бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: “Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан уу. Алдагдсан. Үнэн. Төлөвлөлтөөс болж түгжрэл үүсч байгаа юу. Үнэн. Бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Зөв шүүмжлэлийг бид нар хүлээж авна. Өнөөдөр биднийг ийм нөхцөл байдал үүсгэчихсэн гэж ойлгож ерөөсөө болохгүй. Энэ бол өнгөрсөн 30 жилийн төлөвлөлтийн алдаа. Хүн амын механик өсөлтийг зохицуулж чадаагүйн алдаа.
Улаанбаатар хотыг гамшгийн байдалд авчирсан үе, үеийн хууль тогтоох дээд байгууллагын алдаа шүү, энэ бол. Үүнийг энд шууд хэлье. Их хурал гэсэн үг.
Дээрээс нь 2004 онд Үндсэн хуулийн суурь заалт, хүний эрх, эрх чөлөө яриад Улаанбаатар хотын хураамж төлдөг байсныг байхгүй болгосон. Тэрнээс хойш хүн амын механик өсөлт эрчимтэй нэмэгдсэн. Одоо хүн амынх нь 50 хувь гамшгийн байдалд байна. Энэ түгжрэл бол гамшиг шүү дээ. Хотод гамшиг болсон. Гучин жил явсан бодлогын алдааг гурав, дөрвөн жилд засна гэдэг амаргүй шүү дээ. Яг энэ нөхцөл байдал дээр Билл Гэйтс, Уорран Баффет, дэлхийн томчуудыг авчирч ирээд үүнийг янзал гэвэл амжихгүй, хөөе. Энэ хөрөнгийн эх үүсвэр, энэ нөхцөл байдал дээр түгжрэлийг бууруул гэвэл ямар ч аавын хүүгийн хүчин мөхөсдөнө” гэв.