BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

​Ж.Ганбаатар: Нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд Цагаан хадыг татан буулгана

Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрээр “Манай салбар 2023 онд 5 их наяд төгрөгийг улсын төсвийн орлогод оруулах төлөвлөгөөтэй байна. Нийт 36.5 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэс, 20 тонн алт,  6.5 сая баррель газрын тос тус тус экспортолно.

Оюу толгойн далд уурхайн төслийн барилгын ажил 84 хувьтай үргэлжилж байна. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах үйлдвэр байгуулах ажил мөн үргэлжилж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компанийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуулын зургаан зөвшөөрлийг олгосон байна. Ингэснээр үйлдвэрийг дахин 60 жил ашиглах боломж нээгдэх юм.

Сүүлийн жилүүдэд зогссон байсан ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож эхэлж байгаа. Нийт 25 талбайд сонгон шалгаруулах журмаар зөвшөөрөл олгоно. Сонгон шалгаруулалтыг зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй талаар тооцож, тухай бүрт нь зарлаж байгаа.

Манай улс зэсийн хоёр том ордтой. Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Манай улс хэдийгээр зэсийн нөөцтэй  ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. Үүний гол асуудал нь зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Энэ бол маш өндөр тоо. Зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллароос давбал 20 хувийн татвар ногдуулж байна. Сангийн яам энэ тооцоог хийдэг. ОТ Тогтворжуулалтын гэрээтэй тул үнээс үл хамааран 5 хувиар, Эрдэнэт 20 хувийн АМНАТ төлж байна.    

Валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр манай салбар уул уурхайн бирж байгуулах бэлтгэлийг хангаж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах хүртэл бид журам батлан, биржээр худалдана. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Бүх нүүрсийг биржээр худалдах боломж одоогоор хомс байна” гэх мэдээллийг өглөө.

Мэдээллийн дараах асуултуудад хариуллаа.

-Манай улс нүүрснээс өөр газрын ховор элементээ ашиглах боломж хэр байгаа вэ?

-Газрын ховор элементээрээ ашиг олох боломж бидэнд бий. Газрын ховор элементийн нөөцийг социализмын жилүүдэд нээсэн. Үүнээс хойш хайгуул хийгээгүй. АНУ, Япон, БНСУ бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлдэг. БНХАУ энэ салбарт технологиороо манлайлж байна.

-ОХУ-ын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт өчигдөр гал түймэр гарсантай холбогдуулж шатахуун тасалдах асуудал үүсэх үү?

-ОХУ-ын Эрхүү муж дахь Ангарскийн нефтийн үйлдвэрт өчигдөр гал гарсан. Гал түймэр Ангарскийн АИ-92, А-80, дизель түлшийг нэрдэг үйлдвэрт гал гараагүй. Харин үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехэд гарсан. Үйлдвэрт түймэр гараагүй учраас манай улсад нийтлүүлж байгаа дизель түлш болон АИ 92 шатахуунд доголдол үүсэх хэмжээний асуудал гараагүй гэдэг мэдээллийг бидэнд ирүүлсэн.

-Нээлтээ хийсэн хоёр төмөр зам хэзээ яг ашиглалтад орж эдийн засгийн эргэлтэд орох вэ?

-Гашуунсухайтын төмөр замын хувьд сольболцлын цэгээ тохирсон. Гэхдээ нарийн болон өргөн төмөр замын нийлэх зөрүү байгаа. Энэ асуудал дуусах хугацаа 2025, 2026 болох бөгөөд нэлээд том хөрөнгө оруулалтууд шаардагдана.  Хангийн төмөр замыг хувийн компани барьсан. Ирэх онд терминалууд нь баригдаж, нарийн царигийн төмөр замуудыг холбох ажил дуусна.     

-Нүүрсний хулгайн асуудал дээр салбар яам ямар байр суурьтай байна вэ. Цаашид хулгайн асуудал дээр ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?      

-Нүүрсний хулгайн асуудал 2013 оноос хойш ярьж байна. Монгол Улсын хилээр хоосон машин гараад, хятадын хилийн цаана нүүрстэй болчихсон тохиолдлууд бий. Мөргөцөг алга болсон, уурхай хоорондын маргааныг хуулийн байгууллага дахин шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.  Манай салбарын энэ асуудлын хүрээнд уул уурхайн биржийг байгуулж эрдэс баялгийн доод үнийг тогтооно. Үүнээс гадна нүүрсний хулгайг шийдэхийн тулд Цагаан хадан дахь тээврийн өндөр өртгийг шийдэх ёстой. Хэсэг бүлэг хүмүүс тээврээс ашиг олж болзошгүй юм. Иймд Цагаан хадыг татан буулгана.

​Ж.Ганбаатар: Нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд Цагаан хадыг татан буулгана
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй