BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя

Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа өртөг болоод хэрэглэгчдэд түгээж байгаа үнэ хоорондын зөрүү олон жилийн турш үргэлжилсний улмаас бид өвлийг харанхуй угтах эрсдэлд хүрснийг та мэдсэн үү. 


Тодруулбал,   эрчим хүчийг үйлдвэрлэх өртөг 224 төгрөг болсон ч хэрэглэгч таньд 175 төгрөгөөр худалдаалдаг. Энэ зөрүүнээс үүдэн эрчим хүчний салбар өнгөрсөн онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны эцсээр 168 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарчээ. Үүнээс гадна дулааны цахилгаан станцууд ажиллах хүчнээ алдаж, үйл ажиллагаа нь зогсох эрсдэл өндөр байгаа талаар бид Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцуудтай биечлэн танилцсан сурвалжлагаараа хүргэж байсан билээ. Харин эрчим хүчний салбарын төлөөллүүд “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг зохион байгуулж, өвлийг хэрхэн эрсдэлгүйгээр даван туулах талаар хэлэлцлээ.

 

Н.Тавинбэх: ҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ӨРТГӨӨС БАГА ТОГТООСОН НЬ БИДНИЙ АЛДАА

Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсч байна. Монгол улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах 31 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 752 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж, 2021 оны хэрэглээ есөн тэрбум 775 сая киловатт цагт хүрсэн байна. Үүнээс эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газрын тогтоосон босго хэмжээнээс давсан иргэн буюу үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээ 36 хувийг эзэлжээ.Жил бүр хэрэглээ нэмэгдэж байгаагаас оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачаалал хэтэрч, ОХУ-аас эрчим хүч авдаг. Тухайлбал, улсын хэмжээнд эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг гадаадаас импортолж, “гал алдахгүй” өнөөдрийг хүрсэн юм. Гэсэн ч цаашид энэ хэвээр үргэлжилбэл, эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрэх тул Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифт хэрэглээтэй уялдсан өөрчлөлт оруулаад байгаа юм.

Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Бидэнд эрчим хүчний хангалттай нөөц байсан бол хэрэглэгчдэдээ сонголт өгөх байлаа. Гэвч сонголтгүй болтлоо хүнд байдалд орсон нь өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбар шаардлагатай арга хэмжээ авч чадаагүйн уршиг юм. Цаашид нөхцөл байдал бүр хүндрэх тул шийдэл хэрэгтэй.Хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс бага тогтоосон нь бидний гол алдаа. Хэрэглэгчдийн оргил ачааллыг бууруулах боломж бидэнд бий. Ингэхийн тулд эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулах ажлыг идэвхитэй хийх шаардлагатай. Боломж байвал хэрэглэгчийн үнийг чөлөөлөх үгүй бол үйлдвэрлэсэн өртөгтэй нь дүйцүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Харин “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням манай улсын тухайд тулгамдаж байгаа асуудал нь эрчим хүчний эх үүсвэр шинээр барих юм гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын болон дамжуулах, түгээх сүлжээний зарим шугам, тоноглолын ашиглалтын хугацаа хэтэрсэн ч түүнийг засварлах хангалттай хэмжээний төсөвгүй байсаар өнөөдөртэй золгосон билээ.

 

ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ НЬ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРЬСАНТАЙ ДҮЙЦДЭГ

 

Эрчим хүчний хэмнэлт нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шинэ эх үүсвэрийг богино хугацаанд барьсантай дүйцэх бодлогын арга хэмжээ гэж эрчим хүчний нөөцийн хомсдолд өртсөн улс орнууд тодорхойлсон байдаг. Эрчим хүчний нэмэгдэж байгаа хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарахад чиглэсэн шинэ эх үүсвэр барих төслүүдийг Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй ч эдгээр нь хугацаа их шаарддаг. Тиймээс Монгол улс 2023-2026 онд эрчим хүчний чадлын дутагдалтай ажиллаж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал болжээ. Энэ хүндрэлийг эрчим хүчний хэмнэлтээр даван туулах тул эрчим хүчний хэмнэлтийн талаарх эрх зүйн орчныг сайжруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэж салбарынхан үзэж байна.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний тэр дундаа дулааны эрчим хүчний хэмнэлт их чухал. Сүүлийн үеийн барилгууд дулаанаа тохируулах хэмжүүртэй. Харин хуучин орон сууцнууд ийм тохируулгагүй нь дулаан алдагдлын гол суурь болж байна. Тиймээс шинэ барилгуудад хэрэглэгч дулаанаа тохируулдаг хэмжүүр байрлуулахаар ярилцаж байна. Харин шинээр ашиглалтад орох барилгын дулааны хэмнэлтийг  зураг төслөөс нь эхлэн хэмжихээр төлөвлөж байна” гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах сүлжээг бүрэн ухаалаг тоолуурын системд шилжүүлэх, шугам сүлжээ, дэд станцуудын шинэчлэлийг хамтад хэрэгжүүлэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадвал цахилгаан түгээлтийн алдагдал буурч, жилд 272 сая кВт.ц буюу 42 тэрбум төгрөгийг хэмнэх  урьдчилсан тооцоо гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 232 (6964)

Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй