BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Т.Мөнхсайхан: “Намайг алгас” нь хорт зуршлыг алгасахад иргэний зориг чухал гэсэн санааг агуулсан

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. 


Энэ хүрээнд өрнөж буй “Намайг алгас” нөлөөллийн ажлын явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.

 

-Ерөнхийлөгчийн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх бодлогын хүрээнд өрнөж буй “Намайг алгас” аян хэр үр дүнгээ өгч байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлын түвшинд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэхэд чиглэсэн бодлогын томоохон ажлуудыг эхлүүлсэн. Өнгөрсөнд бид согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн үр дагавартай нь тэмцдэг байлаа. Одоо бид сөрөг үр дагавар гарахаас нь урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах бодлогыг барьж байна. Үүний нэг нь залуучууд руу чиглэсэн “Намайг алгас” нөлөөллийн ажил юм. Тус нөлөөллийн ажил нь согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, шинэ сонголт, зөв хэрэглээ, амьдралын хэв маягт уриалах зорилготой өрнөж байна. Өнөөдөр залуучуудын дунд хорт зуршлыг алгасаж болдог юм байна гэсэн ойлголт сууж эхэлж байгаа нь үр дүн юм. Хамгийн гол нь нийгэм, ирээдүй хойч үедээ хорт зуршлаас алгасах иргэний зориг чухал гэсэн ёс зүй, ухамсарыг суулгахыг зорьсон. Тиймээс энэхүү нөлөөллийн ажлаар дамжуулан залуучуудын дэмжлэгийг авч, зөв сонголт хийхүйц өөрчлөлт гарна гэж харж байгаа.

 

-“Намайг алгас” нөлөөллийн ажил цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шиг үргэлжилнэ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ерөнхийлөгчийн зүгээс архины зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор олон нийт рүү чиглэсэн урт хугацааны нөлөөллийн ажлыг 6 үе шаттайгаар зорилтот түвшинд хэрэгжүүлнэ. Цаашид бид ахуйн хүрээний, эмэгтэйчүүдийн, насанд хүрээгүй архидалт, зам тээврийн болон зангиатай архидалттай тэмцэх зорилтот нөлөөллийн ажлыг үе шаттайгаар өрнүүлэх юм. Үе үеийн Ерөнхийлөгчид уриалга төдий орхидог байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд бодлогын түвшинд хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлаар дамжуулан этик, ухамсарыг суулгаж өгөхийг зорьж байна. Ер нь бид огцом өөрчлөлт, гэнэтийн ялалтыг мөрөөдмөөргүй байгаа юм. Архидалттай тэмцэх асуудлыг үндэсний хэмжээнд авчирч, бодлогын түвшинд хэд хэдэн дорвитой шийдвэрүүд гарч эхэлсэн учраас бид урт хугацаандаа бодит үр дүн гарна гэсэн тооцоолол, өөдрөг хүлээлттэй байна. 

 

-Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр татварын аргаар архидалтыг бууруулж чадах уу?

-Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсээр ирсэн. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон.

Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар авч явдаг. Тиймээс нэг талдаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлогоо хамтад нь хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ. Манай улс энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ улам нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин ч өссөөр байна. 2050 он гэхэд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.

Т.Мөнхсайхан: “Намайг алгас” нь хорт зуршлыг алгасахад иргэний зориг чухал гэсэн санааг агуулсан
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй