Шведийн сайн дурынхны 8 000 цэрэгтэй корпус дайны турш Лапландад Зөвлөлтийн цэргийг эсэргүүцжээ. Финланд дайны турш холбоотнуудаасаа зэр зэвсгийн туслалцаа авч, нийт 350 онгоц, 500 хүнд зэвсэг, 6 мянга гаруй пулемёт, 100 мянга орчим винтов, 650 мянган гар бөмбөг, 2,5 сая их бууны сум, 160 сая патрон хүлээн авчээ. Үүгээр зогсохгүй Улаан армийн олон зэвсгийг олзолж, дайны үеэр ихээхэн туршлага хуримтлуулав.
Энхийн гэрээ байгуулахын өмнө финүүд Саймэний сувгийг усаар дүүргэсэн нь Улаан армид ихээхэн саад болов. Үүнээс гадна өөр олон тооны усан байгууламжийг усанд автуулахаар бэлджээ. Ой мод, намаг балчиг, нуур цөөрөм, хад асга ихтэй Финландыг тэр чигээрээ байгалийн саад гэж хэлж болно. Карельд гэхэд финүүд хамгаалалтын байгууламж байгуулаагүй ч чухам тэнд л Улаан армид үхлийн цохилт өгсөн билээ.
Гурван сарын 12-нд эхнийн гэрээ байгуулахад Маннэрхэймийн шугамыг давж хэдхэн км урагшлан, Карель дэх Зөвлөлтийн 14-р арми хуваагдаж бүслэгдэн бут цохигдоод, үлдсэн хэсэг нь финүүдийн суман дор хүйтэнд даарч, өлөн зэлмэн ухарч яваа байдалтай, Карелийн фронт энд тэндээ сэтлэгдсэн байв. Улаан армийнхны тухайд гэвэл Рыбачийн хойг, хэдхэн хилчдээр хамгаалуулж байсан Петсамо тосгоныг эзэлж авсан ганц гавьяатай. Гэсэн ч улаанууд энэ амжилтаа ахиулж, Лапланд руу нэвтэрч чадсангүй. Шведийн сайн дурынхан тэднийг зогсоожээ. Улаан арми Финландад ялсан гэж хэлэх ямар ч үндэсгүй, бүх талаараа ялагдал хүлээжээ. Гурван сард хавар болоход цас мөс хайлж, гол нуур гэснэ. Москва эцсийн мөчид энхийн гэрээ байгуулсан юм. Гурван сарын дундаас таван сарын дунд хүртэл Финланд руу давшилт хийх тухай саналтгүй. Энэ зуур финүүд хүчээ хуримтлуулж амжина. Финландад гол нуур хөлдсөн цагт өвөл л давших боломжтой. Орос цэрэг XVI, XVIII, XIX зуунд Финландыг хэсэгчлэн эзэлж байсан нь дандаа өвлийн улиралд таарч байжээ. Сталин цас ороогүй байхад арван нэгэн сарын сүүлээр давшсандаа алдсан.
1940 оны зуны кампаниас өмнө Франц-Польшийн экспедицийн корпусынхан Лапландад буухаар төлөвлөж байлаа. Гурван сарын 2-нд Францын ерөнхий сайд Даладье, финүүд хэрвээ хүсвэл ЗХУ-ын эсрэг 50 мянган цэрэг, 100 сөнөөгч илгээх боломжтой гэж мэдэгджээ. Финландын зэвсэг муутай армийг дийлээгүй Улаан арми Францын Альпийн мэргэн буучидтай тулсан бол туйлын бүсэд дайтаж байсан 14-р арми төдийгүй Мурманскийн байдал эвгүйтэх байлаа.
Францууд ирээгүй ч Улаан армийн байдал тун хүнд. Финүүд хавар-зундаа нисэх хүчнээ Зөвлөлтийн Карельд төвлөрүүлж, карелиудыг бослогод уриалан, Мурманскийн төмөр замыг боохоор төлөвлөжээ. Зөвлөлтийн Карелийнхан 1941 оны зун финүүдийг хэрхэн дэмжсэнээр эл санаа хэрэгжих бүрэн болможтой байсан нь батлагддаг. Эл төлөвлөгөө хэрэгжсэн бол ЗХУ-ын байдал ямраар эргэх нь ойлгомжтой.
Улаан армийн хөглөл
Улаан арми Өвлийн дайны үеэр цэрэг дайны ажиллагаанд бэлтгэл муутайгаа харуулж, Маннэрхэймийн зурвасын бэхлэлт тун сайн байснаас ялагдал хүлээсэн гэж үздэг. Маннэрхэймийн зурвас бетон, модоор хийсэн хэд хэдэн галын шовгор, танк эсэргүүцэх саадтай. Тэнд 1924 оны 74 ширхэг пулемёт, 48 шинэ пулемёт, артиллерийн 7 зэвсэг байжээ. Финүүд хожмоо Маннэрхэймийг хамгаалж байсан цэргийн эр зоригийг бахдан бишрэхээс аргагүй гэж бичсэн нь үнэний ортой. Финүүдийн хатуужил, эр зориг дайнд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энд дайны гурван сарын хугацаанд Зөвлөлтийн 742 цэрэг офицерийг устгасан мэргэн буудагч Симо Хяюхя, олон арван онгоцыг сөнөөсөн нисгэгч Х.Винд, Э.И.Юуттилайнэн нарыг дурдахад хангалттай.
Улаан арми домог мэт яригддаг мэргэн буучид, бат бэх хамгаалалт, хүйтэн жавраас болж ялагдсангүй. Арванхоёр сарын 14-ний Суомуссалмигийн тулалдаанд 9-р армийн 44-р дивиз тэнд бүслэгдсэн 163-р дивизид туслахаар давшсан ч тун замбараагүй. Нэг сарын 3-наас 7-ны хооронд дивизийн талаар нэг тарсан хэсгүүдийг финүүд нэг биш удаа бүсэлж, нэг сарын 7-нд замыг нь боожээ. Дивиз техникийн хувьд финүүдээс хавь илүү байсан ч дивизийн командлагч А.И.Виноградов, комиссар Пахоменко, штабын дарга Волков нар хамгаалалтын ажиллагааг зохион байгуулахын оронд цэргээ хаяад зугтжээ. Чингэхдээ Виноградов техникээ хаяад бүслэлтээс гарах тушаал өгсөн тул дайны талбарт 37 танк, 300 гаруй пулемёт, хэдэн мянган винтов, 150 автомашин, радиостанц, адуу малаа орхиход хүргэжээ. Дивизийн мянга гаруй цэрэг шархдаж, осгож, тал нь олзлогджээ.
Суомиссалмид Улаан армийн 55 000 цэрэг, Финландын 11 000 цэрэг байв. Зөвлөлтийн тал нийт 23 мянган хүнээ алдсан бол финүүд 900 хүнээ алджээ. Харьцаа нь 25,5/1. Толваярвид ердөө 4 мянган финчүүд 20 мянган зөвлөлт цэргийг хиар цохиж, 100 фин цэрэг амь эрсдэхэд 5 мянган зөвлөлт цэрэг амиа алдаж байлаа. Ингэвэл харьцаа 50/1 болж байна. Финландын генерал Х.Эстэрманаас Улаан армийн командлалын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ гэж асуухад “Оросуудыг гадны цэрэг удирдаад байх шиг санагдсан. Ингэж байлдаж болохгүй шүү дээ” гэж хариулсанд гайхалтгүй.
Цэргийн бэлтгэл мөн хангалтгүй. Финландын тэнгэрт хийсэн анхны давшилт Улаан армийн нисгэгчдийн бэлтгэл хэр тааруу болохыг бүрнээ харуулав. 1939 оны арваннэгэн сарын 30-нд 35-р эскадрилийнхэн дайсны галт тэрэгний буудал, цахилгаан станцыг бөмбөгдөхөөр ниссэн ч зүг чигээ алдсанаар үхлийн ачаагаа Хельсинки хотын орон сууц, элчингийн хороолол дээр унагажээ. Үүний үр дүнд маргааш нь барууны хэд хэдэн сонинд нурсан барилга, уйлж байгаа хүүхдүүдийн зураг хэвлэгдэв. Европын улс орнууд эсэргүүцлээ илэрхийлэхэд ЗХУ-ын ГХЯ-ны ардын комиссар В.Молотов “Зөвлөлтийн онгоц Финландын өлөн зэлмэн иргэдэд шуудайтай талх шидэж байна” гэж хариулжээ. Харин энэ үед финүүд танк сөнөөдөг Молотовын коктейлийг олон мянгаар нь гар аргаар үйлдвэрлэж байв. Зөвлөлтийн нисэх хүчин дайны турш зэвсгийн гурван үйлдвэрийг сөнөөх гэж хичээсэн ч бүтэлгүйтсэн юм. Түүнчлэн Финландын хамгийн том хөлөг онгоц, хуягт техник тээгч Вяйнэмяйнэнийг Балтийн флотын 450 онгоц хөөгөөд хөөгөөд сөнөөж чадсангүй.Финландын төмөр зам, гүүр, цэргийн баазуудад ямар ч хохирол учирсангүй. Зөвлөлтийн нисэгчид орон сууцны хороолол, эсвэл ой модонд бөмбөгөө хаяж байлаа. Ийм ч учраас Гитлер Зөвлөлтийг амархан дарчихна гэж бодсон байж таарна.
Нисэхийнхнээс гадна явган, морьт цэргийн бэлтгэл хангалтгүй. Командлагчдыг бичиг үсгийн боловсролтой гэхэд эргэлзмээр. Ихэнх нь дөнгөж дунд боловсролтой. 1939 оны арваннэгэн сарын баяраар үг хэлсэн хурандаагийн илтгэлийг сонсоход бэрх, дивизийн дарга ахмад Архипов 7-р ангийн боловсролтой байв. Ийм байхад шинэ техникийг өөриймшүүлэх тухай ярилтгүй аж.
Шившигт ялагдал
Өвлийн дайнд Улаан арми нийт хэдэн хүнээ алдсаныг янз бүрээр л бичдэг. Тэр болгоныг энд дурдах утгагүй учраас 173 мянга буюу финүүдээс даруй 9 дахин олон хүнээ алдсан гэх тоо арай барьцтай. Энэ тоо баримтаар батлагдсан. Дайнд оролгүй замдаа осгож, эсвэл финүүдэд бөмбөгдүүлж амь алдсан цэргүүдийг нэмбэл 245 мянгад хүрч мэднэ. Цэргийн техникийн алдагдал маш их. Дайны үеэр Улаан арми 3 950 танк (650-г нь устгаж, 1 800 нь гэмтэж, 1 500 нь техникийн шалтгаанаар жагсаалаар гарсан), 640 онгоц (финүүд 62 онгоц алдсан) алджээ. Финүүд цөөн хэдэн хуучин онгоцтой байсан ч агаарт тэд ялсан юм.
Сталин Финландад яагаад ялагдсанаа ойлгоогүй. Түүгээр барахгүй хойд бүсийн жижиг орныг ялахад олон танк, олон онгоц биш харин дулаан хувцас хэрэгтэй, цэрэг нь ой хөвчөөр явах бэлтгэл сайтай байх учиртайг мөн ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл, финүүдтэй ижил цөөн цэргээр байлдаж сурах шаардлагатайг ухаарсангүй. Гэтэл Улаан армид үүнийг ойлгоогүй хүн байгаагүй гэвэл худлаа. Дайнаас өмнөхөн ерөнхий штабын дарга, БХ-ын ардын комиссарын орлогч Б.Шапошников Финландын арми бэлтгэл сайтай, тэдэнтэй тулалдахын тулд Улаан армийнхан цана, дулаан хувцас, эсгий гутал, цасны өмсгөлтэй байх шаардлагатай гэж анхааруулсан ч ялагдах сэдэл өдөөж байна хэмээн буруутгагджээ.
Улаан армийнхны өмсгөл бакал, шинель, будённы ногоон цамцтай байсан нь хойд бүсэд өвөл дайтахад нэн тохиромжгүй боловч улаантнууд энэ л өмсгөлтэйгөө дайныг туулсан. Цасны өмсгөл, цана бараг байсангүй. “Нэгдүгээр сарын тэсгим хүйтэн болж байхад Баруун Украины 44-р дивиз нэмэлтээр ирснийгт шууд ой хөвчид, хүйтэн жаварт оруулав. Зуны брезентэн хөнгөн гуталтай цэрэг офицерүүдэд Финландад очихоос өмнө болоод хойно дулаан хувцас олгосонгүй. Арын алба ажлаа гүйцэтгэж чадахгүй байхад фронтын байдал ямар байсан нь ойлгомжтой. Нэмэлтээр ирсэн цэрэг тасралтгүй байлдаж явахдаа хэд хоногийн турш хоолгүй байсан нь энүүхэнд. Нэг сарын 5-нд тэд ухарч, финүүд бусад батальонуудын араас дайрав. Нэг сарын 7-нд дивиз тэр аяараа тарж зугтав. Бүслэлтээс хэдхэн хүн зугтаж, мянга мянган цэрэг олзлогдлоо.” Эх захгүй, эмх журамгүй байдал эцэстээ урвахад хөтлөв. Үүн дээр нэмээд хулгай газар авлаа. Карелийн хүзүүвч дээр 7-р армийн 374-р хороо ирлээ. Бичиг баримт дээр бол цэрэг бүр нэхий хүрэм, ноосон дотуур хувцас, эсгий гуталтай, офицерүүд бугын арьсан шинэхэн хүрэмтэй. Гайхалтай юм шүү! Гэтэл бодит байдал дээр цэргүүд бакиал, шинель, даавуун дотуур хувцастай. Комисс байгуулж шалгатал өвлийн хувцсыг агуулахаас хуйгаар нь хулгайлсан болох нь тогтоогдов. Бүхэл бүтэн хорооны өвлийн хувцас! Хэд хэдэн вагон гутал хувцас шүү дээ! Энэ бүхэн хаачив? Хэний гарт оров? Хэдээр зарагдав? Бүү мэд! Хулгайд холбогдсон заримыг буудан хороож, заримыг тушаал бууруулсан ч алга болсон өвлийн гутал, хувцас олдсонгүй. Цэргийн дүрэмт хувцсыг зарахад хэцүү болохоос биш хүрэм, эсгий гутал, нэхийг хэн ч худалдан авна.
Илүү мөртөө яагаад бууж өгөв?
Хариултгүй үлдсэн ганц асуулт нь Финланд ямар учраас энхийн гэрээ байгуулах санал тавив? Энэ тун энгийн. Герман дахь Финландын төлөөлөгч Кивимяки хоёр сарын 22-нд Хэрманн Гөрингтэй уулзжээ. Гөринг түүнд Герман ирэх жил Зөвлөлт рүү дайрна гээд “Та нар ямар ч хамаагүй нөхцлөөр гэрээ байгуул. Удахгүй бид Зөвлөлтөд дайн зарлана. Тэгсэн хойно та нар алдсан бүхнээ хэд дахин үржүүлж эргүүлж авна” гэжээ. Райхын удирдлага Финландад Франц-Польшийн корпусыг оруулахыг хүссэнгүй. Энэ корпус Финландад орсон тохиолдолд Финланд Дэлхийн II дайнд Парис, Лондонгийн талд зогсоно.
Германчууд санасандаа хүрч, финүүд хүчээ дэмий гарздахыг хүссэнгүй. Жилийн дараа эргүүлж авна гэж санаад хэсэгхэн газраа өгчээ.
...Үүнээс гадна Өвлийн дайнтай холбоотой өөр нэгэн нөхцлийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Зөвлөлт засаг арваннэгэн сарын 30-нд Финландыг чөлөөлөх тухай зарлан мэдэгдэхэд Ленинградад үймээн дэгдэж, хүмүүс хадгаламжийн банкнаас хадгаламжаа татаж, шүдэнз, саван, чихэр, давсанд дугаарлав. Ард иргэд ялгуусан домогт Зөвлөлт засагт итгэлгүй байсандаа л тэр...
Е. Трифонов
|
| Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|