BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт

Монголын төрд үнэхээр л шаардлагагүй зардлаасаа хэмнэе гэсэн чин хүсэл байдаг бол хүүхдийн мөнгөнд гар хүрэхээс өөр өчнөөн боломж, сонголт бий. 


 

Харамсалтай нь улстөрчид маань тоо бодож, ам ангайх болгондоо хүүхдийн мөнгөнөөс яаж танах вэ гэж ухаанаа уралдуулж ирсэн. Тэд баян айлын хүүхэд төрөөс мөнгө авах ёсгүй гэж хэлдэг. Үнэндээ манай улсын хууль журмаар хүүхэд гэсэн тодорхойлолтод багтсан нэг ч иргэн “баян” биш. Тэдэнд өөрсдийн бүтээсэн баялаг, хөрөнгө мөнгө гэж үгүй. Ердөө л сурагчийн формтой хүүхдүүд шүү дээ. Гэтэл төр, засаг нь ав адилхан хүүхдүүдэд зайрмаг авч өгөхдөө танай аав ээж мөнгөтэй гээд хэдхэнийг нь ялгаад үлдээчихэж байгаатай л агаар нэг. 
Энэ бол хамгийн том хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт юм. Угтаа хүүхдийн мөнгө бол тухайн айлын бэл бэнчингээр нь шалгуур тавьж өгч байгаа халамж биш. Ирээдүйд сурч хөгжих, мэдлэг боловсролд нь зориулах хөрөнгө оруулалт юм. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлдэггүй айлууд нь хэдэн давхар халамж хүртэж, цаг наргүй хөдөлмөрлөсөн хэсэг нь яагаад хохирч үлдэх ёстой гэж. УИХ-ын дарга нь хүртэл хүүхдийн мөнгийг бизнес эрхлэгчдэд өгөхгүй гэж зарлалаа.
Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг Сангийн яам бэлэн болгохтой  зэрэгцээд хүүхдийн мөнгийг танах асуудал дахин босож ирэв. Төсвийн шинэ зохиолын хөрсийг бэлтгэхдээ урьдын адил хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө. 100 мянган төгрөгөөр дутахгүй айлуудыг хасна гэсэн мэдээлэл улстөрчдийн амнаас энд тэндгүй “унаж” эхлэв. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлснийг эргэж харах шаардлагатай. Нийт дүнгээр 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэдэг бизнес эрхлэгч, судлаачдын тоо байнга өсөж байгаа. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Манай улсын өрийн байдал эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж байна. Бид өрөөр халамжийг санхүүжүүлж ирсэн. Тиймээс халамжийн бодлогыг цэгцтэй, оновчтой болгох зайлшгүй шаардлага тулгарч байна" гэж хэлсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл өчигдөрхөн танилцуулснаар  Сангийн яамныхан 2023 оны төсвийг зохиохдоо нэг их наяд төгрөг хэмнэхээр болжээ. Ингэхдээ ирэх оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Энэ үндэслэлээ Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлахдаа “Ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгөний хэмжээг өөрчлөхгүйгээр 100 мянган төгрөг байхаар тооцсон. Гэвч зардал нь өндөр тусаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг манай яам дэвшүүлээд байна. Тодруулбал, өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгохгүй байснаар 320 тэрбум төгрөгийн орон зай төсөвт үүснэ” гэлээ. Эндээс харвал төр бүсээ чангалахдаа хүүхдүүдээс 320 тэрбум төгрөг хэмнэх ухаалаг бодлого зохиожээ. Өөрөөр хэлбэл, төр 2023 онд 891.8 мянган хүүхдэд л тэтгэмж өгөх боломжтой. Үлдсэнд нь өгөх боломжгүй.  Өндөр орлоготой байгаа нь өөрсдийнх нь буруу гэсэн хариу өгч буй юм.
Сангийн яамныхны судалснаар хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол үлдсэн 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг. Тиймээс өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайн тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий гэсэн мэдээллийг өгөв. Өрхүүдийг хэрэглээ, түвшингээр нь ангилж тэдгээрт хэдэн хүүхэд амьдарч байгаагаар нь тооцсон үзүүлэлтийг мөн гаргажээ. Маш бага 176.6 мянга, харьцангуй бага 264.7 мянга, дундаж 449.9 мянга, дунджаас дээш 172.7 мянга, өндөр хэрэглээтэй өрхөд 124.2 мянган хүүхэд амьдарч байна гэлээ.
Сүүлийн жилүүдэд төрд маш их мэдээлэл цугларсан. НӨАТ-ын баримтаа уншуулдаг болсноор хэн хэдэн төгрөгийн орлоготой, хаанаас худалдан авалтаа хийдэг гэсэн хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийг авах боломж бүрдсэн юм. Мөн ҮСХ-ны өрхийн орлого зарлагын судалгаа, банкууд дахь хадгаламж эзэмшигчид, ипотекийн зээлийн мэдээллийн санд суурилан өндөр орлоготой өрхүүдийг тодорхойлох юм байна.
Хэдэн жилийн өмнө хийсэн шиг айлуудаар явж, хөргөгч, зурагтыг нь тоолох ямар ч шаардлага байхгүй. Бүртгэл сайжирсан гэж Сангийн сайд Б.Жавхлан ярьсан юм. Тэрбээр “Хүүхдийн мөнгийг дөрвөн жилийн турш олголоо. Бид сар бүр өгдөг 100 мянган төгрөгийг бууруулах хувилбарыг судалсан ч олон иргэн эсэргүүцсэн. Мөн 16-18 насныханд олгох уу гэдгийг ч харгалзав. Гэвч тэд хүүхдэд тооцогдох тул эцэг эхчүүд мөн л хүчтэй эсэргүүцсэн. Гэхдээ цаашид хүүхдийн мөнгийг энэ хэвээр үргэлжлүүлбэл нийгмийн завхрал болно” гэв.
Энэ бүхнээс харахад боломж л гарвал хүүхдийнхээ мөнгөнөөс хумсалдаг. Эцэг эхийнх нь орлогын байдлаар ялгаварлан гадуурхаж төрийн бодлогын гадна үлдээдэг улс Монголоос өөр байхгүй. Хүүхдүүдээсээ 320 тэрбум төгрөг хэмнэлээ гээд эдийн засаг нь сэргэж, гадаад өр нь багасдаг бол хэмнэхээс яалтай. Төр бүсээ чангалах нэрийдлээр хүүхдүүдийнхөө хөгжил, сурч боловсрох эрхийг зөрчлөө.
 
С.Саруул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт
Бусад мэдээ ▼

1
12-01
Ирэх даваа гарагаас нэгдүгээр эгнээгээр ЗӨВХӨН “НИЙТИЙН ТЭЭВЭР“ зорчино

2
12-01
Япон Улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

3
12-01
ТОДРУУЛГА: Шатахууны сав дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдсан бол, хоёр ажилтан эсэн мэнд олдох боломж тун бага байна

4
12-01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

5
12-01
Дархан-Уул аймагт 2,000 тонны багтаамжтай шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна

6
12-01
Д.Амарбаясгалан: Нүүрсний хэрэг дээр хоёр улсын хуулийн байгууллага хамтран ажиллана

7
12-01
Байгаа орчныхоо агаарын бохирдлыг цаг тутам харж болно

8
12-01
Жо Байдены хүүгийн асуудал аавынх нь карьерыг хэрхэн сүйтгэж болох вэ?

9
12-01
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголчууд”-ыг Чингис бондоос ч илүү их хэмжээний өрөнд оруулсан уу?

10
12-01
“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”

11
12-01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ

12
12-01
Ирэх онд биднийг отож буй “хямрал”

13
12-01
​Сурвалжлага: Автобусаа нэмж чадахгүй юм бол буудлууд дээр дулаацах байр байршуулъя

14
12-01
С.Молор-Эрдэнэ: Өөрсдийгөө л ухаантай, мундаг гэдэг нь үндэстэн болгонд илэрдэг шинж

15
12-01
Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан

16
12-01
Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дөрвөн их наяд төгрөг босгож, метро ч барих боломжтой

17
12-01
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

18
11-30
Дээд лигийн хагас шигшээ тоглолт марааш эхэлнэ

19
11-30
"Яг одоо СХД, БЗД-т агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн нь төөрөгдүүлсэн мессеж гэв

20
11-30
Ноцтой осол гаргаж, хүүхдүүд дайрсан Ч.Маралмаад яллах дүгнэлт үйлдэнэ

21
11-30
БНСУ-д ажиллаж байсан хоёр Монгол иргэн барилгын нурангид дарагдаж, ХҮНД БЭРТЖЭЭ

22
11-30
Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ албан ёсоор цуцалжээ

23
11-30
БНХАУ-ын дарга асан Зян Зэминь таалал төгсжээ

24
11-30
Тавантолгой түлш ХХК үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлт гаргалаа

25
11-30
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

26
11-30
Төрийн бүх шатны байгууллагууд энэ жил шинэ жил тэмдэглэхгүй

27
11-30
“...С.Баярцогтын хэрэг батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтын дараа эцэслэе”

28
11-30
ВИДЕО: Байшингийн нуранганд дарагдаж, хоёр хоносон бяцхан хүүг аварчээ

29
11-30
Д.Сумьяабазар зөвхөн Б.Цэцэгийн төслийн цалин, урсгал зардалд зориулагдахаар 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ

30
11-30
ШҮҮХ: “Оюу толгой”-н татварын мэдээллийг иргэнд өгөх үүрэгтэй гэж үзлээ

31
11-30
Н.Энхбаяр: Үйлийнхээ үрийг би өөрөө үүрээд бурханы өмнө очно

32
11-30
“Тавантолгой түлш” ХХК өөрсдийн үйл ажиллагааг тагнуулын байгууллагаар шалгуулахаар болсноо мэдэгдлээ

33
11-30
Эрчим хүчний шилжилт хийхгүйгээр өнөөдрийн нөхцөл байдал арилах боломжгүй

34
11-30
Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ

35
11-30
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” нь хорт зуршлыг алгасахад иргэний зориг чухал гэсэн санааг агуулсан

36
11-30
Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаныхан ШИНЭ ЖИЛ хийхгүй

37
11-30
МУГТ М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлнө

38
11-30
Говь-Алтайгаас мах ачсан машины эхний цуваа Улаанбаатар хот руу хөдөлжээ

39
11-30
Сайд асан П.Сэргэлэн мисс охиноороо бахархав

40
11-30
С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаас чөлөөлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

41
11-30
“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл

42
11-30
"Катар 2022"-ын бэлтгэл ажилд оролцсон 400-500 цагаач ажилтан амь үрэгдсэн

43
11-30
Хүүхдийн паркийн урд гармыг маргаашаас хаана

44
11-30
Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ

45
11-30
Алибабагийн үүсгэн байгуулагч Токио хотод нуугдаж байгааг мэдээлжээ

46
11-30
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжинэ

47
11-30
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа

48
11-30
Цахим спортын COLIZEUM-ын Монгол дахь анхны салбар нээгдлээ

49
11-30
Өмнөд Солонгосын шигшээ баг хожигдсоны дараа “Ghana” шоколад солонгосчуудын анхаарлын төвд оров

50
11-30
"Хүннү 2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ

51
11-30
Японы буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулахаар тохирчээ

52
11-30
Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1

53
11-30
Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя

54
11-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

55
11-29
"Гоёл 2023" наадмын топ моделиор Б.Баярцацрал шалгарлаа

56
11-29
БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй

57
11-29
"Аялал жуулчлалын тухай хуульд ховор амьтдыг дуудлагаар худалдахаар тусгасныг эсэргүүцэж байна"

58
11-29
Угсармал орон сууцны барилгуудыг бүрэн дулаалбал 45 мянган айлын дулааны эрчим хүчийг хэмнэх боломжтой гэв

59
11-29
Даацтай холбоотой даацтай шийдвэр

60
11-29
Сураггүй алга болсон малчины нүүр, хөлийн хуруу хөлдсөн байдалтай олджээ

61
11-29
Цайны үнэр ханхалсан мөнхийн нөхөрлөл

62
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

63
11-29
Катар-2022: Марокко хожсоноор Бельги улсад үймээн болов

64
11-29
Цагдаагийн ажилтан хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлджээ

65
11-29
Европ тивд хар тамхи нийлүүлдэг “супер картель”-ыг зургаан улс хамтран илрүүлжээ

66
11-29
Импортоор шахмал түлш авч борлуулсан тохиолдол байхгүй

67
11-29
Эрүүл бүс байгуулж, махны экспортыг тогтворжуулах зорилго бүхий тогтоол батлагдлаа

68
11-29
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана

69
11-29
Цаг агаарын сэрэмжлүүлэг

70
11-29
Хөлдүүс болсон автобус, хөлдсөн тархитай УЛСТӨРЧИД

71
11-29
МУГТ Ц.Цогтбаатар "Токио-2022" их дуулгад зодоглоно

72
11-29
Хохирогч охины гэмтлийн зэргийг эрс тэс үнэлсэн тул Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

73
11-29
Франц, Бразил, Португалын шигшээ багууд шилдэг 16-д шалгарах нь тодорхой болов

74
11-29
47 жилийн дараах ХАМГИЙН ХҮЙТЭН шөнө болж өнгөрлөө

75
11-29
Г.Занданшатар: "Архи уу" гэж шахаж байгаа хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ

76
11-29
Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ

77
11-29
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

78
11-29
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан хоёр монгол иргэний нэгийнх нь биеийн байдал хэвийн, нөгөө нь ухаан орохгүй байгаа

79
11-29
Төв аймгийн төлөөлөгчдийн 24.4 хувь нь эмэгтэй

80
11-29
АТГ эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

81
11-29
Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

82
11-29
Монгол хэл, соёлоо хамгаалан тэмцсэнийхээ төлөө Хятадын дайсан гэж цоллуулсан Адъяа багшийн түүх

83
11-29
Айлчлал: Монгол, Хятад улс хамтарсан мэдэгдэл гаргав

84
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

85
11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

86
11-29
​Арванхоёрдугаар сард баруун аймагт хүйтэрч, бусад аймгаар цас их орно

87
11-29
Жүжигчин Хён Бин, И Дон Үг зэрэг алдартнууд МОНГОЛД ирнэ

88
11-29
Шинэхэн гавьяатуудын түүхэн амжилтаас

89
11-29
Дэлхий аюултай, ядуу ертөнц болон хувирч магадгүй

90
11-29
Д.Сумъяабазар: Билл Гэйтс, Уорран Баффет нар ирээд ч Улаанбаатарын түгжрэлийг бууруулж амжихгүй

91
11-28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсжээ

92
11-28
​Х.Нямбаатар: Макаогийн загвараар казино байгуулна

93
11-28
Та ч бас сэтгэцийн эмгэгтэй юм биш биз!!!

94
11-28
Сурагчид ЭЕШ-н өмнө бэлтгэл сорилго өгөх боломжтой боллоo

95
11-28
​Ж.Ганбаатар: Нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд Цагаан хадыг татан буулгана

96
11-28
"36 цагийн турш цас орно" гэх цуурхалыг Д.Сумьяабазарын хэвлэлийн багийнхан тараажээ

97
11-28
ХААН Банк залууст зориулсан К картыг зах зээлд нэвтрүүллээ

98
11-28
МАН-ын бүлэг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, хэлэлцэхийг дэмжлээ

99
11-28
Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

100
11-28
33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо