BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.


Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч 2-3ны үед ихэнх нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас 1-2°С–-эр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12-14 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчимхур тунадас Хэнтийн хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчимбайх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна.

Эх сурвалж: ЦУОШГ

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна
Бусад мэдээ ▼

1
12-01
Ирэх даваа гарагаас нэгдүгээр эгнээгээр ЗӨВХӨН “НИЙТИЙН ТЭЭВЭР“ зорчино

2
12-01
Япон Улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

3
12-01
ТОДРУУЛГА: Шатахууны сав дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдсан бол, хоёр ажилтан эсэн мэнд олдох боломж тун бага байна

4
12-01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

5
12-01
Дархан-Уул аймагт 2,000 тонны багтаамжтай шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна

6
12-01
Д.Амарбаясгалан: Нүүрсний хэрэг дээр хоёр улсын хуулийн байгууллага хамтран ажиллана

7
12-01
Байгаа орчныхоо агаарын бохирдлыг цаг тутам харж болно

8
12-01
Жо Байдены хүүгийн асуудал аавынх нь карьерыг хэрхэн сүйтгэж болох вэ?

9
12-01
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголчууд”-ыг Чингис бондоос ч илүү их хэмжээний өрөнд оруулсан уу?

10
12-01
“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”

11
12-01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ

12
12-01
Ирэх онд биднийг отож буй “хямрал”

13
12-01
​Сурвалжлага: Автобусаа нэмж чадахгүй юм бол буудлууд дээр дулаацах байр байршуулъя

14
12-01
С.Молор-Эрдэнэ: Өөрсдийгөө л ухаантай, мундаг гэдэг нь үндэстэн болгонд илэрдэг шинж

15
12-01
Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан

16
12-01
Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дөрвөн их наяд төгрөг босгож, метро ч барих боломжтой

17
12-01
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

18
11-30
Дээд лигийн хагас шигшээ тоглолт марааш эхэлнэ

19
11-30
"Яг одоо СХД, БЗД-т агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн нь төөрөгдүүлсэн мессеж гэв

20
11-30
Ноцтой осол гаргаж, хүүхдүүд дайрсан Ч.Маралмаад яллах дүгнэлт үйлдэнэ

21
11-30
БНСУ-д ажиллаж байсан хоёр Монгол иргэн барилгын нурангид дарагдаж, ХҮНД БЭРТЖЭЭ

22
11-30
Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ албан ёсоор цуцалжээ

23
11-30
БНХАУ-ын дарга асан Зян Зэминь таалал төгсжээ

24
11-30
Тавантолгой түлш ХХК үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлт гаргалаа

25
11-30
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

26
11-30
Төрийн бүх шатны байгууллагууд энэ жил шинэ жил тэмдэглэхгүй

27
11-30
“...С.Баярцогтын хэрэг батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтын дараа эцэслэе”

28
11-30
ВИДЕО: Байшингийн нуранганд дарагдаж, хоёр хоносон бяцхан хүүг аварчээ

29
11-30
Д.Сумьяабазар зөвхөн Б.Цэцэгийн төслийн цалин, урсгал зардалд зориулагдахаар 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ

30
11-30
ШҮҮХ: “Оюу толгой”-н татварын мэдээллийг иргэнд өгөх үүрэгтэй гэж үзлээ

31
11-30
Н.Энхбаяр: Үйлийнхээ үрийг би өөрөө үүрээд бурханы өмнө очно

32
11-30
“Тавантолгой түлш” ХХК өөрсдийн үйл ажиллагааг тагнуулын байгууллагаар шалгуулахаар болсноо мэдэгдлээ

33
11-30
Эрчим хүчний шилжилт хийхгүйгээр өнөөдрийн нөхцөл байдал арилах боломжгүй

34
11-30
Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ

35
11-30
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” нь хорт зуршлыг алгасахад иргэний зориг чухал гэсэн санааг агуулсан

36
11-30
Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаныхан ШИНЭ ЖИЛ хийхгүй

37
11-30
МУГТ М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлнө

38
11-30
Говь-Алтайгаас мах ачсан машины эхний цуваа Улаанбаатар хот руу хөдөлжээ

39
11-30
Сайд асан П.Сэргэлэн мисс охиноороо бахархав

40
11-30
С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаас чөлөөлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

41
11-30
“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл

42
11-30
"Катар 2022"-ын бэлтгэл ажилд оролцсон 400-500 цагаач ажилтан амь үрэгдсэн

43
11-30
Хүүхдийн паркийн урд гармыг маргаашаас хаана

44
11-30
Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ

45
11-30
Алибабагийн үүсгэн байгуулагч Токио хотод нуугдаж байгааг мэдээлжээ

46
11-30
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжинэ

47
11-30
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа

48
11-30
Цахим спортын COLIZEUM-ын Монгол дахь анхны салбар нээгдлээ

49
11-30
Өмнөд Солонгосын шигшээ баг хожигдсоны дараа “Ghana” шоколад солонгосчуудын анхаарлын төвд оров

50
11-30
"Хүннү 2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ

51
11-30
Японы буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулахаар тохирчээ

52
11-30
Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1

53
11-30
Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя

54
11-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

55
11-29
"Гоёл 2023" наадмын топ моделиор Б.Баярцацрал шалгарлаа

56
11-29
БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй

57
11-29
"Аялал жуулчлалын тухай хуульд ховор амьтдыг дуудлагаар худалдахаар тусгасныг эсэргүүцэж байна"

58
11-29
Угсармал орон сууцны барилгуудыг бүрэн дулаалбал 45 мянган айлын дулааны эрчим хүчийг хэмнэх боломжтой гэв

59
11-29
Даацтай холбоотой даацтай шийдвэр

60
11-29
Сураггүй алга болсон малчины нүүр, хөлийн хуруу хөлдсөн байдалтай олджээ

61
11-29
Цайны үнэр ханхалсан мөнхийн нөхөрлөл

62
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

63
11-29
Катар-2022: Марокко хожсоноор Бельги улсад үймээн болов

64
11-29
Цагдаагийн ажилтан хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлджээ

65
11-29
Европ тивд хар тамхи нийлүүлдэг “супер картель”-ыг зургаан улс хамтран илрүүлжээ

66
11-29
Импортоор шахмал түлш авч борлуулсан тохиолдол байхгүй

67
11-29
Эрүүл бүс байгуулж, махны экспортыг тогтворжуулах зорилго бүхий тогтоол батлагдлаа

68
11-29
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана

69
11-29
Цаг агаарын сэрэмжлүүлэг

70
11-29
Хөлдүүс болсон автобус, хөлдсөн тархитай УЛСТӨРЧИД

71
11-29
МУГТ Ц.Цогтбаатар "Токио-2022" их дуулгад зодоглоно

72
11-29
Хохирогч охины гэмтлийн зэргийг эрс тэс үнэлсэн тул Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

73
11-29
Франц, Бразил, Португалын шигшээ багууд шилдэг 16-д шалгарах нь тодорхой болов

74
11-29
47 жилийн дараах ХАМГИЙН ХҮЙТЭН шөнө болж өнгөрлөө

75
11-29
Г.Занданшатар: "Архи уу" гэж шахаж байгаа хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ

76
11-29
Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ

77
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

78
11-29
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан хоёр монгол иргэний нэгийнх нь биеийн байдал хэвийн, нөгөө нь ухаан орохгүй байгаа

79
11-29
Төв аймгийн төлөөлөгчдийн 24.4 хувь нь эмэгтэй

80
11-29
АТГ эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

81
11-29
Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

82
11-29
Монгол хэл, соёлоо хамгаалан тэмцсэнийхээ төлөө Хятадын дайсан гэж цоллуулсан Адъяа багшийн түүх

83
11-29
Айлчлал: Монгол, Хятад улс хамтарсан мэдэгдэл гаргав

84
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

85
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

86
11-29
​Арванхоёрдугаар сард баруун аймагт хүйтэрч, бусад аймгаар цас их орно

87
11-29
Жүжигчин Хён Бин, И Дон Үг зэрэг алдартнууд МОНГОЛД ирнэ

88
11-29
Шинэхэн гавьяатуудын түүхэн амжилтаас

89
11-29
Дэлхий аюултай, ядуу ертөнц болон хувирч магадгүй

90
11-29
Д.Сумъяабазар: Билл Гэйтс, Уорран Баффет нар ирээд ч Улаанбаатарын түгжрэлийг бууруулж амжихгүй

91
11-28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсжээ

92
11-28
​Х.Нямбаатар: Макаогийн загвараар казино байгуулна

93
11-28
Та ч бас сэтгэцийн эмгэгтэй юм биш биз!!!

94
11-28
Сурагчид ЭЕШ-н өмнө бэлтгэл сорилго өгөх боломжтой боллоo

95
11-28
​Ж.Ганбаатар: Нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд Цагаан хадыг татан буулгана

96
11-28
"36 цагийн турш цас орно" гэх цуурхалыг Д.Сумьяабазарын хэвлэлийн багийнхан тараажээ

97
11-28
ХААН Банк залууст зориулсан К картыг зах зээлд нэвтрүүллээ

98
11-28
МАН-ын бүлэг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, хэлэлцэхийг дэмжлээ

99
11-28
Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

100
11-28
33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо